Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Ерөнхий мэдээлэл


Бидний баримталдаг бодлого:

  • Ажиллагсдын мэдлэг, ур чадвар, тэдгээрийн урам зориг, ажлын гүйцэтгэл нь Банкны өмнөө тавьсан зорилтуудад хүрэхэд шаардагдах гол хүчин зүйл, угтал нөхцөл байна гэдгийг бид ухамсарлана;
  • Банкнаас шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажиллагсдын оролцох оролцоог дэмжих, аливаа асуудлыг нээлттэй байдлаар хамтаар хэлэлцэн шийдвэрлэх, багаар хамтран ажиллахад чиглэсэн байгууллагын соёлыг хөхиүлэн дэмжиж хэвшүүлнэ.

Бидний эрхэмлэх зүйлс:

  • Монгол Улс даяар бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс, ажиллагсдынхаа өмнө бид үүрэг хүлээнэ;
  • Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй;
  • Тэд ажилгүй болно гэж санаа зовох ёсгүй;
  • Цалин хөлс шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй эрүүл ахуйн шаардлага, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой;
  • Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа үзүүлэх болно;
  • Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна;
  • Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана;
  • Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна;
  • Энэхүү зарчмын дагуу ажиллавал бидний үйлчилгээ харилцагчийн санаанд нийцэж, ажиллагсад маань урамшиж, хувьцаа эзэмшигчид зохих өгөөжийг хүртэх болно;
  • Ингэснээр бидний хийж буй ажил бидний Эх Орон – Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг.

Хамт олны дунд зохион байгуулдаг арга хэмжээ:

  • Жилийн тайлангийн хурал;
  • Шинэ жилийн цэнгүүн;
  • Xac Cup (Спортын олон төрөлт тэмцээн);
  • Урлагийн наадам;
  • Цасны баяр;
  • Спорт явган аялал;
  • Өндөр уулын аялал;
  • Нэр төрөө эрхэмлэх өдөр;
  • Happy Hour (сар бүр).

Эх дэлхий, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа:

  • “Багачуудын хотхон” хүүхдийн баяр;
  •  “Хасын хүлгүүд” хөл бөмбөгийн баг;
  •  “Хасын хүлгүүд” сагсан бөмбөгийн баг;
  • “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн тэмцээн;
  •  “Афлатон” болон “Тэмүүлэл” хүүхдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрүүд;
  • “Утаагүй зуух, гэрийн дулаалга” эко төсөл;
  • “Хас Төгөл” мод тарих үйл ажиллагаа;
  • “Xac Cup” гольфийн тэмцээн.

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл