Төг, Ам.Доллар, Юань, Евро
Жишээ нь:
- Та 10,000,000 төгрөгийн хадгаламжтай бөгөөд жилийн 15%-ийн хүүг энгийн аргаар боддог бол жилийн эцэст 1,500,000 (сар бүр тогтмол 125,000) төгрөгийн хүү авч нийт 11,500,000 төгрөгтэй болно.
- Харин нийлмэл аргаар боддог бол эхний сард 1.25% (15%/12)-ийн хүү 125,000 төгрөг бодогдож үндсэн хадгаламж дээр нэмэгдэх бөгөөд 2 дахь сард 10,125,000 төгрөгөөс 1.25%-ийн хүү 126,563 төгрөг бодогдож өмнөх сарын хадгаламжийн үлдэгдэл болох 10,125,000 төгрөг дээр нэмэгдэн 10,251,563 төгрөг болно. Гэх мэтчилэн явсаар жилийн эцэст та 11,607,545 төгрөгтэй болно.
Дээрх жишээг харьцуулбал, нийлмэл аргаар бодсон хүү энгийн аргаар бодсон хүүгээс 107,545 төгрөгөөр илүү байна. Мөнгөний ийнхүү үржүүлэх хүчийг олон жилээр тооцвол хүүгийн өгөөж үлэмж өндөр болно.
Хадгаламж эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр банкинд ирж чадахгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гүйлгээ хийж болно. Энэ тохиолдолд банк нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх /паспорт/ , түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэл болгож, дансанд гүйлгээ хийнэ /зөвхөн нэг удаа, тодорхой заасан тоон дээр/
Гадаадад байгаа хадгаламж эзэмшигчийн хувьд тухайн оршин сууж амьдарч байгаа газрын Монгол улсаас томилогдон ажиллаж байгаа консулаар /консул нь нотариатын үүрэг давхар гүйцэтгэдэг/ гарын үсгээ хянуулж, баталгаажуулсан өргөдөл, паспортын хуулбар зэргийг факсаар буюу электрон шуудангаар явуулсан байхад мөнгийг шилжүүлэх буюу итгэмжлэгчид олгоно.
Та ХасБанкны дараах үйлчилгээг ашиглан дансны үлдэгдэлээ мэдэх боломжтой.
- ХасИнфо – и-мэйл болон мессеж
- Мобайл банк
- Цахим банк
- ATM
Болно. Хадгаламж эзэмшигч хадгаламжаа бусадтай хамтран эзэмших тохиолдолд, банкинд албан ёсны хүсэлт гаргасны үндсэн дээр хамтран эзэмшигчийн овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг бичүүлж, баталгаат гарын үсгийг нь зуруулж авна.
Хадгаламжийн данс 5 хүртэл хамтран эзэмшигчтэй байж болно.
Боломжтой, Та манай банкны Захиалгат гүйлгээ үйлчилгээг ашиглан урьдчилан гэрээ байгуулан өөрийн цалин эсвэл бусад данснаас автоматаар орлого хийх боломжтой. Мөн манай банкны интернет банк ашиглаж болно.
Анх хадгаламжийн гэрээгээ байгуулахдаа сунгалт хийлгэх тохиргоо хийлгэж болно. Хэрэв тохиргоо хийгээгүй бол хадгаламжийн хугацаа дуусахад хадгаламж нээлгэсэн салбартаа очин хугацаагаа сунгуулна. Харин өөрөө очих боломжгүй бол өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан салбарт хүсэлтээ гарган сунгуулж болно.
Боломжтой. Хадгаламж барьцаалсан зээлийг Хасбанкны аль ч салбараас, Мөн интернэт банкаар дамжуулан 1 цагын дотор авах боломжтой.
12 сар хүртэлх хугацаат хадгаламж бол жилийн 2.4% хүүгээр, байршуулсан хугацаанд хүүг тооцон олгоно. Хэрэв урт хугацаат хадгаламж бол гэрээ цуцлах өдрөөс өмнөх 365 хоногийн хүүг 2.4%-р бодож олгоно.
Та заавал хадгаламжийнхаа хүүг цуцлахгүйгээр хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой.
Банкинд яаралтай мэдэгдэх шаардлагатай. Шинэ хадгаламжийн дэвтэр авахын тулд хадгаламжийн данс анх нээлгэсэн салбар, тооцооны төвд иргэний үнэмлэхтэйгээ очин хүсэлтээ гаргана.
Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг үндэслэн эрх бүхий этгээдэд мөнгөн хадгаламжийг олгох эсвэл уг гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийнэ.