ХасБанк нь харилцагчдынхаа мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангахад онцгой анхаарч ажилладаг.
Харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор доорх үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.
- Хууль, эрх зүйн шаардлагад нийцсэн мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрддөг.
- Олон улсын стандарт, тэргүүн туршлага, шинэ дэвшилтэт техник, технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.
- Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлэн ажилладаг.
- Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын аудитын байгууллагуудаар үйл ажиллагаандаа аудит хийлгэдэг.
- Бизнесийн тасралтгүй найдвартай ажиллагаагаа хангахад онцгой анхаарч олон улсын түвшний мэдээллийн технологийн дэд бүтцийг байгуулан ажилладаг.