2017 |
Боловсролын салбарт
- 2017 онд Global Money week хөдөлгөөний хүрээнд санхүүгийн мэдлэг боловсрол олгох лекцүүдийг ахлах ангийн 1100 сурагчид зохион явуулж, 3-14 насны багачуудын дунд “Миний жаргалын морь” сэдэвт бүтээлийн уралдаан зарлан, нийт 300 орчим бүтээлээр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн гаргасны дээр тэдгээр хүүхдүүдэд ХасБанкны ТУЗ-ийн гишүүдийн дэмжлэгтэйгээр Ирээдүйн саятан хадгаламж нээж өгөх зэрэг олон ажлыг зохион байгууллаа.
- Монгол Улсын 5 хүүхэд тутмын 1 нь Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч бөгөөд тус хадгаламж нь хүүхдэд чиглэсэн шилдэг бүтээгдэхүүнээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж батламж авлаа.
- Эдгээр ажлуудын үр дүнд хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох Тэмүүлэл хөтөлбөрийн агуулга ЕБС-ийн хөтөлбөрт орж, 2017-2018 оны хичээлийн жилд улс даяар Х, XI -р ангийн сурагчид “Бизнес судлал” санхүүгийн боловсрол олгох хичээлийг сонгон судалж байгаагаас гадна Олон улсын байгууллагаас ХасБанкийг “Хүүхэд залууст ээлтэй банк”-аар шалгаруулсныг дурдахад таатай байна.
- Мөн ХасБанкны ТУЗ-ийн гишүүн асан Питер Морроугийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, шилдэг оюутнуудаа шалгаруулан тэтгэлэг гардууллаа
| СОЁЛ УРЛАГИЙН САЛБАР
- 2009 оноос өдийг хүртэл тууштай дэмжиж ирсэн Тархан суурьшсан монголчууд ТББ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, шинэ оны өмнөхөн төрийн соёрхол хүртсэн “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номыг бүтээхэд хамтран ажиллаж ивээн тэтгэлээ.
| СПОРТ, эрүүл мэндийн салбарт
- Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Ясны үений 1-р тасгийг өөрийн хөрөнгөөр бүрэн засаж хүлээлгэн өглөө.
- АНУ-д төвтэй Каргилл корпорацитай хамтран тус эмнэлэгийн Нэгдсэн хагалгааны тасгийг халдвар орохоос сэргийлэн битүүмжилсэн блокууд, автомат хаалга бүхий олон улсын стандартын дагуу тохижуулснаар эрүүл мэндийн салбарт шинэчлэл авчирлаа.
- “Дуулиан – 2020” заалны хөлбөмбөгийн тэмцээн 12 дахь жилдээ ивээн тэтгэлээ.
- Хасын хүлэгүүд баг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аваргаар 5 дахь удаагаа шалгарлаа.
| БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
- Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци болон Олон Улсын Санхүүгийн Корпорациас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор 169 сая ам.долларын санхүүжилт авлаа.
- Мөн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 40 сая ам.долларын синдикат зээлийг авлаа.
- Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн дамжуулан зээлдүүлэгч банкаар шалгарлаа.
|
|
2015 |
Боловсролын салбарт
- 38,000 хүүхдэд Афлатон, Тэмүүлэл хөтөлбөрөөр санхүүгийн боловсрол олгосон бөгөөд 2015 онд үндэсний боловсролын хөтөлбөрт хичээлийн төрөл болон орсноор монгол хүүхэд бүр санхүүгийн боловсрол эзэмших эхлэл тавигдлаа.
- Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн хашаанд мод бут тарьж, дотуур байрыг тохижуулж өглөө.
| БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР
- 2015 оны байдлаар нийт 20.5 тэрбум төгрөгийн зээлийг байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж олгоод байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2009-2015 онд 173,852 эко бүтээгдэхүүн борлуулан, гэр хорооллын нэг өрхийн жилд хэрэглэх түлшний зардлыг 30-46 хувиар хэмнэж, нийт 1.4 сая тонн хүлэмжийн хийг буурууллаа.
- ХасТөгөл аяны хүрээнд шинээр 3 төгөл байгуулж, 1990 мод тарьж ургууллаа.
|
Спорт, эрүүл мэндийН салбарт - Сагсан бөмбөгийн баг, Хоккейн баг, Дуулиан 2020 хөл бөмбөгийн тэмцээнийг 10 дахь жилдээ ивээн тэтгэлээ.
|
|
2014
|
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
- Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүд” хөтөлбөрийн 2 дахь түнш банк боллоо.
- Азийн Хөгжлийн Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд зээл олгох зорилгоор ХасБанкинд 5 жилийн хугацаатай 30 сая ам.долларын санхүүжилт олголоо.
- OPEC-ийн Олон Улсын Хөгжлийн сангаас 20 сая ам.долларын санхүүжилт авлаа.
| ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
- “Coal Mongolia” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын Алтан ивээн тэтгэгчээр ажиллалаа.
- Програм хангамжийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хандлагыг дэлхийд тодорхойлогч Майкрософт болон ХасБанк, Ай Ти Зон компаниуд мэдээллийн технологийн дэд бүтцийг бий болгох “Open Value Licensing Program” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
|
|
2013
|
Боловсролын салбарт
- Тэмүүлэл, Афлатон хөтөлбөрөөр 32 000 хүүхдэд санхүүгийн боловсрол олголоо.
- Хасхүүгийн баярыг Монгол орон даяар зохион байгууллаа.
- Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төвтэй хамтран ажиллалаа.
| СПОРТ, эрүүл мэндийн салбарт - Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоуг дэмжин ажиллав.
- Хасын Хүлэгүүд хоккейн багийг байгуулж, дэмжин ажиллаж эхэллээ.
| СОЁЛ УРЛАГ
- Монголын Урлагийн зөвлөлөөс АНУ-ын “Нью-Йорк Сити Балет” компаний шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн “Америкийн Бүжгийн Одод” тоглотыг Монголын уран бүтээлчидтэй хамтран тоглоход дэмжлэг үзүүллээ.
| БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР - Байгал орчин, нийгэмд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор хөнгөлттэй зээлүүдийг олгож байна.
| ХУВЦАС ЗАГВАР - Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан дэлхийн 20 гаруй орны загвар зохион бүтээгчдид оролцсон “Fashion me” олон улсын үзэсгэлэнд Цахим банкны нүүр царай Катя Золыг дэмжин ажиллаа.
| НИЙГМИЙН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД - Миний Монгол Экспедиц 2013-г ивээн тэтгэж хамтран ажиллаа.
- 4,196 харилцагчийг бичил даатгалд хамрууллаа.
|
|
2012
|
Боловсролын салбарт
- Тэмүүлэл, Афлатон хөтөлбөрөөр 30 000 хүүхдэд санхүүгийн боловсрол олголоо.
- Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р дунд сургуульд 100 сая төгрөгтэй тэнцэх бүтээн байгуулалт хийж, дотуур байрны орчимд хайс, хүлэмж, сагсан бөмбөгийн талбай байгуулж, 1000 мод бут суулгалаа.
- Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн санаачилсан төсөлд 149.5 сая төгрөгийн зээл олголоо.
- 20 000 гаруй хүүхдэд урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгуулж, бэлэг гардууллаа.
| Байгаль орчны салбар
- Монголд анх удаа агаарын бохирдлыг бууруулсны нөхөн төлбөр авахаар боллоо.
- 2009-2012 онд 21 томоохон суурины ХасТөгөлд 30 000 мод тарьсан ба үүний 80 хувь нь ургалаа.
| СПОРТ, эрүүл мэндийн салбарт - Хасын Хүлэгүүд сагсан бөмбөг, хөл бөмбөгийн багийг 6 дах жилдээ ивээн тэтгэлээ.
- Дуулиан 2020 хөлбөмбөгийн тэмцээнийг 6 дах жилдээ ивээн тэтгэлээ.
- Банк хараагүй иргэдийн хөдөлмөрөөр бүтсэн байгаль орчинд ээлтэй даавуун тор ашиглаж байна.
| СОЁЛ УРЛАГ - Чойжин ламын музейн “Хайрцагтай музей” төслийг ивээн тэтгэлээ.
| БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД - Өвлийн цагт нийт ажилтнууддаа 4 чиглэлд бага оврын автобусаар зөөж ажилтнуудын машины хэрэглээг бууруулж, улмаар замын түгжрээ болон агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулж байна.
- Нийт ажилтнуудын дунд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох зорилгоор цасны баяр, явган аялал, урлагийн наадам, спортын 5 төрөлт Хас цом тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
|
|
2011
|
Байгаль орчны салбар
- Испани Улсад болсон Дэлхийн Микрокредитийн Чуулганаас ялгаруулсан хүлэмжийн хийг тэнцвэржүүлэх нөхөн төлбөрийг ХасБанкнаас олгосон нь Дэлхийд анх удаагийн тохиолдол болов.
| БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД - Planet rating Олон Улсын үнэлгээний байгууллагаас анх удаагаа нийгмийн хариуцлагын гүйцэтгэлийн үнэлгээ авч, Дэлхийн Шилдэг Нийгмийн Хариуцлагатай санхүүгийн нэгээр тодорлоо.
|
|
2010
|
Боловсролын салбарт
- Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-тай хамтран Олон Улсын АФЛАТОН санхүү болон нийгмийн боловсролын хөтөлбөрийг 8-14 насны сургуулийн хүүхдүүдийн дунд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө 3244 хүүхдэд хүрээл байна.
- ХасБанк Эх орныхоо өв уламжлал, соёлыг дэлгэрүүлж буй Тархан Суурьшсан Монголчуудын “ТАСАМ” аялалыг ивээн тэтгэж дэлхий дээрх Монголчуцуудын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
| Байгаль орчны салбарТ
- Нийгэм, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бизнес харилцагчдад хүүгийн хөнгөлөлттэй Ногоон зээл олгож эхэллээ.
- Micro Energy Credit Олон Улсын байгууллагаас байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, CO2 хүлэмжийн хийг бууруулсны нөхөн төлбөр авч, ногоон эдийн засаг дах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ.
|
|
2009
|
Боловсролын салбарт
- Дэлхийн Эмэгтэйчүүдийн банктай хамтран 14-18 насны хүүхдүүдэд зориулсан ТЭМҮҮЛЭЛ санхүүгийн боловсролын хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлж эхэллээ.
- ХасБанк нь Д.Бадраа агсны нэрэмжит “Шудрага ёсыг бадраах сан”-тай хамтран жил бүр 10 оюутанд тэтгэлэг олгодог боллоо.
| Байгаль орчны салбарТ
- Монгол Улсад байгаль орчинд ээлтэй бичил ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Органик Монгол” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ.
| Нийгмийн ажиллагааны хүрээнд
- Банк нийгмийн хариуцлагын хүрээнд ядуурлыг бууруулах, хүн амын амжиргааг дээшлүүлэх үүрэг хариуцлагыг ямар түвшинд биелүүлж байгаа, гаргасан үр дүнгээ хэмжих Ядуурлыг бууруулах индексийг Монгол Улсын хэмжээнд анх удаа харилцагчдынхаа дунд нэвтрүүллээ.
|
|
2008
|
Байгаль орчны салбарТ
- Орон даяар цөлжилттэй тэмцэх “ХАС ТӨГӨЛ” аяныг эхлүүлж, 21 аймагт 15000 мод тарьж ургууллаа.
|
|
2007
|
Банкны үйл ажиллагааны хүрээнд - Даян Дэлхийн Ил Тод Тайлагнал (CRI) болон НҮБ-ийн Даян Дэлхийн Гэрээнд нэгдэж байгаль орчин, нийгмийн эрүүл ухаалаг хөгжлийн зарчмуудыг хэрэгжүүлж эхэллээ.
- Дэлхийн алдарт Forbes сэтгүүлээс гаргасан Дэлхийн Топ 100 бичил санхүүгийн байгууллагуудын жагсаалтанд бичигдлээ.
|
|
2006
|
СПОРТ, эрүүл мэндийн салбарт
- ХасБанк Монгол сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд “ХАСЫН ХҮЛЭГҮҮД” багийг ивээн тэтгэж, тус багийн олон жилийн тасралтгүй дээд амжилтын суурийг тавьлаа.
- Дуулиан 2020 төслийг эхлүүлж, хөл бөмбөг сонирхогч олон мянган хүүхдүүдийг энэхүү гайхамшигт спортоор хичээллэж, амжилтанд хүрэх эхлэлийг тавьлаа.
| Нийгмийн ажиллагааны хүрээнд
- Дэлхийн Банкны дэргэдэх Нэн Ядууст Туслах Зөвлөлдөх бүлгээс ХасБанкинд “Санхүүгийн ил тод байдал” шагналыг 3 дах жилдээ олгосныг Голланд Улсын Хунтайж Виллем Александр, эрхэмсэг гүнж Максима нар гардууллаа.
|
|
2005
|
Нийгмийн ажиллагааны хүрээнд - Эх Үрсийн Баярын үнэ төлбөргүй “Багачуудын хотхон” гэр бүлийн баярыг олон мянган хүүхэд, багачуудад зориулан зохион байгууллаа.
|
|
2003
|
Нийгмийн ажиллагааны хүрээнд - Хөгжлийн Алтан Сан Холбоо нэрээр бие даасан ТББ байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалтын сан үүсгэлээ.
- 400 гаруй ажилтнуудад байгууллагын Хувьцаа Эзэмшүүлэх Хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн хамгийн анхны банк боллоо.
|
|
2001
|
Нийгмийн ажиллагааны хүрээнд - 1998 оноос гараагаа эхэлсэн Хөгжлийн Алтан Сан санхүүгийн байгууллага арилжааны банк эрхээ авч ХасБанкны эхний арван жилийн түүх эхэлсэн.
|
|