Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Даяар Мөрдөх Бизнес Андгай


БИЗНЕС УДИРДАГЧИЙН ХУВЬД МИНИЙ БИЕ ДАРААХ ЗҮЙЛИЙГ УХАМСАРЛАНА:

  • Миний удирдах бизнесийн байгууллага нь хамт олны хүч, өөрсдийн нөөц баялгийг нэгтгэж, аливаа хүн ганцаараа үүсгэж үл чадах үнэт зүйлсийг бүтээснээрээ нийтийн сайн сайхны төлөө үйлчилнэ;
  • Миний гаргах шийдвэрүүд удирдлагын маань доторх болоод гаднах хүмүүсийн сайн сайханд өнөөдөр болоод маргааш нөлөөлөхүйц өргөн үр дагавартай;
  • Би олон талуудын харилцан адилгүй ашиг сонирхлуудыг нийлүүлэх явцдаа өөртөө бэрхшээлтэй сонголтуудтай учирна.

ИЙМЭЭС МИНИЙ БИЕ:

  1. Өөрийн бизнесийг хичээл зүтгэл, зөв итгэл үнэмшилтэйгээр удирдаж, өөрийн хувийн эрх ашиг, үзэл баримтлалаа байгууллагынхаа болон нийгмийнхээ хэтийн зорилго, сайн сайхны өмнө тавихгүй;
  2. Өөрийн бизнесийнхээ үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомж, гэрээ хэлцлүүдийг үзэл баримтлалаараа болоод үйл хэргээрээ хүндэтгэн мөрдөнө;
  3. Өөрийн бизнест холбогдох нийт хүмүүсийн нэр төр, үндсэн эрхийг хүндэтгэн хамгаалж, аливаа ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг эсэргүүцнэ;
  4. Ирээдүй хойч үеийнхээ эрүүл орчинд, нөөц баялаг арвин эх дэлхийд сэтгэл хангалуун амьдрах эрхийг хүндэтгэн хамгаална;
  5. Хээл хахууль болон авилгалын аливаа хэлбэрт эс автаж , тэдгээрийг үл тэвчинэ;
  6. Өөрийн бизнесийн гүйцэтгэлийн болон эрсдэлийн  талаар хамааралтай бүх этгээдүүдэд үнэн зөв, шударгаар мэдүүлнэ;
  7. Өөрийн бизнесийн хувьд нэн чухал байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлуудыг зохистойгоор шийдвэрлэхийн тулд идэвхтэйгээр зүтгэнэ;
  8. Өөрийнхөө болон шууд удирдлагадаа багтах бусад хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийн ажиллана хэмээн андгайлж байна.

Миний Бие  ажил мэргэжлийн үйл хэргээ энэхүү зарчмуудын дагуу гүйцэтгэх явцдаа өөрийн зан үйлийг бусдад шударга, хариуцлагатай байдлын үлгэр дуурайлал болохуйц байх ёстойг ухамсарлаж байна.

Энэхүү андгайг Миний Бие нэр төрийн хэрэг гэж үзээд өрийн хүсэлтээр үйлдэв.

7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт