
ХасБанкны 2023 оны I улирлын Санхүүгийн тайлан
ХасБанк 2023 оны I улирлын Санхүүгийн тайлангаа тус хугацаанд болсон онцлох үйл явдлуудын хамт танилцуулж байна.
- Дижитал банкаар бизнесийн зээлийн хэмжээгээ тооцоолуулж, хүсэлтээ илгээх боломжтой боллоо.
- Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийг зах зээлд нэвтрүүллээ. 50 сая төгрөг хүртэл барьцаа шаардахгүй тус зээлийг ажлын 8 цагт багтаан шийдвэрлүүлэх боломжтой.
- Илүү өгөөж, илүү боломж, илүү хугацаагаар тогтвортой өсөх Цалингийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг шинээр гаргалаа.
- Цалингийн зээлийг дижитал банкаар авдаг боллоо. Та заавал ХасБанкаар цалингаа авдаг байх шаардлагагүй бөгөөд НДШ төлдөг л бол цалингийн зээл авах боломжтой.
- ХасБанкны цалингийн зээлээрээ тухайлан заасан эко бүтээгдэхүүнүүдээс худалдан авсан харилцагчдадаа 5%-ийг буцаан олгох урамшуулал зарлагдлаа.
- Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалттай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ХасБанк орон даяарх бүх салбараараа хүлээн авч байна.
- Дижитал банкны үйлчилгээнд update орсоор байна:
- Орлого зарлагын гүйлгээг мессежээр мэдэгдэх ХасИнфо үйлчилгээг идэвхжүүлж, хааж, тохируулах;
- Картаар хийсэн гадаад гүйлгээний битүүмжлэгдсэн дүнгийн задаргааг харах;
- Мерчантын буюу ПОС-ын онлайн зээл авах.
- Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.