Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны ёс зүйн дүрэм


ХасБанкны ёс зүй

  • ХасБанкны хувь нийлүүлэгч, гүйцэтгэх удирдлага, ажиллагсад нь өөрийн үйл ажиллагаандаа ёс зүйн өндөр стандартад суурилсан хууль ёсны шаардлагыг хангаж ажиллах үүрэг хүлээдэг.ХасБанкинд мөрдөгдөж буй 
  • Ёс зүйн дүрэм болон Сонирхлын зөрчлийн журам нь банкны үйл ажиллагаандаа ёс зүйг эрхэмлэн хууль ёсны шаардлага тавих, компанийн сайн засаглалыг манлайлан дэмжин ажиллах зорилтыг илэрхийлдэг.
  • ХасБанкны ёс зүйн стандарт нь чин сэтгэлээсээ хандах, ёс зүйтэй байх, шударга байх, ил тод байх зарчмуудад үндэслэгддэг бөгөөд бүх оролцогч талууд, түүний дотор хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, ажиллагсад, үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд, төрийн байгууллагууд, нийгэм, олон нийттэй харилцах харилцаанд мөн адил хамаарч үйлчилнэ.

Сонирхлын зөрчил ба Харилцагчийг Хамгаалах

  • ХасБанкны нийт ажилтнууд нь ашиг сонирхлын зөрчилд үл автагдах, үүсч болохуйц нөхцөл байдлаас зайлсхийх, банкны эрх ашигт аливаа сөрөг үр дагавар бий болгохгүй байх, хөндлөнгийн нөлөөлөлд үл автан шийдвэр гаргах үүрэгтэй.
  • Мөн ХасБанкны ажилтан тус бүр бараа үйлчилгээний бодит буюу боломжит нийлүүлэгч, хөрөнгө хүлээн авагч, эсвэл өөрийн хувийн ашиг сонирхол нь банкны ашиг сонирхолтой зөрчилдсөн тохиолдолд банкинд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

ХасБанк нь Смарт кампэйнийн хүрээнд Харилцагчийг хамгаалах зарчмуудыг хэрэгжүүлдэг. Үүнд:


Бидний үнэт зүйлс


ХасБанк нь харилцагчиддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж, хүргэхдээ тэдгээрт хохирол учруулахгүй байх зарчимд тулгуурлан ажилладаг билээ. Бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, харилцагчиддаа хүргэх арга барилгыг тодорхойлохдоо харилцагч тус бүрийн онцлогийг харгалзан үздэг болно.

Хэт их хэмжээний өр зээлээс урьдчилан сэргийлэх


ХасБанк нь зээлийн үйл ажиллагааны бүх үе шатыг зөв тодорхойлсноор харилцагчийн зээлийн эргэн төлөх зохистой чадварыг тогтоож, тэдгээрийн хэт их хэмжээний өр төлбөрөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Ийм ч учраас, ХасБанк нь банкны дотоод журмаар зохицуулагддаг зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгүй болгох зорилго тавьж ажилладаг.

Ил тод байдал


ХасБанк нь өөрийн үйлчилгээний талаар шаардлагатай мэдээллийг ойлгомжтой байдлаар бүрэн дүрэн харилцагчиддаа хүргэдэг бөгөөд энэхүү мэдээлэлд тулгуурлан зохистой шийдвэр гаргах боломжийг олгодог.

Бодит үнэ тогтоох


Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ болон нөхцөлийг харилцагчийн хувьд боломжит, банкны хувьд тогтвортой байдлыг хангахаар тооцож тогтооно. Банкны удирдлагын үйл ажиллагаа  нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн эерэг өгөөжийг хангахад чиглэгдэнэ.

Харилцагчтай шударга, хүндэтгэлтэй харилцах


ХасБанкны ажиллагсад, зуучлагч, төлөөлөгч нар нь харилцагчтай шударга, хүндэтгэлтэй, ялгаварлан гадуурхахгүйгээр харилцах үүрэгтэй. ХасБанк нь өөрийн ажиллагсад, зуучлагч, төлөөлөгч нарын зүгээс харилцагчтай зүй бусаар харилцах, ёс зүйн доголдол гаргах, албан тушаалын давуу байдлыг урвуулан ашиглан /ялангуяа зээлийн борлуулалт, өр барагдуулах үйл ажиллагаанд/ бусдаас хээл хахууль, шан харамж авахыг тэвчихгүй бөгөөд эдгээр хууль бус үйлдлийг илрүүлэх, устгах тогтолцоотой байна

Харилцагчийн мэдээллийн нууцлал


Харилцагчийн мэдээллийн нууцлалыг хууль тогтоомжийн хүрээнд хамгаална. Харилцагчтай өөрөөр тохиролцоогүй бол харилцагчийн мэдээллийг гагцхүү хуулиар тодорхойлогдсон шаардлагын хүрээнд ашиглана.

Гомдол барагдуулах


ХасБанк нь харилцагчидад тулгарсан аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг улам боловсронгуй болгох зорилгоор харилцагчаас гарсан аливаа гомдол, өргөдөл, хүсэлтийг зохих цаг хугацаанд шийдвэрлэх тогтолцоотой байна.

Компанийн хариуцлага ба шударга ёсыг дээдлэх

  • ХаБанкны удирдлага, нийт ажиллагсад нь Ёс зүйн дүрмээр зохицуулагдсан харилцаа түүний зарчмуудыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд банкны үйл ажиллагаагаа явуулахдаа бусдаас бэлэг сэлт, шан харамж, хөнгөлөлт, төлбөр, үнэгүй үйлчилгээ, зээл зэрэг зүйлийг цээрлэдэг.
  • ХасБанкны Ёс зүйн дүрэмд заасан зарчмуудыг зөрчсөн аливаа буруутай үйл ажиллагаа гарсан тохиолдол тус бүрт зөрчлийг арилгах, засах чиглэлээр шуурхай, дорвитой арга хэмжээ авдаг болно.  

Тайлагнах, мэдээлэх

  • ХасБанк нь өөрийн үйл ажиллагаандаа ил тод, шударга харилцаанд тулгуурласан итгэлцлийг байгуулж ирсэн. Бид эрх бүхий зохицуулагч байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу банкны үйл ажиллагааны  талаар үнэн зөвөөр тайлагнадаг.
  • Бид бусдын оюуны өмчийн эрх, мэдээллийн нууцад хүндэтгэлтэй хандаж, задруулахгүй байх үүргээ хэрэгжүүлж ажилладаг.