Карт
Картаа гээж, үрэгдүүлсэн тохиолдолд хэнд хандах вэ?
ХасБанкны Харилцагчийн Үйлчилгээний Төвийн 1800-1888 дугаарын утсанд хандаж картаа хаалгаарай. Таны картыг түр хаах бөгөөд картаа олсон бол карт, бичиг баримтын хамт ХасБанкны өөрт аль ойр байрлах салбар, тооцооны төвд биечлэн хүсэлт гаргаж картаа нээлгэнэ.
Та шинээр карт захиалах бол салбар, тооцооны төвд бичиг баримттайгаа очиж картаа захиалаарай.
Картаа үрэгдүүлсэн, гээсэн даруй Банкинд мэдэгдээгүйгээс ямар нэгэн луйврын гүйлгээ гарсан бол хариуцлагыг Карт эзэмшигч бүрэн хүлээнэ.
Картын пин кодоо мартсан тохиолдолд яах вэ?
Та төлбөрийн картынхаа пин кодыг мартсан эсхүл блоклосон бол дижитал банкны карт цэсээр орж, картаа сонгоод “пин солих” гэсэн үйлдлийг ашиглаж пин кодоо шинээр үүсгээрэй. Хэрэв та дижитал банканд бүртгэлгүй бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Пин солих видео заавар үзэх бол ЭНД дарна уу.
Интернэт худалдан авалт яаж хийх вэ?
ХасБанкны АТМ төхөөрөмжөөс интернэт код авна (шимтгэлгүй). Интернэт худалдаа, үйлчилгээний цахим хуудас руу хандаж картын нууцлалын тэмдэгтүүд болох дараах мэдээллүүдийг оруулна. Эдгээр мэдээллүүд нь картын нууцлалын тэмдэгтүүд тул та бусдад мэдэгдэхгүйн тулд нууцлана уу.
- Картын пластикийн нүүрэн хэсэгт байрлах 16 оронтой тоо;
- Картын хүчинтэй хугацаа;
- АТМ-ээс авсан интернэт код;
- Картын пластикийн арын хэсэгт гарын үсгийн ард залгаа байрлах 3 оронтой CVV2 код.
АТМ-с нэг удаадаа хэдэн төгрөг гардаг вэ?
Монгол улсад АТМ-р хийх нэг удаагийн гарах гүйлгээ 40 дэвсгэртээр хязгаарлагддаг. Харин гадаадад банкнаасаа шалтгаалаад нэг удаагийн гүйлгээний лимит ялгаатай болохыг анхаарна уу.
Картаар хийх өдрийн лимит хэд байдаг вэ?
Картаар хийх өдрийн лимит нь карт бүрээрээ өөр өөр байдаг.
Картын төрөл | Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар | Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар |
FIFA World Cup Qatar 2022 Виза карт | 10,000,000 төг | 10,000,000 төг |
₮ болон ЮнионПэй хослосон карт | 5,000,000 төг | 5,000,000 төг |
Виза карт | 5,000,000 төг | 5,000,000 төг |
Платинум карт (Виза, ЮнионПэй) | 20,000,000 төг | 20,000,000 төг |
Тэмүүлэл карт | 250,000 төг | 1,000,000 төг |
Кредит карт | Кредит картын лимитийн 30% | Кредит картын лимитээр |