Хайх зүйлээ бичнэ үү

Мобайл банк үйлчилгээ

нэг өдрийн гүйлгээний хязгаар

5 сая төгрөг


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

Мобайл банк үйлчилгээ

Та бүх төрлийн ухаалаг болон ухаалаг бус гар утсаараа интернэт холболт шаардахгүйгээр хүссэн цагтаа, хүссэн газраасаа *1888# дугаарт залгаж банкны үйлчилгээг авах боломжтой.

Үйлчилгээний боломжууд

  • Дансны үлдэгдэл шалгах, хуулга харах;
  • Банк хоорондын гүйлгээ хийх;
  • Өөрийн данс хооронд гүйлгээ хийх;
  • ХасБанкны данс хооронд гүйлгээ хийх;
  • Хадгаламж барьцаалсан зээл авах;
  • Зээлийн төлбөр шалгах;
  • Зээл төлөх;
  • Пин код солих;
  • Мобикомын үйлчилгээ;
    • Нэгж цэнэглэх /өөрийн болон бусдын дугаарыг/;
    • Дата багц /зөвхөн өөрийн дугаарт/;
    • Ярианы төлбөр харах, төлөх /дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээ/;
    • Мобинет Wi-Fi картууд авах;
    • Мобинетийн өрхийн интернэтийн төлбөр төлөх;
  • Юнителийн үйлчилгээ;
    • Нэгж цэнэглэх;
    • Ярианы төлбөр харах, төлөх;
    • Юнивишний төлбөр харах, төлөх;
  • Скайтел үйлчилгээ;
    • Нэгж цэнэглэх;
    • Ярианы төлбөр төлөх;

Давуу тал

  • Банк хоорондын гүйлгээ хийх боломжтой;
  • Бүх төрлийн гар утсаар ашиглах боломжтой;
  • Гар утсанд нэмэлт аппликейшн суулгах шаардлагагүй;
  • Интернэт холболт шаардлагагүй;
  • Үйлчилгээнд бүртгэлийн болон жилийн хураамж байхгүй.

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний төрөл
Шимтгэл
Үйлчилгээний эрх нээлгэх
Хураамжгүй
Жилийн хураамж
Хураамжгүй
Шилжүүлэг хийх (Банк дотор)
100 төгрөг
Шилжүүлэг хийх (Банк хооронд)
300 төгрөг
Нэг өдрийн гүйлгээний хязгаар
5,000,000 төгрөг

Үйлчилгээнд бүртгүүлэх

Та ХасБанкны лавлах утас 1800-1888 руу залган бүртгүүлж болохоос гадна өөрт ойр байрлах ХасБанкны салбар, нэгжид иргэний цахим үнэмлэхийг авч очно уу.

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл

Мобайл банк 2.0

Мобайл Банк 2.0 нь интернэт банкны үйлчилгээнээс юугаараа ялгаатай вэ?

Мобайл Банк 2.0 үйлчилгээний гол ялгаа нь интернэтгүй орчинд буюу утасны сүлжээ бүхий аль ч газраас банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Өөрөө хэлбэл заавал ухалааг утастай байх албагүй бөгөөд 2G төрийн утас болох товчлууртай утас байсан ч ашиглах боломжтой.

Мобайл Банкны үйлчилгээгээр банк хоорондын гүйлгээ хийж болох уу?

ХасБанкны Мобайл Банкаар БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭ хийх бүрэн боломжтой.

Банк дотроо шилжүүлэг  хийхэд 100  төг,

Банк хооронд шилжүүлэг  хийхэд 300 төг.

ПИН кодоо мартсан тохиолдолд яах вэ?

  • Өөрт ойр салбар, ТТ-д цахим үнэмлэхээ авч ирж, ПИН кодоо сэргээлгэнэ.
  • 1800-1888 лавлах утсанд Мобайл Банк үйлчилгээнд бүртгэлтэй утасны дугаараас залгаж, хүсэлт гаргана.

ПИН код буруу оруулан түгжигдсэн харилцагч яах вэ?

ПИН кодоо 5 удаа буруу хийхэд хэрэглэгчийн эрх түгжигдэх бөгөөд салбар, ТТ -д хандах эсхүл 1800-1888 дугаарт залгаж шинэ ПИН код авна.

  • Та *1888# дугаарт залгаж шинэ ПИН кодоо оруулснаар түгжигдсэн эрх тайлагдана.

Гадаадад Мобайл Банк 2.0 үйлчилгээг ашиглах боломжтой юу?

Боломжтой. Roaming үйлчилгээ идэвхжүүлэн *1888# дугаарт залгаж, Мобайл Банкны үйлчилгээ авах боломжтой.

Бусад нийтлэг асуултуудыг харах