Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны 2023 оны I улирлын Санхүүгийн тайлан

ХасБанк 2023 оны I улирлын Санхүүгийн тайлангаа тус хугацаанд болсон онцлох үйл явдлуудын хамт танилцуулж байна.

  • Дижитал банкаар бизнесийн зээлийн хэмжээгээ тооцоолуулж, хүсэлтээ илгээх боломжтой боллоо.
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийг зах зээлд нэвтрүүллээ. 50 сая төгрөг хүртэл барьцаа шаардахгүй тус зээлийг ажлын 8 цагт багтаан шийдвэрлүүлэх боломжтой.
  • Илүү өгөөж, илүү боломж, илүү хугацаагаар тогтвортой өсөх Цалингийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг шинээр гаргалаа.
  • Цалингийн зээлийг дижитал банкаар авдаг боллоо. Та заавал ХасБанкаар цалингаа авдаг байх шаардлагагүй бөгөөд НДШ төлдөг л бол цалингийн зээл авах боломжтой.
  • ХасБанкны цалингийн зээлээрээ тухайлан заасан эко бүтээгдэхүүнүүдээс худалдан авсан харилцагчдадаа 5%-ийг буцаан олгох урамшуулал зарлагдлаа.
  • Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалттай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ХасБанк орон даяарх бүх салбараараа хүлээн авч байна.
  • Дижитал банкны үйлчилгээнд update орсоор байна:
    • Орлого зарлагын гүйлгээг мессежээр мэдэгдэх ХасИнфо үйлчилгээг идэвхжүүлж, хааж, тохируулах;
    • Картаар хийсэн гадаад гүйлгээний битүүмжлэгдсэн дүнгийн задаргааг харах;
    • Мерчантын буюу ПОС-ын онлайн зээл авах.
  • Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.