Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Харилцагчийг хэрхэн таньж мэддэг вэ?


Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа. Та ямар төрлийн мэдээллийг Банканд гаргаж өгөх үүрэгтэй вэ?rn

Хууль болон холбогдох журмуудад заасны дагуу банк нь харилцагчтай холбоо тогтоох, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс өмнө дараах бичиг баримтыг нягтлан шалгах үүрэгтэй байдаг. Энэ нь харилцагч танд тохирсон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, таныг аливаа хууль бус үйл ажиллагаа зэргээс хамгаалах олон талын ач холбогдолтой юм.

Иргэн бол:

  • Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсхүл паспорт
  • Оршин суугаа болон холбоо барих хаяг, утас, и-мэйл хаяг
  • Ажил эрхлэлт бизнесийн мэдээлэл, хөрөнгө орлогын эх үүсвэр
  • Гадаад улсын иргэн бол хүчин төгөлдөр Монгол улсад оршин суух үнэмлэх
  • Банкнаас шаардсан бусад мэдээлэл 

Хуулийн этгээд бол:

  • Байгууллагын дүрэм болон үүсгэн байгуулах баримт бичиг
  • Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын талаарх мэдээлэл
  • Дансны хөрөнгийг захиран зарцуулж буй этгээд нь гадаад улсын иргэн бол Монгол улсад оршин суух үнэмлэх
  • Эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл болон харилцагчийн өмчлөл болон хяналт зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхтэй холбоотой мэдээлэл
  • Бизнесийн болон банканд данс нээж буй зорилго
  • Хуулийн этгээдийн төрлөөс шалтгаалсан нэмэлт мэдээлэл
  • Банкнаас шаардсан бусад мэдээлэл


“Эцсийн өмчлөгч” гэж харилцагчийн үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хувь хүнийг, эсхүл хуулийн этгээдийг хуулийн этгээд өмчилж байвал өмчлөгч хуулийн этгээдийн үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа хувь хүнийг ойлгоно.