Хайх зүйлээ бичнэ үү

Залуу бизнес эрхлэгчийн зээл

Image


ХасБанк 35 хүртэлх насны залуу бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөтгөж, ашиг орлогоо нэмэгдүүлэн өгсөх шатанд нь хүч нэмэхийг зорьж, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг нь шийдэхэд зориулж  “Залуу бизнес эрхлэгчийн зээл”-ийг санал болгож байна.



ЗАЛУУЧУУДАД БИЙ БОЛГОХ ДАВУУ ТАЛ 

Бизнес тань шатлан өгсөж байхад зөрөөд бууж байх зээлийн хүү, барьцаа хөрөнгийн уян хатан нөхцөлийг Priority pass бүхий Platinum карт болон бизнест хүч нэмэх бусад бүтээгдэхүүний хамт багцлан барьж байна.




БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ

Зээлийн хэмжээг бизнесийн онцлог, цар хүрээнээс хамааруулан тогтоох бөгөөд бүтээгдэхүүнийг багцаар нь авснаар хүүгийн хөнгөлөлт болон бусад давуу талыг танд олгоно.







ЗЭЭЛДЭГЧИД ТАВИХ ШАЛГУУР 

   

- 35 хүртэлх насны бизнес эрхлэгч иргэн;

- Хуулийн этгээдийн хувьд:

  • Гүйцэтгэх удирдлага 35 хүртэлх настай; эсхүл 
  • Нийт хувьцааны 51-ээс дээш хувийг нь 35 хүртэлх насны хувьцаа эзэмшигч эзэмшдэг байх;




АСУУЛТ, ХАРИУЛТ

Залуу бизнес эрхлэгчид зориулсан багц бүтээгдэхүүн гэж юу вэ?
Санал болгож  буй бүтээгдэхүүнээс өөрийн бизнест тохирсон 4 бүтээгдэхүүнийг сонгож багц үүсгэснээр зээлийн хүүний болон бусад хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.
Хүү ямар нөхцөлд шаталж буурах вэ?
Залуу бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүү 2 удаа шаталж буурна. Хугацаандаа хариуцлагатайгаар зээлээ төлөх нь дараа саруудад хүү буурах нөхцлийг бүрдүүлж, хүүний хэмнэлтийг бий болгох давуу талтай юм.

Барьцаа хөрөнгийн нөхцөлд ямар давуу тал байгаа вэ?
50 сая төгрөг хүртэл зээлийн дүнд барьцаа хөрөнгө шаардахгүй, 100 сая хүртэл хөдлөх хөрөнгө автомашин, эсхүл гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаалах боломжтой.

Банкны зүгээс залуу бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө өгөх боломжтой юу?
Бизнес түншлэлээ өргөжүүлэх нетворк арга хэмжээ, сургалт, зөвлөх үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Арга хэмжээ зохион байгуулах үед залуу бизнес эрхлэгч та оролцох боломжтой.



Зээлийн хүсэлт илгээх

Харилцагч таны цахимаар ирүүлсэн хүсэлтийн дагуу банкны салбараас тантай холбогдож, холбогдох мэдээлэл, заавар зөвлөмжийг өгнө. Шаардлагатай бичиг баримтад тань үндэслэн зээлийн судалгаа хийж, урьдчилсан шийдвэр гаргах болно.

* Энэхүү хүсэлтийг гаргах нь санхүүжилтийг шууд олгох баталгаа болохгүйг анхаарна уу.