Та ХасБанкны ЖДБ эрхлэгчдэд зориулсан сургалтанд хамрагдсанаар өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тохирсон Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдлэгтэй болохоос гадна банкны зээлийн болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад тавигддаг шалгуурыг хүндрэлгүй давах мэдлэг, мэдээлэлтэй болно.
Сургалтын төрлүүд:
- Зээлийн бүтээгдэхүүний сургалт. Та уг сургалтаар зээл авахад тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын төрлүүд, тэдгээрийг хэрхэн бүрдүүлэх, банкны зээл батлах, олгох процесс зэрэг шаардлагатай мэдээллүүдийг бүрэн авах болно;
- Худалдааны санхүүжилтын сургалт. Та уг сургалтаар гадаад худалдаа эрхлэхэд үүсдэг асуудлаа хэрхэн амжилттай шийдвэрлэх тухай мэдлэгтэй болно;
- Банкны болон лизинг, даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний сургалт;
- Банктай хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөрүүдийн сургалт /Экспортыг дэмжих, бизнесийн зөвлөх үйлчилгээ, хамтарсан санхүүжилт гэх мэт/.
Санал болгох