Хайх зүйлээ бичнэ үү

Хөрөнгө оруулагчид


Төлөөлөн Удирдах Зөвлөл


ХасБанк (“Банк”)-ны Төлөөлөн Удирдах Зөвлөл (“ТУЗ”) нь Банкны үндсэн үйл ажиллагааг стратегийн удирдлага, өргөн хүрээний хяналтаар хангах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд Банкны алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтуудын хүрээнд Банкны хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын эрх ашгийн төлөө ажилладаг.

ТУЗ нь 4 хараат бус гишүүн, 8 энгийн гишүүн бүхий нийт 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гүйцэтгэх удирдлагаас зөвхөн Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав Банкны дүрмийн дагуу ТУЗ-ийн энгийн гишүүнээр ажилладаг болно. Гишүүдийн хараат бус байдлыг Компанийн тухай хууль, Банкны тухай хуульд заасан шалгуураар тодорхойлохоос гадна тэдгээрийг сонгон шалгаруулахдаа ХасБанкны ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх ерөнхий журамд заасан зарчмын дагуу сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлж нэр дэвшүүлэх эсэхийг шийдвэрлэдэг.

ТУЗ нь үйл ажиллагаандаа Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журам заавар зэрэг Монгол Улсын хууль тогтоомжийг сахин баримтлахаас гадна Банкны дүрэм, Засаглалын Кодекс, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон бусад Банкны дотоод эрх зүйн баримт бичгийг мөрддөг. Их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлахдаа ТУЗ нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Банкны дүрэм болон Банкны “Сонирхлын зөрчилтэй этгээд болон холбогдох этгээдтэй хэлцэл хийх журам”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг ТУЗ-ийн төсвийн хүрээнд Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.13, Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.9 дэх заалтын дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулдаг.

Зураг
Нэр
Албан тушаал
Товч намтар




Санжай ГүптаТУЗ-ийн дарга
Санжай Гүпта нь 2017 оны 3 дугаар сараас ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр, 2019 оны 3 дугаар сараас Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн даргаар томилогдон ажиллаж байна. Тэрээр Дели дэх Сэинт Стивинг коллежийг Физикийн шинжлэх ухааны бакалавр, Дели Их Сургуулийн Менежментийн факультетыг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрээр 1981 оноос 2001 оны хооронд БНЭУ, Англи болон ХонгКонг дахь Банк оф Америка банкинд хэдэн хэдэн чухал албан тушаал хашиж байсныг дурдвал, Байгууллагын банк хариуцсан захирал, Энэтхэг дэх Файнэншл Инститюшнс Групп хариуцсан захирал, Европ, Ойрх Дорнод, Африкийн (ЕОДА) Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал, ЕОДА-ийн Стракчард Кредит Группийн гүйцэтгэх захирал, Ази дахь Инвестмент Банкинг Группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. 2001 оноос 2005 оны хооронд тэрээр Кредит Лионассд Ази, Номхон далайн бүсийн Байгууллагын Зээл хариуцсан захирлаар ажиллаж байсан. Мөн тэрээр 2006 оноос 2015 оны хооронд Кредит Агриколь Группэд Ази дахь зээлийн дахин санхүүжилт хариуцсан захирал Глобал Энержи Группийн Ази хариуцсан захирал зэрэг албан тушаал хашиж байсан арвин туршлагатай банкир юм.
Гүмэнжавын Цэвэгжав
ТУЗ-ийн гишүүн
Гүмэнжавын Цэвэгжав нь 2019 оны 5 дугаар сараас XaсБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр 2011 оноос өнөөг хүртэлх хугацаанд ХасБанканд Ерөнхий захирал, Иргэдийн банк хариуцсан захирал, Санхүү хариуцсан захирал, ХасЛизинг ХХК-д Гүйцэтгэх захирал, Тэнгэр Даатгал ХХК-д ТУЗ-ийн дарга, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-д Санхүү хариуцсан захирал зэрэг албан тушаалуудад тус тус ажиллаж байсан. Г.Цэвэгжав нь АНУ дахь томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр АНУ-ын “Колорадогийн Их Сургууль”-г Бакалавр, “Рэжис Их Сургууль”-г Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
Нямтайширын Цэлмүүн
ТУЗ-ийн гишүүн
Нямтайширын Цэлмүүн нь 2012 оноос Монголын Алт (МАК) Корпорацаас нэр дэвшиж ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр МАК корпорацын Ерөнхийлөгч/Гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг бөгөөд олборлох үйлдвэрлэл, барилгын материал боловсруулах болон агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулалт, бизнесийн өргөн мэдлэг, туршлагатай. Н.Цэлмүүн нь АНУ-ын Индиана мужийн Валпараисо Их Сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд санхүүгийн инженерингийн чиглэлээр Стэнфордын Их Сургуулийн Хонгконг гэрчилгээт сургалт, Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрүүдэд тус тус суралцсан.
Майкл Мадден
ТУЗ-ийн гишүүн
Майкл Мадден нь 2009 оноос Ронок Партнерзаас нэр дэвшиж ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр банк санхүү, олон улсын төлбөр тооцооны салбарт нийт 30 гаруй жил ажилласан туршлагатай. Түүний амжилт түүний бүтээлч сэтгэлгээ, манлайлал, олон улсын түншүүдтэй харилцах болон зөвшилцөлд хүрэх чадварт нь тулгуурлан бий болжээ. Тэрээр иргэдийн банк, картын болон дижитал төлбөр тооцооны өргөн мэдлэгтэй, хөгжиж буй эдийн засаг бүхий улс орнуудад хэрэгжүүлсэн хөрөнгийн оруулалтын туршлагатай. Мөн тэрээр АНУ-д санхүүгийн зөвлөгөө үзүүлэгч “Тенео” компанид Санхүүгийн зөвлөх, ТУЗ-ийн даргын албан тушаалыг 2011 оноос хойш хашиж байна. Тэрээр 2008 онд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг Ronoc компанийг үүсгэн байгуулсан ба тус компанийн гүйцэтгэх партнерийн үүрэг гүйцэтгэдэг. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох РонокПартнерзаас нэр дэвшин ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр хамгийн урт хугацаанд ажиллаж буй болно. Мөн тэрээр цахим төлбөр тооцооны чиглэлээр зах зээлдээ тэргүүлж буй ОнГөү компанийг Мянмар Улсад үүсгэн байгуулсан ба тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. 2003 онд Ренайссанс Капитал группийг үүсгэн байгуулахад гар бие оролцож Ренайссанс Кредитийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд тус компанийг ОХУ-ын хамгийн том хэрэглээний санхүүжилтийн компани болгон өргөжүүлж чаджээ. Өмнө нь тэрээр Американ Экспресс санхүүгийн байгууллагын Ирланд дахь салбарт хэд хэдэн албан тушаал хашиж, ОХУ-д карт нутагшуулах ажлыг гардан гүйцэтгэж, хамгийн сүүлд Их Британид дэд ерөнхийлөгч, Европ, Ойрх Дорнод, Африкийн франчайз хариуцсан захирлын албан тушаал хашиж байсан.
Доминик Жак
ТУЗ-ийн гишүүн
Доминик Жак нь 2024 онд Канадын Үндэсний Банк (КҮБ)-наас нэр дэвшиж ХасБанкны ТУЗ-д томилогдон ажиллаж байна. Тэрээр Монреалийн Их Сургуулийн Бизнесийн сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ахисан түвшний дипломтой төгссөн. Тэрээр мэргэшсэн нягтлан бодогч (CPA) болон мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) зэрэгтэй.
Доминик Жак нь аудит, санхүү, компани хөгжүүлэлтийн чиглэлээр ажилласан арвин туршлагатай. Прайс УатерХаус Күүперс компаниас ажлын гараагаа эхэлж, Канад, Их Британийн Нэгдсэн Вант Улс болон Франц улсад аудит болон компани худалдан авах ажиллагаа (M&A) гэх мэт олон чиглэлээр ажиллаж байжээ. Үүний дараа Канадын Үндэсний Банкинд ажиллах болсон ба одоогоор тус Банкны Олон улсын асуудлыг хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Тэрээр одоо Камбож дахь Эй Би Эй банк, Зааны ясан эрэг дэх Эн.Эс.Ай.Эй Банк болон бусад үндэстэн дамнасан байгууллагуудын ТУЗ-ийн гишүүн зэрэг удирдах албан тушаал хашиж байна. 
Анджей Витак
ТУЗ-ийн гишүүн
Анджей Витак нь 2019 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-с нэр дэвшиж, ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд Украин, Узбекистан зэрэг улс дахь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ийн суурийн төлөөлөгч, орлогчоор ажиллаж байсан. Мөн тэрээр ОХУ, Польш, Монгол, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон зүүн Европ дахь улс орнууд дахь байгууллагуудад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Одоогоор чанаргүй актив, эрсдэлтэй зээлийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлж буй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ийн төслүүдэд бие даасан зөвлөхөөр ажиллаж байна. Анджей Витакнь Польш улсын Силезиа их сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэй төгссөн.


Албертус Браггинк
ТУЗ-ийн гишүүн
Албертус Браггинк нь 2020 онд Oрикс Корпорациас нэр дэвшин ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Албертус Браггинк нь Нидерландын хамгийн том санхүүгийн байгууллага болох Рабо банканд 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэшсэн банкир юм. Тэрээр 2004-2016 оны хооронд тус банканд гүйцэтгэх удирдлагын түвшинд санхүү болон эрсдэлийн удирдлага чиглэлээр ажиллаж байсан. Одоо тэрээр Орикс Корпорацийн ТУЗ-ийн зөвлөхөөр ажиллахаас гадна Нидерландын болон бусад улс орны томоохон байгууллага, компаниудад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Албертус Браггинк нь Нидерландын Твенте их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр болон докторын зэрэгтэй.
Сюзанна Херринг Карр
ТУЗ-ийн гишүүнСюзана Херринг Карр нь 2022 онд ОУСК-с нэр дэвшиж ХасБанкны ТУЗ-д томилогдон ажиллаж байна. Тэрээр хөгжиж буй санхүүгийн зах зээлд 30 гаруй жил ажилласан туршлагатай юм. Тэрээр хөрөнгө оруулалтын бүтэц, багцын удирдлага, зээлийн бодлого, хөгжлийн нөлөөлөл хэмжилт, компанийн засаглал зэрэг өргөн хүрээний асуудлаар арвин туршлагатай. Тэрээр өмнө нь Бүгд Найрамдах Серби улсад төвтэй ПроКредит Банк болон Люксембургт төвтэй Бичил Санхүүжилтийг Сайжруулах Хөтөлбөр зэрэг байгууллагуудад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Мөн 1996-2016 оны хооронд ОУСК-д удирдах албан тушаалуудад ажиллаж байсан. Тэрээр Дьюкийн их сургуулийг Эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.
Баянсаны Уламбаяр
ТУЗ-ийн хараат бус гишүүн
Баянсаны Уламбаяр нь 2015 оноос эхлэн ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. Тэрээр өмнө нь Токио хотод Лиман Бродерс болон Номура Секьюритис зэрэг хөрөнгө оруулалтын банкнуудад ажиллаж байсан ба Монголд эргэн ирээд Дрэйпер Капитал болон Композит Капитал зэрэг хөрөнгө оруулалтын сангуудад зѳвлѳх болон Монгол хариуцсан захирлаар ажиллаж байсан. Мѳн богино хугацаанд Алтай Холдинг группийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Б.Уламбаяр нь хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллахаас өмнө Японы Сони корпорацид судалгаа хөгжүүлэлтийн инженерээр ажиллаж байсан туршлагатай. Б.Уламбаяр нь Токиогийн Технологийн Их Сургуулийг электроникийн инженерийн бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. Мөн АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Бизнесийн сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан.
Нираж Вэдва
ТУЗ-ийн хараат бус гишүүн
Нираж Вэдва нь 2018 оноос эхлэн ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр 36 жилийн турш банкны салбарт мэдээллийн технологийн чиглэлээр удирдлагын түвшинд ажилласан туршлагатай. Нираж Вэдва нь Тек Махиндра (Энэтхэг Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, технологийн чиглэлээр дэлхийн Топ 20-д багтдаг компани), Швейцар Улсын Темонос (банкны программ хангамж чиглэлээр дэлхийд тэргүүлэгч) болон Нуклеус Софтвэр (зээлийн программ хангамж чиглэлээр тэргүүлэгч улс дамнасан компани) зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2019 оны 6 дугаар сард мэдээлэл технологийн зөвлөх үйлчилгээний чиглэл бүхий Акселерик Эф Зи компанийг Арабын Нэгдсэн Эмират улсад байгуулсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн тэрээр технологийн компаниудад зөвлөх албан тушаал хашдаг байна. Нираж Вэдва нь “Дели их сургууль”-ийн бакалавр зэрэгтэй, “Индира Гандигийн нэрэмжит их сургууль”-ийг магистрын зэрэгтэй төгссөн.
Эми Чой
ТУЗ-ийн хараат бус гишүүн
Эми Чой нь 2023 оноос эхлэн ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр 1994 оноос Хонконг дахь Сити банканд систем хөгжүүлэлтийн менежерээр ажиллаж банк, санхүүгийн салбарын ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд Хятадын Гуангфа Банк, Пинг Ан Банк болон бусад банк, санхүүгийн байгууллагуудад салбарын менежерээс эхлээд Гүйцэтгэх захирлын орлогч, Дэд ерөнхийлөгч болон Иргэдийн банк хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч зэрэг удирдах албан тушаалуудад ажиллаж байсан туршлагатай. Банкны салбарт ажиллаж эхлэхээс өмнө тэрээр 16 жил Мэдээлэл технологийн салбарт буюу Хонконг дахь АйБиЭм-д банк, даатгалын салбарын системийн автоматжуулалт чиглэлээр ажиллаж байжээ. Ажилласан банкнууддаа тэрээр иргэдийн банкны дижитал өөрчлөлт болон банкны үйлчилгээг олон сувгаар шууд хүргэх шинэтгэлийн ажлыг амжилттай удирдаж байсан.
Эми Чой нь Хонконгийн Политехникийн их сургуулийг Мэдээллийн системийн шинжилгээ, дизайны чиглэлээр дипломтай төгссөн ба Лондонгийн Сити их сургуулиас Бизнесийн шинжилгээ, дизайны чиглэлээр шинжлэх ухааны магистрын зэрэг авсан байна.
Стюарт Холл
ТУЗ-ийн хараат бус гишүүн
Стюарт Холл нь 2024 оноос ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуулийг Худалдааны бакалаврын зэрэгтэй төгссөн ба мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй юм.
Стюарт Холл нь Англи Улсын Лондон дахь Американ Экспресс Банкнаас ажлын гараагаа эхэлж, дараа нь Стандарт Чартеред Банкны Индонез, Сингапур, Филиппин дэх банкнуудад удирдах албан тушаал хашиж байжээ. Тэрээр мөн Индонез Улсын Пермата банкны Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан.
2018 оноос Стюарт Холл нь Катар улсын Доха хотод байрлах Катарын Үндэсний Банканд Тусгай зөвлөхийн албан тушаалд ажиллаж эхэлсэн ба 2019-2021 онд тус банкны Индонези улсад байрлах банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан байна.
Мөн Стюарт Холл нь Их Британийн Нэгдсэн Вант Улс дахь ДиЖейЭм Капитал ХХК-д ТУЗ-ийн Дарга, Вьетнам Улсын Азийн Арилжааны Банкны гүйцэтгэх удирдлагын хувиар ТУЗ-ийн гишүүний албыг давхар хашиж байжээ.

7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт