ХасБанкны 2024 оны 1-р улирлын санхүүгийн тайлан
ХасБанк ХК-ийн 2024 оны 1-р улирлын татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.5%-аар өсөж 42.1 тэрбум төгрөгт хүрлээ. Ингэснээр Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөж (ROE) тайлант хугацаанд 26.5%-тай гарлаа.
2024 оны 1 дүгээр улирлын санхүүгийн үзүүлэлтүүдээс онцолбол:
- Зээлийн багц оны эхнээс 5.9% өсөж 2,911 тэрбум төгрөг;
- Чанаргүй зээлийн харьцаа 2.6%;
- Харилцах, хадгаламжийн эх үүсвэр оны эхнээс 0.7%-аар буурч 2,830 тэрбум төгрөг;
- Олон улсын санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлсэн урт хугацаат гадаад эх үүсвэр 34.9% өсөж, 1,096тэрбум төгрөг;
- Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 20.95% (байвал зохих хэмжээ 12.5%);
- Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 38.3%-д (байвал зохих хэмжээ 25.0%) тус тус хүрлээ.
Мөн ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны ээлжит хурал 4-р сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудлын их танхимд хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд эрхэм хувьцаа эзэмшигч та ЭНД дарж хурлын материалтай танилцана уу.
ХасБанкны 2024 оны 1-р улирлын санхүүгийн байдлын болон орлого үр дүнгийн тайланг доорх холбоосуудаар үзнэ үү.
Санхүүгийн байдлын тайлан: ЭНД дарна уу.
Орлого үр дүнгийн тайлан: ЭНД дарна уу.