Тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирлыг 5,000,000 болон 10,000,000 төгрөг хүртэл даатгалаар нөхөн олгоно.
Хариуцан даатгал боломжит эрсдэлүүд
Авто тээврийн хэрэгсэл жолоодогчийн буруугаас бусдад учруулах дараах эрсдэлүүд:
- Амь нас;
- Эрүүл мэнд;
- Эд хөрөнгөд учирсан хохирол.
Шаардлагатай бичиг баримтын жагсаалт
- Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл - Иргэний үнэмлэх, Байгууллагын гэрчилгээ;
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримт;
- Тээврийн хэрэгслийн нэр, марк, серийн дугаар болон бусад шаардлагатай мэдээллүүд.
Нөхөн төлбөрийн тохиолдолд бүрдүүлэх материалын жагсаалт
- Даатгуулагчийн өргөдөл /маягтын дагуу/;
- Замын цагдаагийн байгууллагын ослын дүгнэлт, тодорхойлолт;
- Эрх бүхий байгууллагын хохирлын үнэлгээний тайлан;
- Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь;
- Холбогдогч жолооч нарын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар;
- Бусад шаардлагатай материал.
* Даатгалын компани бүр тухайн даатгах биет хөрөнгийг хариуцах эрсдлийн жагсаалт болон түүнд харьяалагдах үнэ ялгаатай байдаг.
Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох мэргэжлийн холбоодын хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн эрх олгох сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн ажилтнуудын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.