Хайх зүйлээ бичнэ үү

Экспортын аккредитив

Хүсэлт гаргах


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

Экспортын аккредитив

Монгол улсаас бараа, бүтээгдэхүүн экспортлож байгаа үед гадаадын банкнаас нээгдэн ирж буй аккредитив.

Харилцагч Та импортлогч талын болзошгүй эрсдэлийг үүрэх сонирхолгүй, аливаа эрдсэлийг гуравдагч талд буюу гадаадын банк санхүүгийн байгууллагад шилжүүлэх сонирхолтой бол импортлогч талаас аккредитив хүлээн авах нь тохиромжтой. Мөн экспортлогчийн өмнөөс гадаадын банк санхүүгийн байгууллагын импортлогч руу нээсэн баталгаа, аккредитивт ХасБанк давхар баталгаа (confirmation) гаргах боломжтой. Ингэснээр та гадаадын банк экспортолж буй барааны төлбөр төлөхөд эргэлзэх шаардлагагүй, бидэнд эрсдэлээ бүрэн даатгах боломжтой юм.

Үйлчилгээний хураамж шимтгэл:

Үйлчилгээний төрөл
Шимтгэлийн хувь, хэмжээ
Экспортын аккредитив нээгдсэнийг харилцагчид мэдэгдэх
15 ам.доллар
Экспортын аккредитивийн баримт харилцагчаас хүлээн авч, шалгах, төлбөрт илгээх
0.07 хувь
        доод хэмжээ
35 ам.доллар
        дээд хэмжээ
200 ам.доллар
Экспортын аккредитивийн өөрчлөлтийг мэдэгдэх
10 ам.доллар

Экспортын аккредитив

Манай байгууллагын нэрэн дээр экспортын аккредитив нээгдэж ирсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

ХасБанкинд харилцагч таны экспортын аккредитив нээгдэж ирсэн даруйд бид утсаар болон захидлаар мэдэгдэнэ.

Нээгдэн ирсэн экспортын аккредитивт нэмэлт өөрчлөлт оруулж болох уу?

Экспортын аккредитивт нэмэлт өөрчлөлт оруулахын тулд та импортлогчтойгоо харилцан тохиролцсоны үндсэн дээр аккредитив гаргагч банкнаас нэмэлт өөрчлөлтийг оруулдаг. Хэрэв танд нэмэлт өөрчлөлт оруулахад тусламж хэрэгтэй бол ХасБанк аккредитив гаргагч банктай холбогдон таны асуудлыг шийдвэрлэхэд тусалн

Экспортын аккредитивын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах вэ?

Та өөрт ойр ХасБанкны салбар дээр ирж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Бусад нийтлэг асуултуудыг харах