QPay үйлчилгээ
‘QPay үйлчилгээ’ гэж юу вэ?
ХасБанкны интернэт банкны харилцагч ухаалаг утсанд зориулсан “XacBank” аппликейшныг ашиглан QR /КЮ-АР/ кодыг уншуулан төлбөр төлөх, өөрийн дансандаа QR код үүсгэх буюу нэхэмжлэх үүсгэж дансандаа орлого хүлээн авах боломжтой үйлчилгээ юм.
Хэрхэн QPay үйлчилгээний хэрэглэгч болох вэ?
Та зөвхөн ХасБанкны интернэт банкны хэрэглэгч байхад л хангалттай бөгөөд мөн ухаалаг утсандаа XacBank аппликейшныг суулгасан байх шаардлагатай.
Хэн ашиглах боломжтой байх вэ?
QR унших боломж нь ХасБанк АПП дээр шинэ нэмэлт функц болж нэмэгдэнэ. Интернэт банкны үйлчилгээнд бүртгэлтэй бөгөөд гар утсандаа (ухаалаг) ХасБанк суулгасан харилцагч бүр нь энэхүү боломжийг ашиглах боломжтой байна.
Хэрхэн яаж ашиглах вэ, өөрөөр хэлбэл төлбөр төлөлт яаж хийх вэ?
QR уншиж төлбөр төлөх боломжтой харилцагч бүр нь QR код агуулсан төлбөрийн нэхэмжлэх эсхүл SIGN-ыг уншуулж гарч ирэх дэлгэрэнгүй задаргааг нягталсны дараа цааш нь гүйлгээ хийнэ.
QR ашиглан төлөхөд харилцагчийн төлөх шимтгэл хураамж:
Гүйлгээ нь интернэт банкны гүйлгээ интернэт банкны гүйлгээний шимтгэл хураамж тооцогдоно.
- Хэрвээ ХасБанкны харилцагч ХасБанкны үүсгэсэн эсхүл ХасБанкинд данстай бусдын үүсгэсэн мерчант руу гүйлгээ хийхэд гүйлгээний шимтгэл үгүй.
- ХасБанкны харилцагч бусад банкны үүсгэсэн эсхүл бусад банкны дансаа мерчантын дансаар сонгосон харилцагч руу гүйлгээ хийхэд банк хоорондын гүйлгээний шимтгэл тооцогдоно.