Цалин, урамшуулал
Цалин урамшуулал:
- Банкинд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажлын өндөр бүтээмж, үр дүн гарган ажиллаж байгаа ажилтны албан тушаалын зэрэглэл, ажлын гүйцэтгэлд нь нийцсэн цалин хөлс, урамшуулал олгодог;
- Ажилтны тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцлийг цалин хөлс, урамшуулал, бусад хангамжийг сайжруулах замаар бүрдүүлдэг;
- Ажиллагсдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг тодорхой, хэмжиж болохуйц шалгуур үзүүлэлт дээр үндэслэн хийдэг;
- Ажиллагсдын ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор холбогдох хууль болон Банкны үйл ажиллагаанд мөрдөгдөж буй журамд заасны дагуу зохих шагнал, урамшуулал, нөхөн олговор, тэтгэмж, тусламжийг ажилтан, түүний гэр бүлийн гишүүдэд олгодог;
- Ажиллагсдад болон түүний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг;
- Ажилтны ажлын амжилтыг урамшуулан дэмжих, ажил, албан тушаалын нэр хүнд, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, Банкны үзүүлэх амжилтад өөрийн хувь нэмрийг оруулах эрмэлзэл, түүнд оролцох оролцоог хөхүүлэн дэмждэг;
- Банкинд тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тасралтгүй олон жил ажилласан ажилтанд нэмэгдэл урамшуулал бий болгох үүднээс ажиллагсдад Банкны хувьцааг эзэмшүүлэх, банкнаас ажиллагсдад олгох тэтгэврийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг;
- Зохих шалгуурыг хангасан ажиллагсдад орон сууцны, хэрэглээний болон бусад төрлийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгодог;
- Ажилтны гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцлийг хангах үүднээс ажиллагсад, түүний дотроос өрх толгойлсон эх, ганц бие эцгийн ажлын цагийн хуваарийг уян хатан байдлаар тогтоох, шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг хэсэгчлэн эдлэх боломжийг олгодог.
Сургалт хөгжил:
- Ажиллагсдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үүднээс Банкны үйл ажиллагааны шаардлагад нийцсэн сургалтын бодлогыг ажиллагсдын хэрэгцээ, шаардлага болон тэдгээрийг өсөн хөгжих бусад хэрэгцээнд суурилан боловсруулж тогтмол зохион байгуулдаг;
- Ажиллаж буй албан тушаалдаа өсөх мэдлэг, чадвартай ажиллагсдыг нээн илрүүлэх, Банкны үйл ажиллагаанд нэн хэрэгцээтэй нарийн мэргэжил шаардсан аливаа албан тушаалд залгамж боловсон хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх арга хэмжээг байнга хэрэгжүүлдэг.
Ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа:
- Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, бусад эрүүл мэндийн хөтөлбөр хамруулдаг;
- Ажиллагсдад зориулсан биеийн тамир, урлаг, соёлын арга хэмжээг хөхүүлэн дэмжиж өргөнөөр зохион байгуулах, ажлын ачаалалтай холбоотой үүсэх стрессийг бууруулах талаар тодорхой арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг;
- Ажлын байрны зохион байгуулалтыг техник технологийн шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг ажлын байранд мөрдөж ажилладаг.