Хайх зүйлээ бичнэ үү

Шимтгэл хураамж


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

Шимтгэл хураамж
Үйлчилгээний төрөл
Гүйлгээний хэлбэр
Шимтгэлийн хувь, хэмжээ /мөнгөн тэмдэгтийн төрөл/
MNT
USD
EUR
CNY
JPY
AUD
CAD
RUB
Krw
GBP
Харилцах, хадгаламжийн дансны ОРЛОГЫН гүйлгээ
Бэлэн
шимтгэлгүй

0.2%
зөвхөн бэлэн бусаар хийнэ
20%
1.5%
0.3%
Бэлэн бус
шимтгэлгүй
Харилцах, хадгаламжийн дансны ЗАРЛАГЫН гүйлгээ
Бэлнээр зарлага гаргахад1
Бэлэн тушаасан орлогоос бэлнээр зарлага гаргахад
200 төг
0-10,000 USD түүнтэй тэнцэх - 5,000 төгрөг
10,000-100,000 USD түүнтэй тэнцэх - 10,000 төгрөг
100,000 USD-с дээш түүнтэй тэнцэх - 20,000 төгрөг

Бэлэн бусаар шилжүүлсэн орлогоос бэлнээр гаргахад
200 төг
0.3%
0.5%
0.5%
0.5%
-
2.0%
2.0%
0.5%
Бэлэн бусаар шилжүүлэг хийхэд 
Данс хооронд бол гүйлгээ бүрээс
Интернэт банкаар хийх гүйлгээ 0₮

Салбарт хийх гүйлгээ 100₮2
Банк хооронд бол гүйлгээ бүрээс
200 төг3
1$
0.5€
1000₮
-
БЭЛЭН МӨНГӨ тушааж, бусад банк руу ШИЛЖҮҮЛЭГ хийх
2,000₮
ЗАЛРУУЛГА гүйлгээ
500₮
Хугацаагүй хадгаламжийн данс хөтөлсний хураамж /сар бүр/ 
100 төг
0.1
0.1
0.5
10
-
Идэвхгүй дансны хураамж /сар бүр/ 
200 төг0.20.2120--10--

1 - Зээлийн олголтын гүйлгээнд хамаарахгүй.

2 - Зөвхөн иргэн

- Банк хоорондын 5 сая төгрөгнөөс дээш дүнтэй бэлэн бус гүйлгээнд 300 төгрөг

Мэдээлэл, лавлагаа

Үйлчилгээний төрөл хэлбэр
Хураамжийн утга
Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/
Харилцагчийн дансны хуулга өгөх
Электрон шуудангаар илгээхэд
Сар бүр болон харилцагчийн хүсэлтээр
Үнэгүй
Хэвлэж өгөхөд
1 хуудасны үнэ
100
Харилцагчийн дансны талаар тодорхойлолт гаргаж өгөх
Зээлийн дансны тодорхойлолт
3,000
Карт, Харилцах, хадгаламжийн дансны тодорхойлолт
5,000
30,000

14 хоног буюу түүнээс доош хугацаанд:
  • Данс нээлгэсэн;
  • Хамтран эзэмшигч нэмж оруулсан;
  • Тодорхойлолтод тусгаж буй мөнгөн хөрөнгийн дүнгийн 70-аас дээш хувь дансанд орсон бол*
Харилцагчийн хүсэлтээр банкны архиваас гадаад тооцооны лавлагаа хийлгэхэд
нэг жилийн доторхи баримтаас
10,000
нэг жилээс дээшхи хугацааны баримтаас
20,000

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл

Хадгаламж

Ямар валютаар хадгаламжийн данс нээлгэж болох вэ?

Төг, Ам.Доллар, Юань, Евро

Хүүгээс хүү бодох арга, энгийн хүү бодох арга хоорондын ялгаа юу вэ?

Жишээ нь:

  1. Та 10,000,000 төгрөгийн хадгаламжтай бөгөөд жилийн 15%-ийн хүүг энгийн аргаар боддог бол жилийн эцэст 1,500,000 (сар бүр тогтмол 125,000) төгрөгийн хүү авч нийт 11,500,000 төгрөгтэй болно.
  2. Харин нийлмэл аргаар боддог бол эхний сард 1.25% (15%/12)-ийн хүү 125,000 төгрөг бодогдож үндсэн хадгаламж дээр нэмэгдэх бөгөөд 2 дахь сард 10,125,000 төгрөгөөс 1.25%-ийн хүү 126,563 төгрөг бодогдож өмнөх сарын хадгаламжийн үлдэгдэл болох 10,125,000 төгрөг дээр нэмэгдэн 10,251,563 төгрөг болно. Гэх мэтчилэн явсаар жилийн эцэст та 11,607,545 төгрөгтэй болно.

Дээрх жишээг харьцуулбал, нийлмэл аргаар бодсон хүү энгийн аргаар бодсон хүүгээс 107,545 төгрөгөөр илүү байна. Мөнгөний ийнхүү үржүүлэх хүчийг олон жилээр тооцвол хүүгийн өгөөж үлэмж өндөр болно. 

Хадгаламж эзэмшигч өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд хэрхэн хадгаламжаасаа зарлага гаргах вэ?

Хадгаламж эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр банкинд ирж чадахгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гүйлгээ хийж болно. Энэ тохиолдолд банк нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх /паспорт/ , түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэл болгож, дансанд гүйлгээ хийнэ /зөвхөн нэг удаа, тодорхой заасан тоон дээр/

Гадаадад байгаа хадгаламж эзэмшигчийн хувьд тухайн оршин сууж амьдарч байгаа газрын Монгол улсаас томилогдон ажиллаж байгаа консулаар /консул нь нотариатын үүрэг давхар гүйцэтгэдэг/ гарын үсгээ хянуулж, баталгаажуулсан өргөдөл, паспортын хуулбар зэргийг факсаар буюу электрон шуудангаар явуулсан байхад мөнгийг шилжүүлэх буюу итгэмжлэгчид олгоно.

Дансны үлдэгдэл болон орлого орсон эсэхийг яаж шалгах вэ?

Та ХасБанкны дараах үйлчилгээг ашиглан дансны үлдэгдэлээ мэдэх боломжтой. 

  • ХасИнфо – и-мэйл болон мессеж
  • Мобайл банк
  • Цахим банк
  • ATM

Хадгаламж эзэмшигч хадгаламжаа бусадтай хамтран эзэмшиж болох уу? Хэдэн хамтран эзэмшигчтэй байж болох вэ?

Болно. Хадгаламж эзэмшигч хадгаламжаа бусадтай хамтран эзэмших тохиолдолд, банкинд албан ёсны хүсэлт гаргасны үндсэн дээр хамтран эзэмшигчийн овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг бичүүлж, баталгаат гарын үсгийг нь зуруулж авна. 

Хадгаламжийн данс 5 хүртэл хамтран эзэмшигчтэй байж болно.

Банкинд ирэлгүйгээр хадгаламжиндаа орлого нэмж болох уу?

Боломжтой, Та манай банкны Захиалгат гүйлгээ үйлчилгээг ашиглан урьдчилан гэрээ байгуулан өөрийн цалин эсвэл бусад данснаас автоматаар орлого хийх боломжтой. Мөн манай банкны интернет банк ашиглаж болно.

Хадгаламжийн хугацааг сунгах хүсэлтэй бол хэрхэн сунгуулах вэ?

Анх хадгаламжийн гэрээгээ байгуулахдаа сунгалт хийлгэх тохиргоо хийлгэж болно. Хэрэв тохиргоо хийгээгүй бол хадгаламжийн хугацаа дуусахад хадгаламж нээлгэсэн салбартаа очин хугацаагаа сунгуулна. Харин өөрөө очих боломжгүй бол өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан салбарт хүсэлтээ гарган сунгуулж болно.

Хадгаламжаа барьцаалан зээл авч болох уу? ХасБанкны аль салбарт хандах вэ?

Боломжтой. Хадгаламж барьцаалсан зээлийг Хасбанкны аль ч салбараас, Мөн интернэт банкаар дамжуулан 1 цагын дотор авах боломжтой.

Хугацаатай хадгаламжийг гэрээний хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд?

12 сар хүртэлх хугацаат хадгаламж бол жилийн 2.4% хүүгээр, байршуулсан хугацаанд хүүг тооцон олгоно. Хэрэв урт хугацаат хадгаламж бол гэрээ цуцлах өдрөөс өмнөх 365 хоногийн хүүг 2.4%-р бодож олгоно. 

Та заавал хадгаламжийнхаа хүүг цуцлахгүйгээр хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой.

Хадгаламжийн дэвтрээ хаясан эсхүл үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ?

Банкинд яаралтай мэдэгдэх шаардлагатай. Шинэ хадгаламжийн дэвтэр авахын тулд хадгаламжийн данс анх нээлгэсэн салбар, тооцооны төвд иргэний үнэмлэхтэйгээ очин хүсэлтээ гаргана.

Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд яах вэ?

Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг үндэслэн эрх бүхий этгээдэд мөнгөн хадгаламжийг олгох эсвэл уг гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийнэ.

Бусад нийтлэг асуултуудыг харах