I. ТАНИЛЦУУЛГА
Хүлэмжийн хий бууруулах зорилгоор олгогдох Бизнес Зээлийн Хөтөлбөр нь 60 сая ам долларын сангаас бүрдэж, Монгол улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг танилцуулж, дэмжих зорилготой. Жижиг, дунд үйлдвэрлэл Монголын нийт бизнес байгууллагуудын 90 хувийг эзэлдэг бөгөөд ихэнхи үйлдвэрүүд нь хоцрогдсон тоног төхөөрөмж, технологи болон барилга байгууламж ашигладаг. Уг хөтөлбөрийн гол зорилго нь дотоодын зах зээлд эрчим хүчний хэмнэсэн болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах юм.
Одоогийн байдлаар ХасБанк 200 орчим идэвхтэй байгууллагын харилцагчтай, 3,400 идэвхтэй жижиг дунд үйлдвэрлэлүүдийн харилцагчтай, мөн бусад бичил хэмжээний харилцагчидтай хамтран ажилладаг. Анх үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 22,000 жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг харилцагчтай хамтран ажилласан бөгөөд эдгээр бүх байгууллагууд нь банкны бүртгэлд хамрагдсан байдаг. Тус хөтөлбөрийн үндсэн дээр Монгол улсад бүртгэлтэй 60,000 орчим БЖДҮ нь бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүн хэрэглэх боломж бий болох юм. ХасБанк нь үндэсний хэрэгжүүлэгч байгуулага бөгөөд улсын оролцооны түвшин маш өндөр байдаг. Үндэсний Томилогдсон Газар болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмэр, NAMA, мөн бусад холбогдох хууль тогтоомж, бодлогын зорилготой нийцнэ өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллана.
Түүнчлэн, энэхүү хөтөлбөр эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгогдох бөгөөд хөтөлбөрийн гурав дахь жилийн эцэст зээлийн багцын 50%-ийг эмэгтэй бизнес эрхлэгчид эзлэх болно.
Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх хугацаанаас хойш шаардлага хангасан төслүүдийг санхүүжүүлснээр Банк 8 жилийн хугацаанд нийт 1.2 сая тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой юм.
II. БАЙГАЛЬ ОРЧИН БА НИЙГМИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ
Байгаль Орчин ба Нийгмийн Үнэлгээний Системыг Уур Амьсгалын Ногоон Сангийн Гүйцэтгэлийн Стандарт болон ХасБанкны Байгаль Орчин, Нийгмийн Үнэлгээ дээр үндэслэн боловсруулсан билээ. Үнэлгээний системийн гол зорилго нь дэд төслүүдийн байгаль орчинд болон нийгэмд учруулж болох сөрөг нөлөөг багасгаж, харин эерэг нөлөөг ихэсгэх зорилготой механизм юм.
Хөтөлбөрийг боловсруулж буй үед санхүүжүүлэх боломжтой төслүүд тодорхой бус байсан тул газар зүйн чиглэл, газрын нөхцөл, орон нутгийн иргэд болон газрын геофизикийн онцлог талаарх мэдээлэл байгаагүй тул БОНҮС нь дараах чиг үүрэгтэй байна:
- Хөтөлбөрт Уур Амьсгалын Ногоон Сан болонХасБанкны Байгаль орчин, нийгмийн хамгааллын стандарт, мөн Үндсэн хуулийг дагж мөрдөх дэд төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор сонголт, ангилал, баталгаажуулалт, хяналт, тайлагнах зааваруудийг тодорхойлох.
- Уур Амьсгалын Ногоон Сан, ХасБанк, мөн үндэсний стандартуудын дагуу тодорхойлсон байгаль орчин, нийгмийн стандартын дагуу лавлах хэрэгсэл, прецессийг тодорхойлох.
Заавар болон процессыг хөтөлбөрийн журам болгож хөтөлбөр хэрэгжилтийн явцад дэд төсөл хэрэгжүүлэгчидтэй гэрээний дагуу мөрдөж ажиллана. Хөтөлбөрийн заавар, журам, дасна зохицох шаардлагууд Уур Амьсгалын Ногоон Сан болон ХасБанкын шаардлагын дагуу боловсруулсан.
III. ДЭД ТӨСЛҮҮДИЙН ТӨРӨЛ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ЦААШДЫН ЭРСДЭЛ, ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ
Хөтөлбөр нь Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн боловсруулалт, угсралт болон үйл ажиллагааг жижиг дунд үйлдвэрлэлээр дамжуулна санхүүжүүлнэ. Төслүүдийн зарим нь байгаль орчин, нийгэмд эрсдэлтэй мөн ард иргэд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй байх магадлалтай тул эдгээр тулгамдаж болох асуудлуудыг зайлсхийж, дасна зохицож ажиллах нь хөтөлбөрийн гол үндэс юм.
Зээл олгохын урд ХасБанкны эрсдэлийн үнэлгээний журмын дагуу төсөл бүрийг тус бүрт нь ангилж шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл зээл болгон ХасБанкны эрсдэлийн үнэлгээний дагуу урдийхаара адилхан явагдах бөгөөд шинжилгээний үйл явцад тухайн төслийн үйл ажиллагааг Байгаль орчин, нийгмийн эрсдэлт байдлыг хэмжих үзүүлэлтийн дагуу тулгаж, банкны санхүүжүүлэхээс хориглосон үйл ажиллагаатай нийцэхгүйг давхар шалгах болно.
Бүх дэмжигдсэн төслийг байгаль орчин болон нийгэмд учруулаж болох нөлөөлөллийг шалгана. Ихэнх төслүүд нь хөтөлбөрийн Б мөн В ангилалд багтах болно. Б ангилалд багтсан төслүүд байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ бөглөх эсвэл өөр ижил төрлийн нийгэм, байгаль орчинд учруулаж болох эрсдлийг буурулах талаар менежментын төлөвлөгөөндөө илэрхийлсэн үнэлгээг шаардана. Харин В ангилалд хамрагдсан дэд төслүүдийг хөтөлбөрийн журмын дагуу байгаль орчин ба нийгмийн үнэлгээг төслийн хэрэгжүүлэгчтэй хамт бөглөнө.
Хөтөлбөр нь А ангилал буюу өндөр эрсдэлтэй ангиллын төслийг дэмжихгүй, иймээс дэмжигдсэн төслүүд хангалттай, хориотой, соёлын болон нийгмийн эмзэг газар, том хэмжээний нүүлгэлт шаардсан газар нутагт үйл ажиллагаагаа явуулахгүй.
IV. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ХасБанк нь хөтөлбөрийн гүйцэтгэгч этгээд байх бөгөөд Уур Амьсгалын Ногоон Сангаас санхүүжилт хүлээн авахaaр салбаруудаараа санхүүжилт олгож эхэлнэ.
Банк хөтөлбөрийг шинэ жижиг дунд үйлдвэрийн зээл болгон бүтээгдэхүүнүүдэд эрчим хүчний хэрэглээг 20%-р бууруулах эсвэл СО2 ялгаврыг 20% (эцсийн хэрэглэгчид 15%) бууруулах зориултаар танилцуулж нэвтрүүлнэ.
Эко Бизнес Зээл нь банкны зээл олголтын журмын дагуу явахаас гадна СО2 20% буурулалтыг баталгаажуулах үүднээс нэмэлт шаттай явагдана. Дараах байдлаар Байгаль Орчин ба Нийгмийн Үнэлгээ явагдана:
Нийгэм болон Байгаль Орчин хариуцсан захирал, Хууль болон Хянан Нийцүүлэлт хариуцсан мэргэжилтэн банкны нийгэм, байгаль орчны журмын зохицуулалтыг мөн хяналтын хэрэгжилтийг бүрэн хариуцаж ажиллана. Банкны Хянан Нийцүүлэлт хариуцсан мэргэжилтэн нийгэм болон байгаль орчны үнэлгээг нэгтгэж, тайлан гаргана Нийгэм, Байгаль Орчин хариуцсан захиралд өгнө. Энэ байрлалд ямар нэгэн өөрчлөлт гарвагц банкны менежмент хувьцаа эзэмшигчид мэдэгдэх болно.
Зээлийн мэргэжилтэн хүлэмжийн хий бууруулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй харилцагчийн тухайн төслийг Банкны Хориглосон Зүйлс зөрчиж байгаа эсэхийг үнэлгээ хийж шалгана.Энэ явц нь харилцагчтай тухайн журмыг тайлбарлаж ярилцллага байдлаар явах болно.
Төслийн зээлийн бүртгэл болон үнэлгээний явцад Хянан Нийцүүлэлтын бодлогын дагуу шаардлагатай гэж үзсэн материалыг төслийн зээл хүсэгчээс авна. Зээлийн мэргэжилтэн төсөлд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн талаар судалгаа хийж мөн харилцагчид санхүүжүүлж буй төсөлтэй холбоотой байгаль орчин, эрүүл мэнд болон аюулгүй байдлын хуулийг дагж мөрдөхийг тайлбарлаж, зөвлөгөө өгнө. Эдгээр явцад ямар нэгэн зөрчөл гарвал зээлийн саналаас татгалзан, эсвэл тухайн зөрчлийг өөрчлөх саналд хүрч зээлийн нөхцөлд оруулна. Хэрэв зээл нь байгаль орчин болон/эсвэл нийгмийн асуудлаас болоод татгалзсан тохиолдолд, эсвэл санал нийлээд нөхцөл өөрчлөх болсон тохиолдолд Нийгэм Байгаль Орчны Зохицуулагчид заавал мэдэгдэнэ.
Банкны зээлийн гэрээнд зээл хүсэгчээс хэрэгжүүлж буй ажил нь тухайн холбогдох байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдлын хууль тогтоомжтой уялдана мөн хориотой үйл ажиллагааг мөрдөхгүй ажиллаж байгаа баталгааг гэрээнд оруулж ажиллана.
Зээлийн судалгаа хийгдсэнээс хойш Банкны менежмент нь дэд-төслөөс үүсч магадгүй нийгэм, байгаль орчны асуудлуудыг хянаж ажиллана. Дэд-төслүүдийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, мөн аюулгүй байдал гэсэн жижиг дунд үйлдвэрийн бизнес заримууд орж байгаа тул тусгай тайлан зээлийн саналд багтаана. Мөн зээлийн шинжилгээнд эдгээр эрсдэлүүдийг дурдаж, зээл хүсэгч хэрхэн зохицуулах талаар оруулна. Банк нь өөрөө үил ажиллагаагаа холбогдох байгаль орчин, нийгмийн журмууд мөн хувьцаа нийлүүлэгч байгууллагуудын журмыг мөрдөж ажиллана.
Дэд-төсөл нь хориотой үйл ажиллагаа эсвэл тухайн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Банк харилцагчийг тухайн зөрчлийг засаж залруулахад шаргуу ажиллаж, хяналт болон дэмжих арга хэмжээг авч тусална.
V. БАЙГАЛЬ ОРЧИН БА НИЙГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫН ТАЛААР
ХасБанк
ХасБанк-д хэрэгжүүлж буй Нийгэм, байгаль орчны удирдлагын систем байгаа бөгөөд үүнийгээ энэ хөтөлбөрт хэрэгжүүлнэ. Ингэснээр хөтөлбөрөөр дамжин санхүүжүүлэгч байгаа дэд-төслүүдийг байгаль орчин, нийгмийн эрсдэлийг урьдчилан сэргийлэх, бууруулах баталгаа болох юм. Банкны Нийгэм, байгаль орчны удирдлагын систем анх 2002 онд батлагдаж, 2008, 2011, 2014 онуудад шинэлэгдэж, ХасБанкны ТУЗ-ын гишүүдээр батлагдсан юм.
ХасБанк тогтвортой хөгжлийн зарчмыг эрхэмлэн ажиллаж, 2002 оноос эхлэн үйл ажиллагаандаа ISO 14001 SEMS мөрдөн ажилддаг. Банк тогтвортой хөгжлийг боловсролтой, чадвартай хүмүүсээс мөн Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашгийг эрхэмлэн ажилладаг байгуулгаас эхэлнэ гэдэгт итгэдэг. Зээлийн ажиллагаа болон бусад үйл ажиллагаа хариуцсан ажилчдад тогтмол Байгаль Орчин, Нийгмийн зарчим, журмыг танилцуулсан сургалт, семинаруудыг зохион байгуулдаг.
Монгол Улсын Байгаль орчны бодлого, журам, Үндэсний чиглэл
Уг хөтөлбөр нь Монгол улсын засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаанаас заасан бодлого санаачлагтай нийцэж байгаа болно. Монгол Улс Дэлхийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Сааруулахад Оруулах Хувь Нэмэр тодорхойлсон бөгөөд энэхүү хөтөлбөр нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг эрхэлдэг бизнесүүдийг дэмжинэ ажиллаж Дэлхийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Сааруулахад Оруулах Хувь Нэмэрт хөрөнгө оруулалт хийх юм.
2015 оны 11-р сард Монголын засгийн газар ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ хууль батлаж, энэ хуулийн хүрээнд өндөр эрчим хүчний хэрэглээтэй байгуулагуудыг эрчим хүчний аудит хийлгэж, хийгдсэнээс хойш 5 жилийн дотор эрчим хүчний хэрэглээгээ 15% бууруулахыг заасан юм. ХасБанкны шинэ хөтөлбөр нь үндэсний журмын дагуу хувийн хэвшлийн компаниудад өөрчлөлт хийх хэрэгтэй шинэчлэлийг санхүүжүүлж ажиллах юм.
2012 10-р сард Улсын Их Хурлаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Монгол улсын хуулийг баталсан. Энэ хуульийн зорилтын дагуу байгаль орчинд нөлөөлөх төслүүд а) Байгаль Орчны Яамны дагуу заасан хугацаанд байгаль орчны менежментын төлөвлгөөны хэрэгжилтийг иргэд, засаг захиргаа болон бусад оролцогч талуудад мэдээлэл хүргэж тайлагнах мөн б) уул уурхай, газрын тосны төслүүдийг дуусах хугацаанаас 3 жилийн өмнө байгаль орчинг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг Байгаль Орчны Яам д бэлдэх юм. Энэ хуульийн хүрээнд санхүүжүүлэгчид байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд аюултай төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд хориглосон байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай нь хууль нь “өндөр эрсдэлтэй” гэсэн ангиллыг нарийн тодорхойлоогүй тул хөтөлбөрийн Байгаль Орчин ба Нийгмийн Үнэлгээг ашигласнаар энэ хуулийг бэхжүүлж байгаа юм. Иймээс, Хүлэмжийн Хий Бууруулах Зорилгоор олгогдох Бизнэс Зээлийн Хөтөлбөр нь дотоодын Улс Дэлхийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Сааруулахад Оруулах Хувь Нэмэр, НАМА, Ногоон хөгжлийн бодлог, түүнчлэн Уур Амьсгалын Ногоон Сангийн үүрэг зорилготой нийцэж байгаа юм.
VI. СОНГОЛТ ХИЙХ ЖУРАМ
ХасБанк жижиг дунд үйлвэрийн хөтөлбөрийн дагуу төслүүдийг дараах ангилалд оруулах болно.
Ангилал | Байгаль орчин | Албадан нүүлгэн шилжүүлэх | Нутгийн уугуул иргэд |
---|---|---|---|
A | Байгаль орчинд эргэн засварлах боломжгүй, өмнө нь тохиолдолж байгаагүй, олон талын ноцтой сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний үйл ажиллагааны төслийг А ангилалд оруулна. Эдгээр нөлөөл нь тухайн сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж буй газраас илүү том хэмжээний талбайд сөрөг нөлөө үзүүлэхээр нөлөөлөл байна. | Томоохон хэмжээний албадан нүүлгэн шилжүүлэлт хийлгэх үйл ажиллагааны төслийг А ангилалд оруулна. Томоохон хэмжээний албадан нүүлгэн шилжүүлэлт гэдэг нь 200 болон түүнээс дээш хүнийг (i) амьдарч буй газраас нь нүүлгэн шилжүүлэх, эсвэл (ii) тогтмол орлого олдог (орлогын эх үүсвэр) хөрөнгийн 10 болон түүнээс дээш хувийг алдах хэмжээний нүүлгэн шилжүүлэлт хийхийг ойлгоно. | Нутгийн уугаал иргэдэд ноцтой хэмжээнд нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааны төслийг А ангилалд оруулна. Ноцтой хэмжээний нөлөөлөл гэж (i) нутгийн уугуул иргэдийн (a) газар, байгалийн нөөц ашиглах тогтож хэвшсэн заншил (b) нийгэм эдийн засгийн байдал (c) нийгэм, соёлийн бүрэн бүтэн байдал (d) эрүүл мэнд, боловсрол, амьжиргаа, нийгмийн аюулгүй байдал (e) уламжлалт хэвшмэл мэдлэг, ойлголт зэрэгт бодитоор нөлөөлсөн болон (ii) нутгийн уугуул иргэдийн нийгэмлэгийн оршин тогтнолд нөлөөлөх хэмжээний үйл ажиллагааг ойлгоно. |
B | А ангилалд орсон төсөлтэй харьцуулахад бага хэмжээний бодит сөрөг нөлөөллийг байгаль орчинд үзүүлэх үйл ажиллагааны төслийг В ангилалд оруулна. Нөлөөлөл нь А ангилалд орсон төсөлтэй харьцуулахад ихэнх тохиолдолд нөлөөллийг бууруулах арга хэмжээ авахад хялбар эсвэл засах боломжгүй ч бага хэмжээтэй, хэсэг газрыг хамарсан хэмжээний нөлөөлөл байна. | Ноцтой сөрөг нөлөөлөлгүй албадан нүүлгэн шилжүүлэлт хийх үйл ажиллагааны төслийг В ангилалд оруулна. | Нутгийн уугуул иргэдэд хязгаарлагдмал хэмжээний сөрөг нөлөөл үзүүлж болох үйл ажиллагааны төслийг В ангилалд оруулна. |
C | Байгаль орчинд өчүүхэн бага хэмжээний нөлөөлөл үзүүлэх эсвэл огт нөлөөлөлгүй үйл ажиллагааны төслийг С ангилалд оруулна. | Аливаа албадан нүүлгэн шилжүүлэлт хийх нөлөөлөлгүй үйл ажиллагааны төслийг С ангилалд оруулна. | Нутгийн уугуул иргэдэд аливаа нөлөөлөл үзүүлэхгүй үйл ажиллагааны төслийг С ангилалд оруулна. |
Хэрвээ уг төсөл нь А ангилал дотор хамарвал төслийг хүлээн зөвшөөрөх/ санхүүжүүлэх боломжгүй болно. Категори Б-д багтсан төслүүдийг Байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн шинжилгээ хийх шаардлагатай. Харин Категори С-д үнэлэгдсэн төслүүдийг байгаль орчны болон нийгмийн ангилах процесст хамруулна.
Байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийн үнэлгээ
Банк 50’00’000 төгрөгөөс (20’000 ам доллар орчим) дээш ба 12 сараас илүү хугацаатай зээл олгох тохиолдолд байгаль орчин, нийгэм, хөдөлмөр, хянан нийцүүлэлт, журам болон нийтийн гэх асуудлын дагуу дэлгэрэнгүй үнэлгээ хийх шаардлагатай байдаг. Ангилал болгон 6-аас 1-ийн хооронд үнэлэгдэнэ. Хамгийн эрсдэл багатай нь 6 оноогоор явах бөгөөд хамгийн эрсдэл ихтэй нь 1 оноотой байна. Банк зээлдэгчийн нийгэм, байгаль орчны үзүүлэлтийг Нийгэм, байгаль орчны удирдлагын системээр тодорхойлж, оролцогч талуудад хэрэгслийн үнэ цэнийг харуулах юм. .
Төсөлд хамрагдаж буй жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесүүдыг тус бүрт нь хэлэлцэх болно. Дэд төслийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцохдоо банк дараах хүчин зүйлсийг баримтална:
- Зээлдэгчийн компанийн мэдээлэл (жижиг, дунд, том компани г.м)
- Зээлдэгч ямар нэгэн байгаль орчны болон нийгмийн эрсдэл ихтэй үйл ажиллагаа явуулдаг уу?
- Зээлдэгч хог хаягдлын менежментийн систем/ шийдэл хэрэгжүүлдэг уу?
- Зээлдэгч усны бохирдлын менежмент хэрэгжүүлдэг уу?
- Зээлдэгчийн үйл ажиллагаа нь хөрсний бохирдол үүсгэж байна уу? Их хэмжээний хог тоос үүсгэж байна уу?
- Зээлдэгчийн одоогийн үйл ажиллагаа нь агаарын бохирдол үүсгэж байна уу?
PFI төслүүдийн хувьд байгаль орчны болон нийгмийн дүн шинжилгээ нь санал асуулгын аргаар зээлдэгчээс авдаг. Санал асуулгын үндсэн дээр ХасБанк нь:
- Байгаль орчны болон нийгмийн судалгааг илүү дэлгэрэнгүй хийх шаардлагатай эсэх;
- Дэд төсөл нэмэлт шаардлагатай байгаа эсэх;
- Зээлдэгч байгаль орчин, нийгэм болон хүний нөөцийн менежментийг сайжруулах шаардлагатай эсэх;
- Мөн тайлагнах болон хяналтын арга барил сайжруулах шаардлагатай эсэх;
Байгаль орчин болон нийгмийн эрсдэлийн үнэлгээний маягт
Хасбанк 20’000 ам доллараас дээш зээл олгох үед байгаль орчин болон нийгмийн үнэлгээг хийхдээ маш дэлгэрэнгүй хяналтын хуудас ашигладаг. Хүлэмжийн хий бууруулах хөтөлбөр дээр ч мөн энэхүү үнэлгээний арга барилыг ашиглах төлөвлөгөөтэй байна.
VII. БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХЭРЭГЖҮҮЛЭЛТ БОЛОН ҮҮРГҮҮД
Байгаль орчин болон нийгмийн менежментийг банкны даалгаж өгсөн хэлтэст хариуцуулна. Дэд төслүүдийн сонголтын процессыг зээлийн мэргэжилтэн хариуцна. Байгаль орчин болон нийгмийн менежментийн үнэлгээг банкны хянан нийцүүлэлтын алба хариуцаж ажиллана. Мөн төслийн хариуцагч тогтсон хугацаанд банканд тайлан гаргах хэрэгтэй. Харин үүний дараа тайлан гаргах болон хяналтын ажлыг Эко банкны хэлтэс хариуцна. Хасбанкны бусад дотоод үүргүүдийг доор бүдүүвч ашиглан тусгасан болно.
VIII. ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ПРОЦЕСС
ХасБанк нь холбогдох оролцогч талууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай тогтоогдсон харилцааны процесстой бөгөөд энэ нь төслийн эзэмшил болон Байгаль Орчны Үнэлгээг дагж мөрдөх хэрэгсэл юм. Процесс нь дараах байдлаар явагдана:
Санхүүгийн түншүүд талуудтай хийх оролцооны процесс
2012 оноос хойш ХасБанк нь одоо хэрэгжиж байгаа Хүлэмжийн Хий бууруулах зээлийн хөтөлбөрийн үндсэн оролцогч талууд болох Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Олон Улсын Уур Амьсгалын Сан (GCPF), мөн удахгүй нэмэгдэх гэж буй DWM Securitizations – тай хамтран ажиллаж, харин Ногоон Уур Амьсгалын Сан энэ хөтөлбөрийн сунгалт болох тул дөрөв дахь үндсэн оролцогч тал болох юм. Үүнээс гадна ХасБанк нь Олон Улсын Санхүүгийн Байгуулга, Дойчэ Банк, Азийн Хөгжлийн Банк, мөн бусад эрчим хүчний хэмнэлтийн зах зээлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Хянан Нийцүүлэлтын Албаараа дамжуулна жил бүр Байгаль Орчин болон Нийгмийн тал дээр ажилласан үйл ажиллагааны талаарх тайланг Монголын Банкны Холбоо (MBA), Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Нидерландын Санхүүгийн Хөгжлийн Компани (FMO), Олон Улсын Бичил Санхүүгийн Байгууламж (MEF), Олон Улсын Уур Амьсгалын Сан (GCPF), Германы хөрөнгө оруулалт хөгжлийн корпораци (DEG), Австри Улсын Хөгжлийн банк (OeEB), PROPARCO – т тус бүрт тухайн зээлийн гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу бэлдэж өгдөг. Хүлэмжийн Хий Бууруулах Зорилгоор олгогдох Бизнес Зээлийн Хөтөлбөрт мөн ялгаагүй эдгээр үйл ажиллагааны талаарх тайланг үргэлжлэн бэлдэх болно.
Үндэсний томилогдсон газартай хийх оролцооны процесс
ХасБанк нь Үндэсний томилогдсон газартай харилцаа тогтоож ажилласан билэ. Үүнээс гадна өмнөх хэрэгжүүлж байсан төсөлтэй холбогдон Улаанбаатарын засаг захиргаатай хамтарч ажиллаж байсан. Улсын байгууллагуудтай албан (үл татгалзах захидал) болон албан бусаар (зөвөлгөө авах) зөвлөлдсөн.
Үндэсний томилогдсон газартай хамтран санхүүжилтийн санал дээр зөвлөлдөж, Байгаль Орчны Үнэлгээ дээр гарч болох үнэ цэнэтэй зөвлөгөө авч, Үл татгалзах захидлаар баталгаажуулна хөтөлбөрийг дэмжиж, мөн цаашид хөтөлбөрийн хэрэгжилт, шинэ хууль батлагдахад хамтран ажиллана.
Дэд-төсөл хэрэгжүүлэгчтэй хийх оролцооны процесс
Байгаль Орчин болон Нийгмийн Үнэлгээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дэд-төслийн удирдагч нарийн оролцоо чухал хэрэгсэл юм. Ингэснээр хөтөлбөрийн байгаль орчин болон нийгмийн стандартын талаарх мэдлэгтэй байж өөрсдийн төсөлдөө хэрэгжүүлэх билээ. Төслийн шалгуурт Байгаль Орчин ба Нийгмийн үнэлгээ маш чухал хэсэг бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага төслийн материал (Барилгын төлөвлөгөө, худалдан авалт) болон газар дээрх хяналтыг хийнэ.
Жендерийн чиглэгдсэн хийх оролцооны процесс
Хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчидруу илүү чиглэгдсэн тул харилцагч болон хамтрагч талтай хамт зөвлөлдөж шийдвэр болон хөтөлбөрийн загварыг гаргах нь чухал юм. Иймээс төслийн загвар, хэрэгжилтийн үед нийгмийн жендерын эрсдэл агуулсан асуудал гарах магадал бага билээ. 2014 онд ХасБанк эмэгтэй бизнес эрхлэгчдын бизнест тулгардаг санхүүгийн шаардлагын талаарх зорилтот бүлгийн ярилцлага хийж уг судалгааны үр дүнг ашиглана хөтөлбөрийн загварыг гаргасан юм. ХасБанк Ногоон Уур Амьсгалын Сангийн жендерийн талаарх материал, туршлагыг ашиглана Жендерийн Үйл Ажиллганы Төлвөлгөө боловсруулж, энэ цаашдын гарч болох Байгаль Орчин ба Нийгмийн Үнэлгээний эрсдэлийг бууруулах юм.
IX. ГОМДОЛ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ
Хөтөлбөрийн түвшинд
Оролцогч талуудаас болон бусад гомдол мэдүүлгийг утсаар, онлайн чат систем болон и-мэйл хаяг ашиглан банкаар дамжуулж авна. Гомдол Барагдуулах Механизм нь шүүхийн болон захиргааны арга хэмжээ авахгүй, мөн ХасБанк нь дэд-төсөл болон холбогдох оролцогч талуудад гомдол гаргах механизмын процессд мэдэгдэнэ.
Гомдол хүлээн авсны дараа банкны дотоод журмын дагуу шаардлагатай арга хэмжээ авна. Үүнд ирсэн гомдлуудыг ангилах, судлах, шийдэл олох гэх зэрэг дараалсан үйл ажиллагаатай байдаг.
Дэд төслийн түвшинд
Гомдол барагдуулах механизм нь төслийн үнэлгээ дээр үндэслэн тохирсон арга хэмжээ авна. Гомдол барагдуулах механизмыг талаар төслийн хариуцагч болон оролцогч талуудад зөвлөгөө өгөх үед хэлэлцэж арга хэмжээ авах юм.
Жижиг дунд үйлдвэрлэлийн програмын дагуу ирсэн гомдлуудыг он сар, нэр, холбоо барих мэдээлэл гэх зэргийг бүртгэж авна. Жижиг хэмжээний гомдлыг төслийн хариуцагч болон банк шийдвэрлэх боломжтой. Харин ноцтой гомдлуудыг шийдвэрлэхэд ажлын 20 хоног дотор барагдуулах үүрэгтэй.
Гомдол барагдуулахтай холбоотой зардал банкны зүгээс гаргахгүй. Гомдол гаргагч хүсвэл өөрийн зардлаар цаашид хандах байгууллагад хандаж арга хэмжээ авч болно. Мөн гомдол гаргагч хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах эрхтэй. Гомдлуудыг оролцогч талуудын хамтаар үнэн зөв, ил тод байдлаар шийдвэрлэх болно. Гомдол барагдуулсны дараа асуудал давтагдахгүйн тулд хяналт хийх болно.
Хөтөлбөртэй холбоотой санал, гомдлыг тус хөтөлбөрийн нөлөөлөлд өртсөн иргэн, байгууллага ЭНД дарж ирүүлж болно. Ирүүлсэн санал, гомдлыг банкны гомдол, талархлыг хүлээн авах, шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ. Журамтай ЭНД дарж танилцах боломжтой.
Ирсэн гомдол бүрийг бүртгэж авах ба гомдол барагдуулах арга хэмжээг банк хариуцан ажиллах болно. Хөтөлбөрийн талаарх гомдлыг мөн Уур Амьсгалын Ногоон Сан руу дараах холбоосоор шууд гаргах боломжтой: https://irm.greenclimate.fund/.
X. МОНИТОРИНГ ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТ
Бүх дэд зээлдэгчид өгөгдсөн маягтын дагуу жил бүр байгаль орчин ба нийгмийн тайлан боловсруулж ХасБанк руу явуулах үүрэг хүлээнэ. Тус тайлангийн маягтад байгаль орчин, нийгэм, нийцэл, орон нутаг болон тэдгээрийн иргэдийн асуудалтай холбоотой асуудлуудыг цогцоор нь үнэлсэн Байгаль орчин ба нийгмийн хариуцлагын эрсдэлийг үнэлэх үнэлгээ орсон байна. Банк өөрийн санхүүжүүлсэн дэд-төслүүд нь Банкны шаардлагыг хэрэгжүүлж байгаа эсэхийг хянахын тулд шаардлагатай тохиолдолд тухайн төслийн байрлах газар дээр очиж хяналт хийх эрхтэй.