Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Афлатон хөтөлбөр


ХҮҮХДЭД НИЙГМИЙН БОЛОН САНХYYГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ АФЛАТОН ХӨТӨЛБӨР

Афлатон нь 6-18 насны хүүхдэд зориулсан нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр юм. Хөтөлбөрийн зорилго нь шавь төвтэй сургалтын аргаар хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгож өөртөө итгэлтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлдэг ба энэ нь хөтөлбөр хэрэгжсэн олон орны туршлагаар батлагдаад байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн сургалтаар хүүхэд өөрийгөө танин мэдэж, авъяас чадвараа хөгжүүлэх, эрхээ эдэлж үүргээ ухамсарлах, мөнгө болон бусад баялгийг зөв зарцуулах, хуримтлуулах, төсөвлөж төлөвлөх, нийгмийн болон санхүүгийн үйл ажиллагааг өөрсдийн санаачилгаар зохион байгуулах чадварыг эзэмшинэ. 

Монгол улсад 2010 онд тус хөтөлбөрийг ХасБанкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-аас туршилтаар хэрэгжүүлж, 2014 оны байдлаар хот хөдөөгийн 15 ерөнхий боловсролын сургуулийн  нийт 8-11 насны 2,520 сурагчийг хамруулаад байна.


7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт