Хайх зүйлээ бичнэ үү

Бэлтгэн нийлүүлэгчийн зээл

“Бэлтгэн нийлүүлэгчийн зээл”-ийн үйлчилгээг авахын тулд ямар шалгуур хангах шаардлагатай вэ?

  • Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч байх;
  • Хүчин төгөлдөр гэрээтэй байх;
  • Нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийг ХасБанкин дахь дансаар хүлээн авах;
  • Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг бол уг тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх;

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  • Аж ахуй нэгжийн анкет, өргөдөл;
  • Удирдлага хувь нийлүүлэгчдийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар;
  • Oюу Толгой ХХК-иар баталгаажуулсан нэхэмжлэх;
  • Oюу Толгой ХХК-тай байгуулсан ханган нийлүүлэлтийн гэрээ ;
  • Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл / тусгай зөвшөөрөл шаардлагатай бол/;
  • Бусад.

“Бэлтгэн нийлүүлэгчийн зээл”-ийн үйлчилгээг авах процессыг тайлбарлана уу?

  1. Та захиалгын дагуу бараа нийлүүлэн эсхүл үйлчилгээг Оюу Толгой ХХК – дүзүүлнэ;
  2. Та нэхэмжлэхээ Оюу Толгой ХХК – аар баталгаажуулан авна:
  3. Та бэлтгэн нийлүүлэгчийн зээлийн хүсэлтээ ХасБанкинд гаргаж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө;
  4. ХасБанк ханган нийлүүлэгчтэй холбогдох гэрээг байгуулж, гэрээний дагуу санхүүжилтийг олгоно.