Даян дэлхийн гэрээний 10 зарчим
ХҮНИЙ ЭРХ
- Зарчим 1. Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах олон улсын тунхаглалуудыг хүндэтгэх дэмжих;
- Зарчим 2. Бизнесийн үйл ажиллагааг хүний эрхийн аливаа зөрчлийн хамтрагч болгохгүй байх;
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
- Зарчим 3. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр байгуулах эрхийг үр ашигтайгаар хүлээн зөвшөөрөх;
- Зарчим 4. Хүчээр болон албадан хөдөлмөрлүүлэх аливаа хэлбэрийг арилгах;
- Зарчим 5. Хүүхдийн хөдөлмөрийг арилгах;
- Зарчим 6. Ажил эрхлэх, албан тушаал хашихад ялгаварлан гадуурхах байдлыг арилгах;
БАЙГАЛЬ ОРЧИН
- Зарчим 7. Бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчны аливаа өөрчлөлт доройтлоос урьдчилан сэргийлэх;
- Зарчим 8. Бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчны хариуцлагыг өндөржүүлэх;
- Зарчим 9. Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх нэвтрүүлэх;
АВИЛГАЛ
- Зарчим 10. Авилгал, хээл хахуулийн бүхэл хэлбэрийн эсрэг тууштай үйл ажиллагаа явуулах.