XacИнфо үйлчилгээ нь харилцагч таны бүх төрлийн дансны орлого зарлагын мэдээлэл болон зээлийн эргэн төлөлтийн тухай мэдээллийг цаг тухайд нь таны и-мэйл хаяг болон гар утсанд мессежээр хүргэх үйлчилгээ юм.
ХacИНФО үйлчилгээний ач холбогдол:
- Дансныхаа хөдөлгөөнийг тогтмол хянана;
- Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа эрсдэлээс хамгаална;
- Цахим сувгаар төлбөр тооцоо хийхэд илүү гүйлгээ хийгдэж магадгүй гэж санаа зовох шаардлагагүй;
- Зээл төлөх өдөр, төлөх зээлийн дүнгээ тодорхой мэддэг болсноор мөнгөн урсгалаа зөв зохицуулна.
Үйлчилгээний онцлог:
- Дотоодын бүх төрлийн карт, харилцах, хадгаламжийн дансанд хийгдсэн гүйлгээний мэдээллийг хүргэнэ;
- Хэдэн ч харилцах, хадгаламж, карт болон зээлийн данс холбуулах боломжтой;
- Хүүхдийнхээ “Ирээдүйн саятан” хадгаламжийн дансанд хийгдсэн гүйлгээний мэдээллийг авах боломжтой;
- Мэдэгдэл авах гүйлгээний төрөл болон дүнгийн доод хэмжээг өөрийн хүсэлтээр тогтоох боломжтой;
- Гүйлгээний мэдэгдэлтэй хамт дансны үлдэгдлийн тухай мэдээлэл авч байх сонголттой;
- Зээлийн эргэн төлөлтийн мэдэгдэлтэй хамт төлөх төлбөрийн дүнгийн тухай мэдээлэл авч байх сонголттой;
- Мэдэгдлийг SMS-ээр болон И-мэйлээр хүлээн авах сонголттой.
Үйлчилгээний нөхцөл:
Үйлчилгээнд бүртгүүлэхэд үнэгүй. Харилцагчид мэдээлэл хүргэх бүрд шимтгэлийг шимтгэлийн данснаас суутгах ба харилцагч шимтгэл суутгах дансаа сонгоно.
Шимтгэлийн дүн нь харилцагчийн мэдээлэл хүлээн авах сувгаас хамааран ялгаатай.
- Зөвхөн гар утсанд мессежээр мэдээлэл хүлээн авахад 50 төгрөг;
- Зөвхөн имэйл хаягаараа гүйлгээний мэдээлэл хүлээн авахад ҮНЭГҮЙ;
- Мессеж болон имэйлээр гүйлгээний мэдээллийг хүлээн авахад 50 төгрөгийн шимтгэлтэй.
Үйлчилгээнд бүртгүүлэх
- Та өөрт ойр байрлах ХасБанкны салбар, тооцооны төвд иргэний үнэмлэхээ авч очин бүртгүүлэх боломжтой;
- ХасБанкны лавлах утас 1800-1888 тусгай дугаарт холбогдсоноор мөн бүртгүүлэх боломжтой.
Санал болгох
Интернэт холбогдсон дурын төхөөрөмж, ухаалаг утасны апп ашиглан банкны боломжит бүх үйлчилгээг 24/7 танд хүргэнэ. Хурууны үзүүрээр банкаа...