Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Комплаенс

Комплаенсийн эрсдэл гэдэг нь санхүүгийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын шаардлага, тухайн салбарын бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн стандартыг дагаж мөрдөөгүйгээс ХасБанк нь бизнесийн үйл ажиллагааг амжилттай явуулах боломжгүй болох эрсдэлийг хэлнэ. Үүнд, ялангуяа санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, залилан болон авлига, хээл хахуультай тэмцэх зохицуулалтууд орно.

ХАСБАНКны Комплаенсийн удирдлага

ХасБанкны Комплаенсийн хэлтэс нь банкны систем болон харилцагч нараа мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажилладаг. Комплаенсийн соёлыг Монгол улсын банкны системийн бүхий л түвшинд сурталчлах шаардлагатай гэдэгт бид итгэдэг бөгөөд үүнийг манай Төлөөлөн Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагын багийн хамт олны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. 

ХАСБАНКны комплаенсийн засаглал

Банк нь дараах хууль тогтоомж болон олон улсын гэрээ конвенц, корреспондент банкнуудын шаардлага стандартуудыг баримтлан ажиллаж байна. Үүнд: