ХасБанк “Оюу толгой” ХХК-тай “Тэтгэвэр/хуримтлалын сан” үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Энэхүү “Тэтгэвэр/хуримтлалын сан”-д хамрагдсанаар “Оюу толгой” ХХК-ийн үндсэн ажилтнууд ХасБанканд данс нээлгэж, цалингаасаа сар бүр тодорхой хувиар хуримтлал үүсгэх бөгөөд “Оюу толгой” ХХК-ийн зүгээс мөн тухайн ажилтны үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцүү дүнг сар бүр уг дансанд нэмж, харин ХасБанкнаас зах зээлд өрсөлдөхүйц хувиар сар бүр хүү тооцож олгосноор урт хугацаанд, тогтвортой өсөх хуримтлалыг бий болгох юм.
ДэлгэрэнгүйХасБанк 2023 оны I хагас жилийн Санхүү, үйл ажиллагааны тайлангаа МХБ-д тайлагналаа
ХасБанк нээлттэй хувьцаат компани болсонтой холбоотойгоор олон нийтэд тайлагнах журмын дагуу 2023 оны 1-р хагас жилийн Санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржид тайлагналаа.
ДэлгэрэнгүйХасБанк НҮБ-ын Уур амьсгалын ногоон сантай “Магадлан итгэмжлэлийн мастер гэрээ” байгууллаа
Өмнөх магадлан итгэмжлэлийн 5 жилийн хугацаанд ХасБанк УАНС-аар санхүүжилтийн 4 санал, төслийн бэлтгэл хангах, бэлэн байдлын техник туслалцааны 5 хөтөлбөр гээд нийт 9 төсөл батлуулж, 67.5 сая ам.долларын санхүүжилт хүлээн авснаас 5 төсөл нь бүрэн дуусаж, 4 нь хэрэгжиж байна.
Дэлгэрэнгүй