Хүний нөөц
Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:
- Шударга, нээлттэй, ил тод байх;
- Мэдлэг, туршлагатай, мэргэшлийн хувьд өндөр ур чадвартай, банкинд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь Банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, банкинд хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ;
- Банкны ажиллагсдыг тэдэнд албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Банкинд шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд нээлттэй өрсөлдүүлэх бодлого баримтална.
Нэр | НЯГТЛАН БОДОГЧ |
Үндсэн чиг үүрэг | - Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гүйлгээг Банкны НББ, Санхүү банкны системд мөрдөж буй журам, заавар, банкны дотоод журам зааврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах.
- Санхүүгийн гүйлгээний холбогдох баримтын иж бүрдэл, эмх цэгц, архивлалтыг журам зааварт заасны дагуу гүйцэтгэх;
- Удирдлагаас өгсөн цаг үеийн шинжтэй үүрэг даалгаврыг заасан цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх;
- Ажлын ачааллаас шалтгаалан бусад ажилтны ажлыг орлон ажиллах.
|
Шаардлага | - Санхүү, менежмент, банк, нягтлан бодох бүртгэл
- Туршлага: Банканд БҮС дээр ажиллаж байсан тушрлагатай, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Ур чадвар: - Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Бичиг баримт боловсруулах,цэгцлэх, дүн шинжилгээ хийж тайлагнах чадвартай.
- Бусадтай нийцтэй ажиллах харилцааны соёлтой байх байх.
- Зохион байгуулалттай, эмх цэгцтэй;
- Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшиний мэдлэгтэй байх
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15 |
Огноо | 2025.05.20 |
Нэр | ИРГЭДИЙН ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ |
Үндсэн чиг үүрэг | - Харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стратеги тодорхойлох, борлуулалтын бодлогыг хариуцаж ажиллах.
- Иргэд, байгууллагын харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
- Сегментэд чиглэсэн харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүний онцлог нөхцлүүдийг тодорхойлж, борлуулалтын чиг үүрэгтэй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх,
- Өрсөлдөөн, хэрэглэгч, зах зээлийн хандлагын судалгаа, шинжилгээ хийх, шийдвэр гаргах,
- Бүтээгдэхүүний бодлого, журам боловсруулах, шинэчлэх.
|
Шаардлага | Боловсрол: Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй Туршлага: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, төслийн удирдлагын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх. Ур чадвар: - Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай
- Асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрлэх чадвартай
- Маркетинг, борлуулалт, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, харьцуулсан дүгнэлт гаргах чадвартай
- Албан харилцааны өндөр соёлтой
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15 |
Огноо | 2025.04.23 |
Нэр | ХЭРЭГЛЭЭНИЙ БАНКНЫ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН
|
Үндсэн чиг үүрэг | Өрсөлдөөний байдал, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн шинэ хандлага, өөрчлөлттэй уялдуулан иргэдийн сегментийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцан ажиллах, - Иргэдийн хэрэглээний сегментийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх,
- Иргэдийн сегментийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Онлайн цахим сувгийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн шаардлагыг тодорхойлж, бүтээгдэхүүний төслийг бизнес талаас хариуцан ажиллах,
- Өрсөлдөөн, хэрэглэгч, зах зээлийн хандлагын судалгаа, шинжилгээ хийх,
- Борлуулалтын аян, маркетинг идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг боловсруулах, борлуулалтын чиг үүрэг бүхий нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх,
Даатгал, лизинг, хэрэглээний худалдан авалт гэх мэт банкны бус бүтээгдэхүүн үйлчилгээг хариуцах, хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хариуцах, хяналт тавих |
Шаардлага | Боловсрол: Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй Туршлага: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, төслийн удирдлагын чиглэлийн мэдлэг, туршлагатай бол давуу талтай, Ур чадвар: - Харилцагчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд тохирсон бүтээгдэхүүн, шийдэл боловсруулах ур чадвартай,
- Маркетинг, борлуулалт, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр дата боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, харьцуулсан дүгнэлт гаргах чадвартай
- Асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх ур чадвартай,
- Албан харилцааны өндөр соёлтой
- Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшиний мэдлэгтэй байх
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15 |
Огноо | 2025.04.10 |
Нэр
| ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧ
|
Үндсэн чиг үүрэг
| - Техникийн бичиг баримт боловсруулах, батлагдсан бодлого, журам, аргачлалын дагуу чанар, стандартын шаардлага хангасан програм хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах
|
Шаардлага
| - Обьект хандалтат програмчлалын үндсэн ойлголтой, програмчлалын хэлний мэдлэгтэй (Java, Java Script, Angular JS, .Net, Flutter аль нэг дээр мэдлэгтэй бол давуу тал болно).
- Өгөгдлийн сангийн зохих түвшний мэдлэгтэй байх. (Oracle SQL мэдлэгтэй бол давуу тал болно).
- Сурч хөгжих эрмэлзлэлтэй, багаар болон бие даан ажиллах чадвартай, хариуцлагатай, идэвхи санаачилгатай;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
Дараах чиглэлийн аль нэг дээр туршлатай бол давуу тал болно.
- Java, Java Script ( React Native, Flutter, Angular, Low Code ) - аль нэгийг ашиглан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон эсвэл энэ чиглэлээр туршлагатай бол
- Full Stuck – р ажиллаж байсан туршлагатай бол
- Oracle, PostgreSQL зэрэг өгөгдлийн сан дээр ажиллаж байсан бол
|
Холбоо барих
| Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15
|
Огноо
| 2025.05.20
|
Нэр
| СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭГЧ
|
Үндсэн чиг үүрэг
| - Банкинд ашиглагддаг системүүдийн програм хангамжийн шинэчлэлт, өөрчлөлт болон шинээр нэвтрүүлж буй системийг чанарыг шалган баталгаажуулах.
- Үндсэн систем болон картын системийн шинэчлэл, судалгааны төслүүдэд орж судалгаа, туршилтын ажлуудыг хариуцан ажиллана.
- Систем хоорондын интеграцын код бичих, хөгжүүлэх, шийдэл боловсруулах.
|
Шаардлага
| - Системийн загвар, шийдэл ойлгох, боловсруулах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч, багаар ажиллах чадвартай;
- Картын систем, процессын талаар мэдлэгтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл: Шинэ төгсөгчид нээлттэй. |
Холбоо барих
| Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15
|
| 2025.05.10
|
Нэр | ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН /САЛБАР, ТООЦООНЫ ТӨВҮҮД/ |
Үндсэн чиг үүрэг | - Харилцагчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ХасБанкнаас баталсан холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний нэгдсэн стандартын дагуу сурталчлах, борлуулах
|
Шаардлага | - Боловсрол: Дээд
- Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүргэх харилцааны ур чадвартай;
- Олон нийттэй харилцах ажилд дуртай;
- Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай;
- Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15 |
| 2025.05.10 |
Нэр | ТӨСӨЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
|
Үндсэн чиг үүрэг | Цахим төлбөрийн хэрэгсэл, сувагтай холбоотой дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, сайжруулах төсөлд оролцох, удирдах, нэвтрүүлэх, түүнтэй холбоотой судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх, хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллах. |
Шаардлага | - Дээд боловсролтой
- Төслийн удирдлага, Бизнесийн удирдлага, Мэдээллийн системийн удирдлага чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
- Бүтээлч, шинийг санаачлагч, ярих, илтгэх чадвартай
- Банкны болон техник технологийн талаар мэдлэг сонирхолтой
- Судалгаа шинжилгээ хийх, түүнд тулгуурлан дүн шинжилгээ хийх, тайлагнах, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй (Бизнесийн ба техникийн салбарын)
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол анкет бөглөх эсхүл өөрийн CV-ээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.05.20
|
Нэр | НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН АЛБАНЫ МЕНЕЖЕР |
Үндсэн чиг үүрэг | - Банкны актив, пассивыг хамгийн бага эрсдэлийн түвшинд хамгийн их ашигтайгаар удирдан ажиллах, актив пассивын удирдлагын журам зааврыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих.
|
Шаардлага | - Банк-санхүүгийн байгууллагад 5-с дээш жил ажилласан ажлын туршлагатай,
- Актив-пассив болон санхүүгийн удирдлага чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. Эрсдэл болон Санхүүгийн шинжилгээ үнэлгээгээр ажиллаж байсан байж болно.
- Санхүүгийн төлөвлөлт-мөнгөн урсгал хийх чадвартай, логик болон анализ мэдлэг өндөртэй,
- Presentation skills good
- Англи хэлний түвшин (IELTS 6.0-6.5 level)
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.02.17 |
Нэр | МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН
|
Үндсэн чиг үүрэг | Банкны брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд таниулах, худалдан авах сэдлийг төрүүлэх зорилгоор сурталчилгаа, идэвхжүүлэлтийг хийх, зорилтот харилцагчдад зөв сувгаар, оновчтой хүргэх.
|
Шаардлага | - Бизнесийн удирдлага, маркетинг менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно;
- Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
- Бүтээлч сэтгэлгээтэй;
- Бусадтай харилцах, хэлэлцээр хийх, төлөвлөх ур чадвартай;
- Идэвх санаачилгатай, цаг баримталдаг, ажлын ачаалал даах чадвартай;
- Үнэнч шударга, ёс зүйтэй байх;
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.02.03 |