Хайх зүйлээ бичнэ үү

Хөрөнгө оруулагчид


Хөрөнгө оруулагчид

ХасБанк 2025оны I улиралд 44.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа

ХасБанк 2025 оны I улиралд 44.1 тэрбум төгрөгийн (өмнөх улирлаас +2.8%) татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 23.4%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 167.7 төгрөгт хүрлээ.

2025 оны I улирлын санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:

  • Зээл ба санхүүгийн түрээсийн багц 3,846 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 4.0% өссөн байна. Тайлант хугацаанд бичил, жижиг дунд бизнесийн зээлийн багц болон санхүүгийн түрээсийн багц өссөн нь нийт багцын өсөлтөд голчлон нөлөөлсөн байна.
  • Нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх улирлаас 1.7% буурч 3,366 тэрбум төгрөгт хүрсэн байна.
  • 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ХасБанк залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зориулалт бүхий 147 сая ам.долларын синдикат зээлийн гэрээг Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) болон бусад 5 санхүүгийн байгууллагатай байгуулав. Тус эх үүсвэрийг 35 ба түүнээс доош насны залуу бизнес эрхлэгчдэд зээл олгоход зарцуулна. (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.)
  • Банк 2024 онд Азийн хөгжлийн банк (АХБ)-тай байгуулсан санхүүжилтийн гэрээний 50 сая ам.долларын эх үүсвэрийг 2025 оны I улиралд татан авсан. Тус эх үүсвэрийг бичил, жижиг, дунд бизнесүүд болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах байгальд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор зарцуулах болно. (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.)
  • Тайлант хугацаанд ХасБанк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 19.6% (байвал зохих хэмжээ 12.5%). Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 36.7% (байвал зохих хэмжээ 25.0%).

Мөн ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны ээлжит хурал 4-р сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудлын их танхимд хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд эрхэм хувьцаа эзэмшигч та ЭНД дарж хурлын материалтай танилцана уу.

Холбоо барих:

  • Утас: +(976)-8508-1888
  • Цахим шуудангийн хаяг: investor-relations@xacbank.mn
  • Ажиллах цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд


Хөрөнгө оруулагчидтай холбоотой бусад мэдээ, мэдээллийг доороос үзнэ үү.