Танд улирлын чанартай эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэх шаардлага байнга гардаг бол, тодорхой дүнгээр зээлийн эрх нээлгэж, энэхүү эрхийн хэмжээ болон хугацааны турш хүүгийн зардлаа хянаж, шаардлагатай үедээ зээлээ ашиглах боломжийг зээлийн шугамын бүтээгдэхүүн олгоно.
Нөхцөл
Нөхцөл | Төгрөг | Ам.доллар | |
---|---|---|---|
Зээлийн хэмжээ | Бизнесийн цар хүрээ, санхүүгийн чадвараас хамааран уян хатан тогтооно. | ||
Зээлийн зарласан хүү | 1.5% - 1.8% | 1.1 - 1.5% | |
/жилийн 18.0-21.6%/ | /жилийн 13.2% - 18.0%/ | ||
Зээлийн хугацаа | 36 сар | 36 сар | |
Үйлчилгээний шимтгэл | 1.00% | 0.5% | |
Үүрэг хүлээсний шимтгэл | 500 сая хүртэл бол 0.2% | 500 саяас дээш бол 0.25% | 0.10% |
Зээлийн өргөдлийн хураамж | 0 төгрөг |
Тавигдах шалгуур:
- Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан байх;
- Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх;
- Бусад банк, санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдэд муу зээлийн түүхгүй;
- Бизнесийн орлого зарлагаа тогтмол хөтөлдөг ба бүртгэл /хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл/ хөтлөлт нь тухайн бизнесийн үйл ажиллагааны тухай бодит мэдээллийг илэрхийлэх боломжтой байх;
- Зээлдэгч банкнаас шаардсан материалыг үнэн зөв, бүрэн гаргадаг байх;
- Зээл хүсэгч бизнес хийх явцдаа хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бол уг хуулийн этгээд нь дампуурсан эсхүл муу зээлийн түүхгүй байх.
Бүрдүүлэх материал:
- Зээлийн өргөдөл /ХасБанкны маягтын дагуу/;
- Бизнесийн танилцуулга;
- Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ;
- Санхүүгийн тайлан (1-3жил);
- Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
- Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх;
- Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл;
- Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
- Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад бичиг баримтууд.
Санал болгох
Интернэт банкны үйлчилгээ нь таны болон танай байгууллагын үнэт цагийг хэмнэх, орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн ү...
ГАДААД РУУ МӨНГӨ ГУЙВУУЛАХ ТАНЫ БОДСОНООС Ч ХЯЛБАР