Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Удирдлагын баг



Зураг
Нэр
Албан тушаал
Товч намтар

Гүмэнжавын Цэвэгжав
Гүйцэтгэх Захирал
Гүмэнжавын ЦЭВЭГЖАВ нь 2019 оны 5-р сарын 8-ны өдрөөс XaсБанкны Гүйцэтгэх захиралаар томилогдсон. Үүнээс өмнө ХасБанкны Ерөнхий захиралаар 2018 оны 11-р сараас, Иргэдийн банк хариуцсан захирлаар 2015 оны 9-р сараас эхлэн тус тус ажиллаж байсан.
Мөн тэрээр 2013 оноос 2019 оны 3-р сарыг хүртэл XacЛизинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2014-2017 онуудад Тэнгэр Даатгал XXК-ийн ТУЗ-ийн даргын албыг тус тус хашиж байсан бөгөөд ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн санхүү эрхэлсэн захирал, ХасБанкны санхүү эрхэлсэн захирлаар мөн ажиллаж байсан.
Г.Цэвэгжав нь АНУ-ын Сан Франциско хотод Restoration Hardware компанид хөрөнгө зохицуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн хөрөнгө зохицуулалт, санхүү стратеги төлөвлөлт, эрсдлийн удирдлага гэсэн чиглэлээр ажиллаж байсан. Мөн Сан Франциско хотод байрладаг Bluefin Associates (PlumSlice) компанид санхүү эрхэлсэн захирлаар, АНУ-ын Дэнвэр хотод байрлах Wagner Equipment компанид олон улсын нягтлан бодогч болон хөрөнгө зохицуулалтын шинжээчээр тус тус ажиллаж байсан. АНУ-ын Колорадогийн Их Сургуулийг олон улсын бизнес ба мэдээллийн системийн удирдлагын бакалавр, Рэгис Их Сургуулийг Санхүү, Нягтлан Бодох Бүртгэлийн МВА зэрэгтэй төгссөн.


Ганибалын АмартүвшинЕрөнхий захирал, Бизнесийн банк
Г.Амартүвшин нь 2014 оны 7 сараас ХасБанкны Ерөнхий Захирлаар томилогдон ажиллаж байна. ХасБанкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар 3 жил ажилласан.

Тэрбээр Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай.

Казкоммерц банкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байв. ABN AMRO банкны бүтцийн зээлийн хэлтэст ажиллаж байхдаа Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбоо гэх мэтчилэн хэд хэдэн өндөр хэмжээний гүйлгээг хариуцан ажиллаж байжээ. Г.Амартүвшин нь хөдөлмөрийн гараагаа ABN AMRO дахь бэлэн мөнгөний менежментийн газраас эхэлсэн бөгөөд улмаар тэндээ Ерөнхий Эрсдэлийн Удирдлагын хэлтэст шилжин оржээ.

Тэрээр Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй бөгөөд АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистрын дипломыг гардан авсан билээ.




Энэбишийн Уламбаяр
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Э.Уламбаяр нь 2013 оны 7 дугаар сараас ерөнхий аудитороор ажилласан ба 2015 оны 11 дүгээр сараас Үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр ажлын гараагаа Монголбанкны Хяналт шалгалтын газраас эхэлсэн бөгөөд энэхүү чиглэлээр 12 жил ажилласныхаа дараа Монгол улсын хөгжлийн банк болон Оюутолгой ХХК-д тодорхой удирдах албан тушаалуудыг хашиж байжээ.

Э.Уламбаяр нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд мастистерийн зэргээ Австралийн Викториагийн их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр хамгаалжээ.



Торстен Клайн Бойнинг
Эрсдэл Хариуцсан Захирал
ХасБанкны Эрсдэл хариуцсан захирлын албан тушаалд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Торстен Клайн Бойнинг ажиллаж эхэллээ. Тэрээр ХасБанкны Зээл, Үйл ажиллагааны эрсдэл болон Хянан нийцүүлэлтийн бодлогыг удирдан ажиллах бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Лондонд төвтэй үндэстэн дамнасан компани болох Стандарт чартеред банканд Засаглал, байгууллагын эрсдэлийн удирдлага хариуцсан захирлын албыг хашдаг байжээ. Ноён Торстен нь Азийн бүсийн хөгжингүй болон хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын чиглэлээр нийт 16 жил ажилласан арвин туршлагатай юм. Мөн тэрээр орон нутгийн болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагад Хөрөнгийн болон Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, Эрсдэлийн загварчлал боловсруулах чиглэлээр дагнан ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан ба Basel II стандартыг Азийн 11 улсад хэрэгжүүлэхэд манлайлан оролцсон байна. Тэрээр Вильгелм хааны нэрэмжит Вестфальсийн Их Сургууль (University of Munster)-ийг Мэдээллийн системийн мастерын зэрэгтэй төгсөж, АНУ, Европын холбоо болон Ойрх Дорнодын зарим улсуудад мэргэжлээрээ ажиллаж байсан ба хамгийн сүүлд Стандарт чартеред банкны Сингапур дах салбар банканд дээд түвшний удирдах ажил гүйцэтгэж байв.

Юндэнгийн Гэрэлмаа
Зээл Хариуцсан Захирал
Ю.Гэрэлмаа нь 2006 оны 2 дугаар сараас ХасБанкны зээлийн удирдлага, тэр дундаа зээлийн эрсдэлийн удирдлага, тусгай активыг хариуцан ажиллан улмаар Зээл Эрхэлсэн Захирлаар ажиллаж байна. Тэрээр ажлын гараагаа 1986-1990 онд Монголбанк (Төв банк)-ны Олон улсын төлбөр тооцооны газар нягтлан бодогчоор эхэлж, улмаар Худалдаа, Хөгжлийн Банкинд Зээлийн газрын орлогч захирал, Тусгай активын хэлтсийн захирал, Гадаад тооцооны газрын захирал, санхүүгийн байгууллагын менежер зэрэг удирдах албан тушаал хашиж байв.Ю.Гэрэлмаа нь Герман улсын Берлин хот дахь Эдийн засгийн дээд сургуулийг 1986 онд эдийн засгийн мэргэжлээр төгсч, улмаар 1992-1994 онд ХБНГУ-ын Киел хот дахь Эдийн засгийн дээд сургуульд зах зээлийн эдийн засгийн чиглэлээр удирдлагын хөтөлбөр дүүргэсэн.

Ганзоригийн Эрдэнэбаяр



Санхүү Хариуцсан Захирал
Г.Эрдэнэбаяр нь 2013 оны 1 дүгээр сараас ХасБанкны Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр ажлын гараагаа 2005 онд ХасБанкны эрсдэлийн менежерээр эхэлсэн бөгөөд 2008 онд Эрсдэлийн нэгдсэн удирдлагын газрын захирал, 2012 онд Санхүүгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Г.Эрдэнэбаяр нь 2002-2006 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2010-2012 онд Японы Олон улсын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэргийг санхүүгийн чиглэлээр тус тус хамгаалсан.


Ганзоригийн Зул
Хүний нөөц Хариуцсан Захирал
Г.Зул 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ХасБанкны Хүний нөөц хариуцсан захирлаар томилогдон ажиллаж эхэллээ.

Тэрээр 2011 оны 3 дугаар сараас эхлэн ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Хүний нөөц эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний хариуцах ажил үүргийн хүрээнд Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн болон ХасБанкны хүний нөөцийн удирдлагын бодлогын асуудал болох цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, сургалт ба хүний нөөцийн хөгжил, удирдах ажиллагчдын хөдөлмөрийн харилцааны болон мэргэжлийн өсөлттэй холбоотой асуудал, шинээр ажилтан элсүүлэх, ажилтнуудын ажил үүргийн биелэлт, байгууллагын ёсзүй, зохион байгуулалт зэрэг цогц асуудлуудыг удирдан зохицуулах ажлууд ордог.

Г.Зул нь ХасБанкны үүсгэн байгуулагч, ACDI/VOCA (Монгол дахь НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн Бичил Эхлэл төсөл), хөтөлбөрт ажиллаж байгаад 1999 онд ХасБанкинд нэгдэж орсон. Хоёр томоохон банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэж арилжааны банк болох үйл явцын хүрээнд тэрээр байгууллагын хүний нөөцийн бодлого хөтөлбөрийг амжилттайгаар боловсруулан уялдуулан нэгтгэж чадсан юм. Шилжилтийн энэхүү явц нь бүтээгдэхүүнд чиглэсэн байгууллагаас харилцаанд тулгуурласан бизнесийн байгуулага болох зохион байгуулалт, өөрчлөлтийн үйл явцыг хамарч байв. Тэрээр мөн 2003 онд захиргаа хариуцсан үйл ажиллагааны хэлтсийг удирдан ажиллаж байжээ.Үүнээс өмнө буюу 1998 онд Г.Зул нь Эрүүл Мэнд Нийгмийн Хамгаалалын Яаманд олон улсын харилцааны ажилтнаар ажиллан энэ хугацаандаа НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн Залуучуудийн Хөгжлийн төслийн хэрэгжилтэд оролцон ажиллаж байв. Мөн Г.Зул нь бүс нутаг дахь Бичил Санхүүгийн байгууллагуудад хүний нөөцийн удирдлагын чиглэлээр бодлого үйл ажиллагааны зөвлөгөө өгдөг бөгөөд энэ нь Хас Банкинд олон тооны олон улсын бичил санхүүгийн төсөл хөтөлбөр бий болгоход хувь нэмэр үзүүлж ач холбогдлоо өгсөөр байна.

Г.Зул нь Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын Их Сургуулийг төгссөн.


Энхбаярын Ундармаа
Ерөнхий Аудитор
2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс ХасБанкны Ерөнхий Аудитороор томилогдон ажиллаж байна. Э.Ундармаа нь 2008 оны 11 дүгээр сараас эхлэн Зээлийн Удирдлагын Газарт ахлах мэргэжилтэн, Эрсдэлтэй зээлийн бодлогын хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сараас эхлэн ТэнГэр Даатгал ХХК-ийн Эрсдэл Хариуцсан захирлаар 2 жил ажилласан.

Ундармаа нь ажлын гараагаа 1997 онд Худалдаа Хөгжлийн Банкны Гадаад Тооцооны газарт орсноор эхлүүлж өнгөрсөн хугацаанд банк болон банк бус санхүүгийн байгууллагад олон улсын хамтын харилцаа, гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, зээлийн үйл ажиллагаа зэрэг чиглэлүүдээр ажиллаж байсан туршлагатай. Э.Ундармаа нь 1998 онд СЭЗДС-ийг банк санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэж, АНУ-ын Хьюстон Коллеж, ХБНГУ-ын Дрезднер банк, Япон улсын Токиогийн Их Сургуульд зэрэгт мэргэжил дээшлүүлжээ.


Дашнямын Ашидмаа
Хөрөнгө Оруулагчдын Харилцаа, Компанийн Засаглал Хариуцсан Захирал
Д.Ашидмаа 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ХасБанкны Хөрөнгө оруулагчдын харилцаа, компанийн засаглал хариуцсан захирлаар томилогдон ажиллаж эхэллээ.

Д.Ашидмаа нь 2011 оны 7 дугаар сараас эхлэн ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-д Хөрөнгө oруулагчдын харилцаа, компанийн засаглал эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь Энержи Ресурс ХХК-д компанийн засаглал эрхэлсэн захирлаар 2 жил ажилласан. Тэрээр тус компанид ажиллах хугацаандaa Хонг- Конгийн хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргаж арилжаалах ажлыг гүйцэтгэх явцад засаглал, хянан нийцүүлэх асуудлуудыг хариуцан ажилласан.

Д.Ашидмаа нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжсэн хэд хэдэн хөтөлбөрт aжиллаж байсан. 2004-2009 oнуудад АНУ-ын Chemonics International компанийн хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогын шинэчлэл, өрсөлдөх чадварын төсөлд бизнес санхүүгийн зөвлөхөөр, 1998-2004 онуудад АНУ-ын Barents Group of Bearing Point компанийн хэрэгжүүлсэн Монголын хувьчлалын хөтөлбөрт cанхүүгийн шинжээчээр ажиллаж байсан. 2006-2007 онуудад Монголын 10 арилжааны банкууд хамтарч байгуулсан моргэйжийн хоёрдогч зах зээлийн анхны байгууллага болох Монголын Ипотекийн Корпораци (МИК)-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд МИК болон ХасБанкны хооронд моргэйжийн багцын анхны худалдан авалт хийгдсэн. Д.Ашидмаа нь мөн Монголын компанийн засаглалыг хөгжүүлэх төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа.

Д.Ашидмаа нь АНУ-ын Виржиния мужийн Политехникийн Дээд Сургуульд бизнес санхүү, бондын хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан болно. Мөн түүнчлэн ОХУ-ын Москва хотын Олон Улсын Харилцааны Дээд

25 сая төгрөг хүртэлх зээлийн эрхтэй кредит карт

МИАТ кредит карт