Хайх зүйлээ бичнэ үү

РэдПойнт

ХасБанкны ПОС төхөөрөмжид (ТУСГАЙ ТЭМДЭГЛЭЛТЭЙ) картаа уншуулж худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 1%-тай тэнцэх РэдПойнт цуглуулаарай.


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

РэдПойнт

РэдПойнт гэж юу вэ?

  • Хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах урамшуулалт хөтөлбөр юм.
  • Петровис шатахуун түгээх станц, Петромартын хэрэглэгчид болон ХасБанкны карт эзэмшигчдэд RedPointMongolia aппликейшн болон www.redpoint.mn вэб дээр байршиж буй КАТАЛОГ-оос бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс 51% хүртэлх хямдралтай үнээр авах боломжтой. 
  • Оноо нь худалдан авалт хийснээс хойш 24-72 цагийн дотор оноо орно. 

РэдПойнт хэрхэн цуглуулах вэ?

  • Петровисийн шатахуун түгээх станцын бэлэн болон бэлэн бус худалдан авалтын 100 төгрөг тутамд 1 RedPoint;
  • Петромартын бэлэн бус гүйлгээний 100 төгрөг тутамд 1 RedPoint;
  • ХасБанкны ДЕБИТ карт эзэмшигчид ХасБанкны ПОС төхөөрөмжид (ТУСГАЙ ТЭМДЭГЛЭЛТЭЙ МЕРЧАНТ ДЭЭРХ ПОС-УУД) картаа уншуулж худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 1%-тай тэнцэх;

Цуглуулсан оноогоо яаж шалгах вэ?

  • RedPoint Mongolia аппликейшн болон www.redpoint.mnвэб-д нэвтрэн хэрэглэгч цэсээс цуглуулсан оноогоо шалгах боломжтой
  • Мөн 130360 SMS тусгай дугаарт Red Point гэж илгээснээр онооны үлдэгдлийн мэдээллийг хүлээн авна.
  • Хэрэглэгч нийт 4 хүртэлх төлбөрийн карт бүртгүүлэх боломжтой.

РэдПойнт цуглуулах боломжтой ПОС-ын жагсаалтыг эндээс харна уу.

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл

РэдПойнт

Цуглуулсан оноогоо хэрхэн бүртгүүлэх вэ?

Төлбөрийн картаар хийсэн бэлэн бус гүйлгээний оноо автоматаар орох бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгч тухайн гүйлгээг хийсэн төлбөрийн картын дугаараа бүртгүүлэх шаардлагатай юм. Жишээ нь RedPoint Mongolia апп-д ХасБанкны картын 16 оронтой дугаараа бүртгүүлээд (4 хүртэлх картыг нэг зэрэг бүртгүүлэх боломжтой) тус картаараа Петровисийн ШТС, Петромарт болон ХасБанкны тусгай тэмдэглэлтэй ПОС дээр худалдан авалт хийхэд РэдПойнт оноо нь шууд бүртгэгдэнэ.

RedPointMongolia апп-тэй (апп-гаа app store болон play store-с татан авч бүртгүүлнэ) харилцагчид картаа бүртгүүлэхдээ:

  • “Хэрэглэгч” цэсрүү орно,
  • “Тохиргоо” цэсийг сонгоно,
  • Нэмэх (+) товчийг дарна,
  • Төлбөрийн картын мэдээлэл гэсэн хэсэгт картын дугаар бүхий 16 оронтой тоог бичнэ.

Вэбээр харилцагчид картаа бүртгүүлэхдээ:

  • “Профайл” цэсийг сонгоно,
  • “Тохиргоо” цэсийг сонгоно,
  • Нэмэх (+) товчийг дарна,
  • Төлбөрийн картын мэдээлэл гэсэн хэсэгт картын дугаар бүхий 16 оронтой тоог бичнэ.

RedPoint яаж худалдаж авах вэ?

RedPoint ашиглан худалдан авалт хийхэд цуглуулсан RedPoint дутах үед 1 RedPoint-ийг 2 төгрөгөөр үнэлэн дараах сувгуудын ашиглан нэмэлтээр RedPoint худалдаж авах боломжтой. 

  • Qpay үйлчилгээ;
  • Картын онлайн гүйлгээ (и-коммерс);
  • Candy оноо /Мобикомос баталгаажуулах ТАН код смс-ээр илгээнэ, тухайн ТАН код нь илгээснээс 2 минутын дотор л хүчинтэй байна/.
  • Мөн (бүртгэлтэй хэрэглэгч)ямар ч шимтгэл төлөхгүйгээр өөрийн RedPoint-оо бусдад бэлэглэх, бусдаас RedPoint хүлээн авах боломжтой. 
  • Нэг өдөрт хамгийн багадаа 1000 оноо, ихдээ 10.000 оноо шилжүүлж болно. Redpoint шилжүүлэх цэсээр хийх боломжтой.

Хэрхэн бараа захиалах вэ?

  • Вэб-р бараа захиалахдаа www.redpoint.mn-рүү нэвтэрч ороод RedPoint гэсэн цэсийг сонгоно. Каталог хэсгээс худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сонгоод худалдаж авах товчийг дарна. Өөрт хамгийн ойр байрлах ШТС-ыг сонгоно.Бараа хүлээн авахад ашиглах БАР КОД-ыг и-мэйлээр илгээнэ.
  • RedPoint Mongolia апп-руу нэвтэрч ороод зүүн доод буланд байрлах цүнхний зурган дээр дараад Каталог хэсгээс худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сонгоод худалдаж авах товчийг дарна. Өөрт хамгийн ойр байрлах ШТС-ыг сонгоно. Бараа хүлээн авахад ашиглах БАР КОД-ыг и-мэйлээр илгээнэ.
  • СМС-ээр бараа захиалахдаа хэрэглэгч өөрийн бүртгэлтэй дугаараас 130360 тусгай дугаарт бараа болон ШТС-ын кодыг илгээнэ. Илгээсний дараа 130360-с хэрэглэгчрүү баталгаажуулах смс явуулах бөгөөд хэрэглэгч захиалгаа баталгаажуулан Y (латин) үсэг илгээнэ. Илгээсний дараа 130360-с хэрэглэгчийн захиалгыг баталгаажуулан хүлээн авсан тухай хариу мэдэгдэл явуулах ба бараа тухайн ШТС дээр бэлэн болмогц 130360-с хэрэглэгчийн захиалсан бараа бэлэн болсон тухай мэдэгдэл бараагаа авахад шаардагдах БАР КОД-н хамт илгээнэ (Mессежээр бараа захиалахад 60 REDPOINT хасагдана).

ЖИЧ: Захиалга баталгаажсаны дараа хүргэлтийн хугацаанаас хамаарч 7-21 хоногийн дараа таны бараа сонгосон ШТС-д бэлэн болно. 

RedPoint-ийн харилцагчийн үйлчилгээний дугаар хэд вэ?

1131-8020 (Даваа-Баасан 09:00-18:00)

Бусад нийтлэг асуултуудыг харах