Type search keyword

Human resources


Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:

  • Шударга, нээлттэй, ил тод явуулна;
  • Шалгаруулалтыг явуулахдаа мэдлэг, туршлага, дадлагатай, ажил гүйцэтгэх өндөр ур чадвартай, банкинд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь Банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, банкинд хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн  нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийг хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ;
  • Банкны ажиллагсдад албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Банкинд шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд дотроосоо нэн тэргүүнд өрсөлдүүлэх бодлого баримтална.
Нэр
ЕРӨНХИЙ АУДИТОР
Үндсэн чиг үүрэг

Ерөнхий аудитор нь Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн байх бөгөөд банкны засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог үнэлж дүгнэн бие даасан, хараат бус хөндлөнгийн санал, зөвлөмж өгөх ба Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хороонд тайлагнаж, банкны дотоод аудитын нэгжийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Эрсдэлд суурилсан аудитын төлөвлөгөөг холбогдох хууль, тогтоомжийн шаардлага болон Олон улсын дотоод аудитын стандартад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Банкны дотоод хяналт, эрсдэлийн удирдлага болон засаглалын үйл ажиллагаанд ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороо болон Гүйцэтгэх удирдлагад хараат бус, хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт өгөх.
  • Банкны дотоод аудитын бодлого, журам зааврыг боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Банкны дотоод аудитын багийг үр дүнтэйгээр удирдан зохион байгуулах, тэдгээрийн мэргэжлийн өсөлт хөгжил болон аудитын ажлын чанартай гүйцэтгэлийг хангуулах.
  • Аудитын зөвлөмж болон тэдгээрийг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийг хянах, тайлагнах.
  • Дотоод аудитын үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалт, сайжруулалтын тогтолцоог хэвшүүлж, хөгжүүлэх, Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA)-ын стандартын дагуу хөндлөнгийн баталгаажуулалтыг заагдсан хугацаанд ОУ-ын нэр хүнд бүхий байгууллагаар амжилттай хамгаалах.
  • Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага болон банкны бизнесийн нэгжүүдийн бие даасан, хараат бус хөндлөнгийн сайн зөвлөгч байх.
  • Аудиттай холбоотой асуудлаар зохицуулагч байгууллагууд, гадны аудиторууд болон бусад холбогдох талуудтай хамтран ажиллах.
  • Эрсдэлийн удирдлага, банкны хууль, эрхзүйн зохицуулалт, аудитын чиг хандлага, шилдэг туршлагыг тогтмол судалж, хэрэгжүүлэх, мэдээлэлтэй байх.
Шаардлага
Тавигдах шаардлага:
  • Боловсрол: Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Эдийн засаг эсхүл эдгээртэй ижил чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх; Түүнчлэн CIA, CPA, CISA, CRMA зэрэг олон улсын мэргэжлийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
  • Туршлага: Санхүүгийн салбарт мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх, эрсдэл эсхүл дотоод аудитын чиг үүрэгтэйгээр удирдах албан тушаалд 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Ур чадвар: 
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Банкны үйл ажиллагаа, хууль, эрхзүйн зохицуулалт, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцооны талаар нарийн ойлголттой;
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, нууцлал, хараат бус байдал, хөндлөнгийн байр сууриа хамгаалах өндөр чадамжтай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай;
  • Судалгаа, шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах өндөр чадвартай;
  • Асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай;
  • Хүнтэй харилцах болон харилцааны өндөр чадвартай байх.

Тусгай шаардлага:

  • ХасБанк ХК-ийн дээд болон дунд шатны удирдлагуудтай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  • Аудиторын хараат бус, бодитой байх нөхцөлийг хангах бусад шаардлага.


Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.06-ны 16 цаг хүртэл

Бүрдүүлэх материал: 
  • Дэлгэрэнгүй намтар буюу анкет;
  • Банк, санхүүгийн байгууллагад ажилласан туршлага болон ажил эрхлэлтийг нотлох баримт;
  • Боловсролын дидлом болон мэргэжлийн гэрчилгээний хуулбар;
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
  • Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөртэй эсэх талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт.
Огноо
2025.05.26
НэрНЯГТЛАН БОДОГЧ
Үндсэн чиг үүрэг
  • Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гүйлгээг Банкны НББ, Санхүү банкны системд мөрдөж буй журам, заавар, банкны дотоод журам зааврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах.
  • Санхүүгийн гүйлгээний холбогдох баримтын иж бүрдэл, эмх цэгц, архивлалтыг журам зааварт заасны дагуу гүйцэтгэх;
  • Удирдлагаас өгсөн цаг үеийн шинжтэй үүрэг даалгаврыг заасан цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх;
  • Ажлын ачааллаас шалтгаалан бусад ажилтны ажлыг орлон ажиллах.
Шаардлага
  • Санхүү, менежмент, банк, нягтлан бодох бүртгэл
  • Туршлага: Банканд БҮС дээр ажиллаж байсан тушрлагатай, нягтлан    бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж байсан  бол давуу тал болно.

Ур чадвар: 

  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах,цэгцлэх, дүн шинжилгээ хийж тайлагнах чадвартай.
  •  Бусадтай нийцтэй ажиллах харилцааны соёлтой байх байх. 
  • Зохион байгуулалттай, эмх цэгцтэй;
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшиний мэдлэгтэй байх
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15
Огноо2025.05.20
НэрИРГЭДИЙН ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ
Үндсэн чиг үүрэг
  • Харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стратеги тодорхойлох, борлуулалтын бодлогыг хариуцаж ажиллах.
  • Иргэд, байгууллагын харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
  • Сегментэд чиглэсэн харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүний онцлог нөхцлүүдийг тодорхойлж, борлуулалтын  чиг үүрэгтэй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, 
  • Өрсөлдөөн, хэрэглэгч, зах зээлийн хандлагын судалгаа, шинжилгээ хийх, шийдвэр гаргах,
  • Бүтээгдэхүүний бодлого, журам боловсруулах, шинэчлэх.
ШаардлагаБоловсрол: Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй

Туршлага: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, төслийн удирдлагын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх.

Ур чадвар:

  • Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай
  • Асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрлэх чадвартай
  • Маркетинг, борлуулалт, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, харьцуулсан дүгнэлт гаргах чадвартай
  • Албан харилцааны өндөр соёлтой
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15
Огноо2025.04.23
НэрХЭРЭГЛЭЭНИЙ БАНКНЫ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэгӨрсөлдөөний байдал, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн шинэ хандлага, өөрчлөлттэй уялдуулан иргэдийн сегментийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцан ажиллах, 
  • Иргэдийн хэрэглээний сегментийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх,
  • Иргэдийн сегментийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх,  Онлайн цахим сувгийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн шаардлагыг тодорхойлж, бүтээгдэхүүний төслийг бизнес талаас хариуцан ажиллах,    
  • Өрсөлдөөн, хэрэглэгч, зах зээлийн хандлагын судалгаа, шинжилгээ хийх,
  • Борлуулалтын аян, маркетинг идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг боловсруулах, борлуулалтын чиг үүрэг бүхий нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх, 

Даатгал, лизинг, хэрэглээний худалдан авалт гэх мэт банкны бус бүтээгдэхүүн үйлчилгээг хариуцах, хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хариуцах, хяналт тавих

ШаардлагаБоловсрол: Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй

Туршлага: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, төслийн удирдлагын чиглэлийн мэдлэг, туршлагатай бол давуу талтай,

Ур чадвар:

  • Харилцагчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд тохирсон бүтээгдэхүүн, шийдэл боловсруулах ур чадвартай,
  • Маркетинг, борлуулалт, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр дата боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, харьцуулсан дүгнэлт гаргах чадвартай
  • Асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх ур чадвартай,      
  • Албан харилцааны өндөр соёлтой
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшиний мэдлэгтэй байх
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15
Огноо2025.04.10
Нэр
ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧ
Үндсэн чиг үүрэг
  • Техникийн бичиг баримт боловсруулах, батлагдсан бодлого, журам, аргачлалын дагуу чанар, стандартын шаардлага хангасан програм хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах
Шаардлага
  • Обьект хандалтат програмчлалын үндсэн ойлголтой, програмчлалын хэлний мэдлэгтэй (Java, Java Script, Angular JS, .Net, Flutter аль нэг дээр мэдлэгтэй бол давуу тал болно).
  • Өгөгдлийн сангийн зохих түвшний мэдлэгтэй байх. (Oracle SQL мэдлэгтэй бол давуу тал болно).
  • Сурч хөгжих эрмэлзлэлтэй, багаар болон бие даан ажиллах чадвартай, хариуцлагатай, идэвхи санаачилгатай;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
     Дараах чиглэлийн аль нэг дээр туршлатай бол давуу  тал болно.
  • Java, Java Script ( React Native, Flutter, Angular, Low Code )  - аль нэгийг  ашиглан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон эсвэл энэ чиглэлээр туршлагатай бол
  • Full Stuck – р ажиллаж байсан туршлагатай бол
  • Oracle, PostgreSQL зэрэг өгөгдлийн сан дээр ажиллаж байсан бол
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15
Огноо
2025.05.20
Нэр
СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭГЧ
Үндсэн чиг үүрэг
  • Банкинд ашиглагддаг системүүдийн програм хангамжийн шинэчлэлт, өөрчлөлт болон шинээр нэвтрүүлж буй системийг чанарыг шалган баталгаажуулах.
  • Үндсэн систем болон картын системийн шинэчлэл, судалгааны төслүүдэд орж судалгаа, туршилтын ажлуудыг хариуцан ажиллана.
  • Систем хоорондын интеграцын код бичих, хөгжүүлэх, шийдэл боловсруулах.
Шаардлага
  • Системийн загвар, шийдэл ойлгох, боловсруулах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч, багаар ажиллах чадвартай;
  • Картын систем, процессын талаар мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл:  Шинэ төгсөгчид нээлттэй.

Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15

2025.05.10
НэрХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН /САЛБАР, ТООЦООНЫ ТӨВҮҮД/
Үндсэн чиг үүрэг
  • Харилцагчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ХасБанкнаас баталсан холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний нэгдсэн стандартын дагуу сурталчлах, борлуулах
Шаардлага
  • Боловсрол: Дээд
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүргэх харилцааны ур чадвартай;
  • Олон нийттэй харилцах ажилд дуртай;
  • Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай;
  • Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15

2025.05.10
НэрТӨСӨЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэгЦахим төлбөрийн хэрэгсэл, сувагтай холбоотой дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, сайжруулах төсөлд оролцох, удирдах, нэвтрүүлэх, түүнтэй холбоотой судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх, хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллах.
Шаардлага
  • Дээд боловсролтой
  • Төслийн удирдлага, Бизнесийн удирдлага, Мэдээллийн системийн удирдлага чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
  • Бүтээлч, шинийг санаачлагч, ярих, илтгэх чадвартай
  • Банкны болон техник технологийн талаар мэдлэг сонирхолтой
  • Судалгаа шинжилгээ хийх, түүнд тулгуурлан дүн шинжилгээ хийх, тайлагнах, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй (Бизнесийн ба техникийн салбарын)
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол анкет бөглөх эсхүл өөрийн CV-ээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.05.20
НэрНӨӨЦИЙН УДИРДЛАГЫН АЛБАНЫ МЕНЕЖЕР
Үндсэн чиг үүрэг
  • Банкны актив, пассивыг хамгийн бага эрсдэлийн түвшинд хамгийн их ашигтайгаар удирдан ажиллах, актив пассивын удирдлагын журам зааврыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих.
Шаардлага
  • Банк-санхүүгийн байгууллагад 5-с дээш жил ажилласан ажлын туршлагатай,
  • Актив-пассив болон санхүүгийн удирдлага чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. Эрсдэл болон Санхүүгийн шинжилгээ үнэлгээгээр ажиллаж байсан байж болно.
  • Санхүүгийн төлөвлөлт-мөнгөн урсгал хийх чадвартай, логик болон анализ мэдлэг өндөртэй,
  • Presentation skills good
  • Англи хэлний  түвшин (IELTS 6.0-6.5 level)
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.02.17