
Харилцагч та цалингаа ХасБанкаар дамжуулан авдаг бол “Цалингийн зээл” авч өөрийн тогтмол орлогоор өөртөө болон гэр бүлдээ хөрөнгө оруулах боломжтой.
Давуу тал:
- Хурдан шуурхай шийдвэрлэн олгодог;
- Зээлийн хугацаанд нэмэлт санхүүжилтээр зээлийн хэмжээг нэмэгдүүлдэг.
Бүтээгдэхүүнийн нөхцөл
Хэмжээ | Хугацаа | хүү* | үйлчилгээний Шимтгэл | |
---|---|---|---|---|
сарын | жилийн | |||
Зээлжих чадвараар тодорхойлогдоно | 30 сар | 1.5% - 1.7% | 18.0% - 20.4% | 1% |
*Зээлийн бодит өртөг (жилийн): 18.89%-21.25%
- Зээлийн эргэн төлөлт: Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.
- Зээл төлөх хэлбэр: Сард төлөх зээлийн үндсэн төлбөр тэнцүү эсхүл сард төлөх нийт төлбөр тэнцүү сонголттой.
- Барьцаа хөрөнгө: Таны цалингийн орлого. Шаардлагатай тохиолдолд нэмэлт барьцаа хөрөнгө.
Тавигдах шаардлага:
- ХасБанктай цалинг тавьж олгох үйлчилгээний гэрээ байгуулсан байгууллагын ажилтан байх;
- Хуулийн этгээдэд 6 сараас доошгүй хугацаанд ажилласан, үндсэн ажилтан байх;
- Зээлийн муу түүхгүй байх.
Бүрдүүлэх материал:
- Хэрэглээний зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
- 3х4 хэмжээний цээж зураг;
- Иргэний үнэмлэх, түүний хуулбар;
- Ажил олгогчийн тодорхойлолт;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.