ХасБанкны интернэт банкны харилцагч ухаалаг утсаараа “XacBank” аппликэйшныг ашиглан өөрийн дансаараа QR /КЮ-АР/ код үүсгэх, QR кодыг уншуулан төлбөр төлөх болон өөрийн кодоороо нэхэмжлэх үүсгэж дансандаа орлого хүлээн авах боломжтой үйлчилгээ юм. QR код нь төлбөр хүлээн авагчийн Банк, хүлээн авагчийн нэр, данс зэргийг агуулж байдаг тул Та санамсаргүйгээр өөр хүн рүү андуурч гүйлгээ хийх эрсдлээс айх хэрэггүй боллоо.
Үндсэн боломжууд:
- Өөрийн хүссэн данс дээр өөрийн QR код үүсгэх, үүсгэсэн кодоо бусдад илгээх;
- Бусдын QR кодыг уншуулж төлбөр шилжүүлгийн гүйлгээг маш хурдан хугацаанд хийж гүйцэтгэх;
- QPay үйлчилгээгээр төлбөр хүлээн авагчийн таних тэмдэг бүхий худалдаа үйлчилгээний газар худалдан авсан бараа үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх
- QPay үйлчилгээгээр хийсэн өөрийн гүйлгээний төлбөрийн түүх харах;
- QPay үйлчилгээгээр худалдан авсан бараа үйлчилгээний төлбөрийн НӨАТУС баримтыг нөхөж авах;
Жич: QPay үйлчилгээний төлбөр хүлээн авагчаар qPay үйлчилгээний мерчантын сүлжээнд бүртгүүлсэн, НӨАТУС-ын сүлжээнд холбогдсон байх.
QPay үйлчилгээг ашиглахын тулд тавигдах шаардлага:
- Интернэт банкны үйлчилгээний хэрэглэгч байх;
- Android, iPhone төрлийн утастай бөгөөд ХасБанк АПП-ын QPay үйлчилгээний цэс бүхий сүүлийн хувилбарыг суулгасан байх;
- Интернэт холболт бүхий орчинд байх;
Хураамж, шимтгэл:
QPay үйлчилгээг ашиглан ХасБанк дотор төлбөрийн шилжүүлэг хийхэд ямар нэгэн шимтгэл хураамж байхгүй. Харин төлбөр хүлээн авагч нь QPay үйлчилгээнд нэгдсэн өөр банкны харилцагч бөгөөд тухайн банкны АПП дээрээс үүсгэсэн QR кодыг уншуулж шилжүүлэг хийж байгаа бол банк хоорондын гүйлгээний шимтгэл болох 300-500 төгрөгийн шимтгэлтэй.
Үйлчилгээнд бүртгүүлэх:
Та ХасБанкны интернэт банкны хэрэглэгчээр бүртгүүлсэн л бол QPay үйлчилгээг ашиглах боломжтой. Интернэт банкны хэрэглэгч биш бол өөрт ойр байрлах ХасБанкны аль ч салбарт ирж бүртгүүлээрэй.
Хэрхэн гар утсандаа суулгах Вэ?
iPhone | Android |
---|---|
Татах холбоос: App Store |
|
Санал болгох
Гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ шийдэх хамгийн ухаалаг сонголт.
Интернэт холбогдсон дурын төхөөрөмж, ухаалаг утасны апп ашиглан банкны боломжит бүх үйлчилгээг 24/7 танд хүргэнэ. Хурууны үзүүрээр банкаа...
Интернэт холбогдсон дурын төхөөрөмж, ухаалаг утасны апп ашиглан банкны боломжит бүх үйлчилгээг 24/7 танд хүргэнэ. Хурууны үзүүрээр банкаа...