
Орчны бохирдлыг бууруулж, бизнес, аж ахуй нэгжүүдийн ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй зээлийн хөтөлбөр. Энэхүү зээлийн хөтөлбөр нь тодохрой хугацаанд хэрэгжинэ.
Нөхцөл:
нөхцөл | бичил бизнес | жижиг, дунд бизнес |
---|---|---|
Зээлийн хэмжээ | 300,000 – 30 сая төгрөг | 30.1-200 сая төгрөг |
Валютын төрөл | Төгрөг | |
Зээлийн хүү | Жилийн 8% | |
Зээлийн хугацаа | 3-36 сар | 3-60 сар |
Үйлчилгээний шимтгэл | 5 сая төгрөг хүртэл – 0.5% 5 сая төгрөгөөс дээш – 1% | |
Зээлийн өргөдлийн хураамж | 0 төргрөг |
зориулалт:
- Байшин дулаалах дулаалгын төсөл;
- Нүүрсээр ажилладаг халаалтын уурын зуухыг шинэчилж цахилгаан, хийн зуухаар солих төсөл;
- Халаалтын зуухыг буулгаж сэргээгдэх эрчим хүчээр /газрын гүний дулаан, дулааны насос, нарны хавтан зэрэг/ халаах төсөл;
- Халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн халаалтад холбох төсөл;
- Халаалтын уурын зууханд шүүлтүүр суурилуулах төсөл;
- MNS 5216 стандартын шаардлагад нийцсэн сайжруулсан зуух үйлдвэрлэх төсөл;
- Бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулах төсөл;
- Стандартын шаардлага хангасан жорлон, ариун цэврийн байгууламж;
- Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж.
Тавигдах шалгуур:
- Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан байх;
- Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх;
- Бусад банк, санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдэд муу зээлийн түүхгүй байх;
- Бизнесийн орлого зарлагаа тогтмол хөтөлдөг ба бүртгэл /хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл/ хөтлөлт нь тухайн бизнесийн үйл ажиллагааны тухай бодит мэдээллийг илэрхийлэх боломжтой байх;
- Зээлдэгч банкнаас шаардсан материалыг үнэн зөв, бүрэн гаргадаг байх;
- Зээл хүсэгч бизнес хийх явцдаа хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бол уг хуулийн этгээд нь дампуурсан эсхүл муу зээлийн түүхгүй байх;
Зөвхөн жуулчны бааз, рашаан сувиллын газарт тавигдах нэмэлт шалгуур:
- Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан гэрчилгээтэй байх /MNS 6034:2009 стандарт/;
- Аялал жуулчны бааз нь 1 ээлжиндээ 50-аас дээш зочин хүлээн авах ор хоногийн хүчин чадалтай байх;
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх /Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд бол Нарийвчилсан, Орон нутгийн бүсэд бол Ерөнхий үнэлгээ/;
- Тухайн бизнесийн үйл ажиллагаа явуулж газар нь эзэмших, эсхүл өмчлөх гэрчилгээтэй байх /Тусгай хамгаалалттай газар нутаг бол ашиглах зөвшөөрөл/;
- Ус ашиглах гэрээ, дүгнэлттэй байх.
Бүрдүүлэх материал:
бичил бизнес | жижиг, дунд бизнес |
---|---|
|
|
Санал болгох
Бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэхэд зориулан олгох зээл.