Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр #1 – Нарны цахилгаан станц


ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Энэхүү хөтөлбөр нь 10MW НЦС-ыг санхүүжүүлэх юм. Ногоон Уур Амьсгалын Сан луу явуулж буй санхүүжилтын санал нь одоогоор 1 төслөөс бүрдэж байгаа ч ХасБанк ирээдүйд хэд хэдэн НЦС төсөл нэмж оруулах төлөвлөгөөтэй бөгөөд эдгээр дэд төслүүд нь Хасбанкны Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрт багтах болно. Монгол улсын (INDC) бодлогын дагуу 2020 он гэхэд улсын нийт цахилгааны 20%-ийг, 2030 он гэхэд 30%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах төлөвлөгөөтэй байгаа

Том хэмжээний НЦС төслүүд нь Монгол улсад харьцангуй шинэ төслүүд юм. Одоогоор Монгол улсын хэмжээнд Дархан хотод цор ганц 10 MW НЦС баригдсан бөгөөд 2016 оны 12 сард үйл ажиллагаа эхэлсэн болно.

Төслийн мэдээллийн тойм.

  • Нийт 306,750 тонн хүлэмжийн хийн бууралт (жилд 12,270 тонн)
  • Төслийн хугацаанд нийт 4,276,250,000 литр усыг хэмнэнэ.
  • Төслийн хугацаанд нийт 384,434 тонн нүүрс хэмнэнэ (жилд 15,377.40 тонн)
  • Ажлын байр бий болгох нь: барилга угсралтын хугацаанд 200-250 ажилтан; үйл ажиллагаа эхлэсэн үед 10-15 ажилтан.
  • Монгол улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 0.26%-ийг үйлдвэрлэх.
  • 20’000 хүртэл айл өрхийг цахилгаанаар хангах.
  • Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бодлогын дагуу эрчим хүчний хараат бус байдалд хувь нэмрээ оруулах.(20% гаруй эрчим хүчний хэрэглээг Орос улсаас импортлодог.

БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ

Тус хөтөлбөрийн байгаль орчин ба нийгмийн үнэлгээний системийг ХасБанкны буюу Ногоон уур амьсгалын сангийн стандартын дагуу байгаль орчин ба нийгмийн үнэлгээний системийг боловсруулсан. Үнэлгээний системийн гол зорилго нь төсөл хэрэгжих хугацаанд төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь байгаль орчин ба нийгмийн эрсдэл болон сөрөг нөлөөг тогтмол хянаж байгаа эсэх болон байгаль орчин ба нийгмийн менежментийн цаг тутам шалгаж эерэг нөлөөг ихэсгэх зорилготой механизм юм.

Хөтөлбөр боловсруулж буй үед төслийн байршил болон ашиглах технологи зэрэг нь тодорхой тогтоосон.Төслийн газрын гэрчилгээ, барилгын зөвшөөрөл зэрэг нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагад байгаа болно. Мөн НЦС ийн байгаль орчин ба нийгмийн менежментийн системийг засгийн газар буюу байгаль орчны яам зөвшөөрсөн/ баталсан болно.

  • Хөтөлбөрт Уур Амьсгалын Ногоон Сан болонХасБанкны Байгаль орчин, нийгмийн хамгааллын стандарт, мөн Үндсэн хуулийг дагж мөрдөх дэд төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор сонголт, ангилал, баталгаажуулалт, хяналт, тайлагнах зааваруудийг тодорхойлох.
  • Уур Амьсгалын Ногоон Сан, ХасБанк, мөн үндэсний стандартуудын дагуу тодорхойлсон байгаль орчин, нийгмийн стандартын дагуу лавлах хэрэгсэл, прецессийг тодорхойлох.

Заавар болон процессыг хөтөлбөрийн журам болгож хөтөлбөр хэрэгжилтийн явцад дэд төсөл хэрэгжүүлэгчидтэй гэрээний дагуу мөрдөж ажиллана. Хөтөлбөрийн заавар, журам, дасна зохицох шаардлагууд Уур Амьсгалын Ногоон Сан болон ХасБанкын шаардлагын дагуу боловсруулсан.

ДЭД ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ, БОЛЗОШГҮЙ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ЭРСДЭЛ БА НӨЛӨӨЛӨЛ

Хөтөлбөр нь нарны цахилгаан станцын барилгын ажил болон үйл ажиллагааг хамтран санхүүжилт хийх болно. Төслүүдийн зарим нь байгаль орчин, нийгэмд эрсдэлтэй мөн ард иргэд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй байх магадлалтай тул эдгээр тулгамдаж болох асуудлуудаас зайлсхийж, дасна зохицож ажиллах нь хөтөлбөрийн гол үндэс юм.

Зээл олгохын урд ХасБанкны эрсдэлийн үнэлгээний журмын дагуу төсөл бүрийг тус бүрт нь ангилж шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл зээл болгон ХасБанкны эрсдэлийн үнэлгээний дагуу урдийхаара адилхан явагдах бөгөөд шинжилгээний үйл явцад тухайн төслийн үйл ажиллагааг Байгаль орчин, нийгмийн эрсдэлт байдлыг хэмжих үзүүлэлтийн дагуу тулгаж, банкны санхүүжүүлэхээс хориглосон үйл ажиллагаатай нийцэхгүйг давхар шалгах болно.

Бүх дэмжигдсэн төслийг байгаль орчин болон нийгэмд учруулаж болох нөлөөлөллийг шалгана. Ихэнх төслүүд нь хөтөлбөрийн Б ангилалд багтах болно. Б  ангилалд багтсан төслүүд байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ бөглөх эсвэл өөр ижил төрлийн нийгэм, байгаль орчинд учруулаж болох эрсдлийг буурулах талаар менежментын төлөвлөгөөндөө илэрхийлсэн үнэлгээг шаардана. Харин В ангилалд хамрагдсан дэд төслүүдийг хөтөлбөрийн журмын дагуу байгаль орчин ба нийгмийн үнэлгээг төслийн хэрэгжүүлэгчтэй хамт бөглөнө.

Хөтөлбөр нь А ангилал буюу өндөр эрсдэлтэй ангиллын төслийг дэмжихгүй, иймээс дэмжигдсэн төслүүд  хангалттай, хориотой, соёлын болон нийгмийн эмзэг газар, том хэмжээний нүүлгэлт шаардсан газар нутагт үйл ажиллагаагаа явуулахгүй.

БАЙГАЛЬ ОРЧИН БА НИЙГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫН ТАЛААР

XacБанк

ХасБанк-д хэрэгжүүлж буй Нийгэм, байгаль орчны удирдлагын систем байгаа бөгөөд үүнийгээ энэ хөтөлбөрт хэрэгжүүлнэ. Ингэснээр хөтөлбөрөөр дамжин санхүүжүүлэгч байгаа дэд-төслүүдийг байгаль орчин, нийгмийн эрсдэлийг урьдчилан сэргийлэх, бууруулах баталгаа болох юм. Банкны Нийгэм, байгаль орчны удирдлагын систем анх 2002 онд батлагдаж, 2008, 2011, 2014 онуудад шинэлэгдэж, ХасБанкны ТУЗ-ын гишүүдээр батлагдсан юм.

ХасБанк тогтвортой хөгжлийн зарчмыг эрхэмлэн ажиллаж,  2002 оноос эхлэн үйл ажиллагаандаа ISO 14001 SEMS мөрдөн ажилддаг. Банк тогтвортой хөгжлийг боловсролтой, чадвартай хүмүүсээс мөн Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашгийг эрхэмлэн ажилладаг байгуулгаас эхэлнэ гэдэгт итгэдэг. Зээлийн ажиллагаа болон бусад үйл ажиллагаа хариуцсан ажилчдад тогтмол Байгаль Орчин, Нийгмийн зарчим, журмыг танилцуулсан сургалт, семинаруудыг зохион байгуулдаг.

Зээлдэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон ариун цэврийн асуудлыг чухалд авч үзэх хэрэгтэй бөгөөд эдгээр үйл ажиллагаа нь тухайн газар нутагт сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тооцох. Мөн дэд төслүүд ХасБанкны Байгаль Орчны Менежментийн системтэй болон Монгол улсын үндэсний байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдал, хөдөлмөрийн журамтай нийцэх ёстой. (эрүүл мэнд, аюулгүй байдал, хөдөлмөрийн журмыг эндээс авч үзнэ үү: http://www.ilo.org/wcmsp5/groups/public/---asia/---ro-bangkok/documents/policy/wcms_bk_pb_303_en.pdf ).

Монгол Улсын Байгаль орчны бодлого, журам, Үндэсний чиглэл

Уг хөтөлбөр нь Монгол улсын засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаанаас заасан бодлого санаачлагтай нийцэж байгаа болно. Монгол Улс Дэлхийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Сааруулахад Оруулах Хувь Нэмэр тодорхойлсон бөгөөд  энэхүү хөтөлбөр нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг эрхэлдэг бизнесүүдийг дэмжинэ ажиллаж Дэлхийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Сааруулахад Оруулах Хувь Нэмэрт хөрөнгө оруулалт хийх юм.

2012 оны 10-р сард Монгол улсын их хурал нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Монгол Улсын хуулийг баталсан. Ямарваа нэгэн төсөл байгаль орчинд ямар нэгэн байдлаар үр нөлөө үзүүлж байвал:

  1. Ард иргэдэд, орон нутгийн засаг захиргаад болон бусад оролцогч талуудад Байгаль орчны яамнаас заасан тогтмол хугацаанд мэдээллэх, тайлагнах
  2. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага Байгаль орчны яамд нөхөн сэргээх, хаалтын төлөвлөгөөг төсөл дуусахаас өмнө 3 жилийн өмнө явуулах шаардлагатай.

Аливаа зөвшөөрөлтэй байгууллага Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах үед дараах зүйлсийг багтаах ёстой хэмээн Байгаль орчны яам шаардна. (доорх зүйлсээр хязгаарлагдахгүй болно)

  • Төсөл хэрэгжих газрын байгаль орчны өнөөгийн байдлын судалгаа хийх,
  • Төслийн хэрэгжилтийн хугацаанд гарч болох сөрөг нөлөөг тодорхойлох.
  • Эдгээр сөрөг нөлөөнөөс зайлсхийх, багасгах арга хэмжээ боловсруулах.
  • Төслийн болзошгүй сөрөг нөлөө нь хүний эрүүл мэнд болон байгальд ямар эрсдэл дагуулж байгааг тодорхойлох үнэлгээ хийх.
  • Төслийн үйл ажиллагаа нь ойр орчым түүхэн болон соёлын эд зүйлсэд ямарваа нэгэн сөрөг нөлөө авчирч байгаа эсэх
  • Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай.

Байгаль орчны болон нийгмийн менежментийн ситемийн дор ХасБанк төслүүдийг болон дэд төслүүдийг доорх 3 байдлаар ангилах болно.  

Ангилал
Байгаль орчин
Албадан нүүлгэн шилжүүлэх
Нутгийн уугуул иргэд
A
Байгаль орчинд эргэн засварлах боломжгүй, өмнө нь тохиолдолж байгаагүй, олон талын ноцтой сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний үйл ажиллагааны төслийг А ангилалд оруулна. Эдгээр нөлөөл нь тухайн сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж буй газраас илүү том хэмжээний талбайд сөрөг нөлөө үзүүлэхээр нөлөөлөл байна.
Томоохон хэмжээний албадан нүүлгэн шилжүүлэлт хийлгэх үйл ажиллагааны төслийг А ангилалд оруулна. Томоохон хэмжээний албадан нүүлгэн шилжүүлэлт гэдэг нь 200 болон түүнээс дээш хүнийг (i) амьдарч буй газраас нь нүүлгэн шилжүүлэх, эсвэл (ii) тогтмол орлого олдог (орлогын эх үүсвэр) хөрөнгийн 10 болон түүнээс дээш хувийг алдах хэмжээний нүүлгэн шилжүүлэлт хийхийг ойлгоно.
Нутгийн уугаал иргэдэд ноцтой хэмжээнд нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааны төслийг А ангилалд оруулна. Ноцтой хэмжээний нөлөөлөл гэж (i) нутгийн уугуул иргэдийн (a) газар, байгалийн нөөц ашиглах тогтож хэвшсэн заншил (b) нийгэм эдийн засгийн байдал (c) нийгэм, соёлийн бүрэн бүтэн байдал (d) эрүүл мэнд, боловсрол, амьжиргаа, нийгмийн аюулгүй байдал (e) уламжлалт хэвшмэл мэдлэг, ойлголт зэрэгт бодитоор нөлөөлсөн болон (ii) нутгийн уугуул иргэдийн нийгэмлэгийн оршин тогтнолд нөлөөлөх хэмжээний үйл ажиллагааг ойлгоно.
B
А ангилалд орсон төсөлтэй харьцуулахад бага хэмжээний бодит сөрөг нөлөөллийг байгаль орчинд үзүүлэх үйл ажиллагааны төслийг В ангилалд оруулна. Нөлөөлөл нь А ангилалд орсон төсөлтэй харьцуулахад ихэнх тохиолдолд нөлөөллийг бууруулах арга хэмжээ авахад хялбар эсвэл засах боломжгүй ч бага хэмжээтэй, хэсэг газрыг хамарсан хэмжээний нөлөөлөл байна.
Ноцтой сөрөг нөлөөлөлгүй албадан нүүлгэн шилжүүлэлт хийх үйл ажиллагааны төслийг В ангилалд оруулна.
Нутгийн уугуул иргэдэд хязгаарлагдмал хэмжээний сөрөг нөлөөл үзүүлж болох үйл ажиллагааны төслийг В ангилалд оруулна.
C
Байгаль орчинд өчүүхэн бага хэмжээний нөлөөлөл үзүүлэх эсвэл огт нөлөөлөлгүй үйл ажиллагааны төслийг С ангилалд оруулна.
Аливаа албадан нүүлгэн шилжүүлэлт хийх нөлөөлөлгүй үйл ажиллагааны төслийг С ангилалд оруулна.
Нутгийн уугуул иргэдэд аливаа нөлөөлөл үзүүлэхгүй үйл ажиллагааны төслийг С ангилалд оруулна.
Хэрвээ уг төсөл нь А ангилал дотор хамарвал төслийг хүлээн зөвшөөрөх/ санхүүжүүлэх боломжгүй болно. Категори Б-д багтсан төслүүдийг Байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн шинжилгээ хийх шаардлагатай. Харин Категори С-д үнэлэгдсэн  төслүүдийг байгаль орчны болон нийгмийн ангилах процесст хамруулна.

Байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийн үнэлгээ

Банк 50’00’000 төгрөгөөс (20’000 ам доллар орчим) дээш ба 12 сараас илүү хугацаатай зээл олгох тохиолдолд  байгаль орчин, нийгэм, хөдөлмөр, хянан нийцүүлэлт, журам болон нийтийн гэх асуудлын дагуу дэлгэрэнгүй үнэлгээ хийх шаардлагатай байдаг. Ангилал болгон 6-аас 1-ийн хооронд үнэлэгдэнэ. Хамгийн эрсдэл багатай нь 6 оноогоор явах бөгөөд хамгийн эрсдэл ихтэй нь 1 оноотой байна. Банк зээлдэгчийн нийгэм, байгаль орчны үзүүлэлтийг Нийгэм, байгаль орчны удирдлагын системээр тодорхойлж, оролцогч талуудад хэрэгслийн үнэ цэнийг харуулах юм. .

Төсөлд хамрагдаж буй жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесүүдыг тус бүрт нь хэлэлцэх болно. Дэд төслийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцохдоо банк дараах хүчин зүйлсийг баримтална:

  1. Зээлдэгчийн компанийн мэдээлэл (жижиг, дунд, том компани г.м)
  2. Зээлдэгч ямар нэгэн байгаль орчны болон нийгмийн эрсдэл ихтэй үйл ажиллагаа явуулдаг уу?
  3. Зээлдэгч хог хаягдлын менежментийн систем/ шийдэл хэрэгжүүлдэг уу?
  4. Зээлдэгч усны бохирдлын менежмент хэрэгжүүлдэг уу?
  5. Зээлдэгчийн үйл ажиллагаа нь хөрсний бохирдол үүсгэж байна уу? Их хэмжээний хог тоос үүсгэж байна уу?
  6. Зээлдэгчийн одоогийн үйл ажиллагаа нь агаарын бохирдол үүсгэж байна уу?
  7. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь ажилчиддаа аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу?
  8. Ажлын байр дээр бодлого, удирдамж, санамж зэрэг нь хангалттай байдаг уу?
  9. Ажиллах нөхцөл нь ажилчдын ариун цэвэр болон эрүүл ахуйд нөлөөлж байна уу?
  10. Орон нутгийн иргэдийн амьдралд, уугуул иргэд болон соёлын дурсгалт газруудад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх.

PFI төслүүдийн хувьд байгаль орчны болон нийгмийн дүн шинжилгээ нь санал асуулгын аргаар зээлдэгчээс авдаг. Санал асуулгын үндсэн дээр  ХасБанк нь:

  • Байгаль орчны болон нийгмийн судалгааг илүү дэлгэрэнгүй  хийх шаардлагатай эсэх;
  • Дэд төсөл нэмэлт шаардлагатай байгаа эсэх;
  • Зээлдэгч байгаль орчин, нийгэм болон хүний нөөцийн менежментийг сайжруулах шаардлагатай эсэх;
  • Мөн тайлагнах болон хяналтын арга барил сайжруулах шаардлагатай эсэх;

Байгаль орчин болон нийгмийн эрсдэлийн үнэлгээний маягт

ХасБанк нь 20,000 ам доллараас дээш дүнтэй зээл олгоход байгаль орчин болон нийгмийн эрсдэлийн үнэлгээний хяналтын маягт ашигладаг. Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрт банк энэхүү аргачлал хэрэглэх юм.

Дэд төслийн Байгал орчин болон нийгмийн нөлөөлөл дахь үнэлгээн дээрх шинжилгээ

Дэд-төслийн Байгал орчин болон нийгмийн нөлөөлөл дахь үнэлгээг банк хүлээж авч, давхар Байгал Орчин Нийгмийн баталгааны үнэлгээг явуулсан болно. Эдгээр материалууд төслийн саналыг  зээлийн хороонд  танилцуулахад хамрагдах нэгэн хэсэг юм. Зээлийн хороонд дараах бичиг баримтыг бүрдүүлж танилцуулна:

  • Зээлийн санал
  • Төслийн үнэлгээ
  • Санхүүгийн төсөөлөл
  • Төслийн таамаглал болон үнэлгээ
  • ESS үнэлгээ
  • Эрсдэлийн үнэлгээ
  • Барьцаа үнэлгээ

Байгал орчны нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны яамд хүргэж холбогдох бүхий  шаардлагуудыг хангана батлуулсан юм.

Магадлан итгэмжлэгдсэн байгуулаг нь  төсөл боловсруулагчаас Байгал орчны нарийвчилсан үнэлгээг хүлээн авч, гол мэдээллүүдийг товчилно хүргэж байна:

А. Агаарын чанар

Төсөл хэрэгжих байрлалын агаарын чанар

Шинжилгээний үр дүнгийн дагуу тоос шороо, азотын давхар исэл, хүхрийн давхар ислийн агууламж MNS4585:2007, Агаарын чанар: Техникийн ерөнхий шаардлага хангасан болно.

Б. Газрын гадарга болон доорх хөрс

Төслийн газрын гадарга болон хөрсөн дахь нөлөөлөл

Төсөлд нийт 26.4 га газар ашиглаж, үүнээс 24.5 га газарт нарны панел суурилуулах, 0.06 га газарт станцын хяналтын байранд ашиглах, 0.0009 га газарт хамгааллын байр байршуулах, 1.04 га газарт түр хэсэг хог хаягдлын байрлалаар тус тус ашиглана.

В. Гадарга болон гүний ус

Гадарга дахь усны сүлжээ

Төсөл хэрэгжих байрлалд гадарга дахь усны сүлжээ байхгүй.

Гүний ус

Төсөл хэрэгжих байрлалд газар доорх усны шинжилгээг хийж  цэвэр болон зөөлөн гэсэн ангилалд багтсан болно.

Г. Ургамалын элэгдэл болон төслийн бүс дахь агаарын бохирдлын төвшин

Төслийн байрлал суурин бүс нутгаас зайтай бөгөөд хөрс бохирдуулах үүсвэр байхгүй болно.

  1. Амьтны аймаг
    Төслийн хэрэгжих газарзүйн байршил нь тал хээрийн шинж чанартай бөгөөд амьтны аймаг нь цөл болон хээр талын бүсчлэлд орж байгаа болно. Тухайн газар нь зөвхөн дасан зохицох чадвартай амьтад илүү давамгай байдаг бөгөөд үүнд: хулгана, зээр, үнэг гэх мэт амьтад багтна.

  2. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс
    Төсөл нь тухайн газрын ойр орчмын нийгэм эдийн засагт урт хугацааны эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Байгаль орчинд маш бага нөлөө үчрүүлхаас гадна их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэснээр эрчим хүчний дутагдлыг шийдэх, шинэ ажлын байр бий болгож ажилгүйдлийг бууруулах, татвар төлөлтийг ихэсгэх гэх мэт олон эерэг үр дагавартай.

  3. Төслийн эрсдлийн үнэлгээ, менежмент
    Химийн хорт болон аюултай бодис

НЦС төслийн хэрэгжилтийн хугацаанд химийн хорт бодис ашиглахтай холбоотой үйл ажиллагаа байхгүй билээ.

Болзошгүй осол, аюул

Төсөл хэрэгжих хугацаанд ямар нэгэн осол болсон тохиолдолд агаар болон агаар мандалд их хэмжээний технологийн түүхий эд материал, хог хаягдал болон бусад бохирдол тархах аюултай. Тиймээс болзошгүй ослын эрсдлийг судлах шаардлагатай. Болзошгүй осол нь техникий, хүний хүчин зүйлийн шалтгаанаар эсвэл байгалийн гамшигаас болж учирч болно. Иймээс ХАБЭА-н дүрэм, стандартыг чанд баримтлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт

Дүгнэж хэлэхэд байгаль орчин болон хүний эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөө нь бага хэмжээнд тогтоогдсон.Үүнээс гадна байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу сэргийлэх арга хэмжээ авснаар болзошгүй сөрөг нөлөөг арбүрэн арилгах боломжтой.

БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ҮҮРЭГ

Байгаль орчин болон нийгмийн менежментийг банкны даалгаж өгсөн хэлтэст хариуцуулна. Дэд төслүүдийн сонголтын процессыг зээлийн мэргэжилтэн хариуцна.  Байгаль орчин болон нийгмийн менежментийн үнэлгээг банкны хянан нийцүүлэлтын алба  хариуцаж ажиллана. Мөн төслийн хариуцагч тогтсон хугацаанд банканд тайлан гаргах хэрэгтэй. Харин үүний дараа тайлан гаргах болон хяналтын ажлыг Эко банкны хэлтэс хариуцна. Хасбанкны бусад дотоод үүргүүдийг доор бүдүүвч ашиглан тусгасан болно.

Төсөл хэрэгжүүлэлт, бүтэц зохион байгуулалтын зохицуулалт

Нийгэм болон Байгаль Орчин хариуцсан захирал, Хууль болон Хянан Нийцүүлэлт  хариуцсан мэргэжилтэн банкны нийгэм, байгаль орчны журмын зохицуулалтыг мөн хяналтын хэрэгжилтийг бүрэн хариуцаж ажиллана. Банкны Хянан Нийцүүлэлт  хариуцсан мэргэжилтэн нийгэм болон байгаль орчны үнэлгээг нэгтгэж, тайлан гаргана Нийгэм, Байгаль Орчин хариуцсан захиралд өгнө. Энэ байрлалд ямар нэгэн өөрчлөлт гарвагц банкны менежмент хувьцаа эзэмшигчид мэдэгдэх болно.

Зээлийн мэргэжилтэн хүлэмжийн хий бууруулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй харилцагчийн тухайн төслийг Банкны Хориглосон Зүйлс зөрчиж байгаа эсэхийг үнэлгээ хийж шалгана.Энэ явц нь харилцагчтай тухайн журмыг тайлбарлаж ярилцллага байдлаар явах болно.

Банкны зээлийн гэрээнд зээл хүсэгчээс хэрэгжүүлж буй ажил нь тухайн холбогдох байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдлын хууль тогтоомжтой уялдана мөн хориотой үйл ажиллагааг мөрдөхгүй ажиллаж байгаа баталгааг гэрээнд оруулж ажиллана.

ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ПРОЦЕСС

ХасБанк нь холбогдох оролцогч талууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай тогтоогдсон харилцааны процесстой бөгөөд энэ нь төслийн эзэмшил болон Байгаль Орчны Үнэлгээг дагж мөрдөх хэрэгсэл юм. Оролцогч талууд, төсөл хэрэгжүүлэх байгууллага, Үндэсний томилогдсон эрх бүхий байгууллага болон хэд хэдэн төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөж,  уулзалт зохион байгуулж, утас болон и-мейлээр харилцсаны үндсэн дээр санхүүжилтын санал болон Байгаль орчин, нийгмийн менежментийн системийг боловсруулсан. НЦС төслүүдийг боловсруулж эхэлснээс хойш төсөл хэрэгжүүлэх байгууллагатай -6, Үндэсний томилогдсон эрх бүхий байгууллагатай -2 удаа тус тус уулзсан бөгөөд 200 гаруй и-мейл болон хэд хэдэн удаа  утсаар зөвлөлдөх байдлаар харилцсан.

Жендерийн чиглэгдсэн хийх оролцооны процесс

Хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчидруу илүү чиглэгдсэн тул харилцагч болон хамтрагч талтай хамт зөвлөлдөж шийдвэр болон хөтөлбөрийн загварыг гаргах нь чухал юм. Иймээс төслийн загвар, хэрэгжилтийн үед нийгмийн жендерын эрсдэл агуулсан асуудал гарах магадал бага билээ. 2014 онд ХасБанк эмэгтэй бизнес эрхлэгчдын бизнест тулгардаг санхүүгийн шаардлагын талаарх зорилтот бүлгийн ярилцлага хийж уг судалгааны үр дүнг ашиглана хөтөлбөрийн загварыг гаргасан юм. ХасБанк Ногоон Уур Амьсгалын Сангийн жендерийн талаарх материал, туршлагыг ашиглана Жендерийн Үйл Ажиллганы Төлвөлгөө боловсруулж, энэ цаашдын гарч болох Байгаль Орчин ба Нийгмийн Үнэлгээний эрсдэлийг бууруулах юм

ГОМДОЛ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ

Хөтөлбөрийн түвшинд

Оролцогч талуудаас болон бусад гомдол мэдүүлгийг утсаар, онлайн чат систем (https://www.xacbank.mn/mn/home/chatOption) болон и-мэйл хаяг ашиглан банкаар дамжуулж авна. Гомдол Барагдуулах Механизм нь шүүхийн болон захиргааны арга хэмжээ авахгүй, мөн ХасБанк нь дэд-төсөл болон холбогдох оролцогч талуудад гомдол гаргах механизмын процессд мэдэгдэнэ.

Гомдол хүлээн авсны дараа банкны дотоод журмын дагуу шаардлагатай арга хэмжээ авна. Үүнд ирсэн гомдлуудыг ангилах, судлах, шийдэл олох гэх зэрэг дараалсан үйл ажиллагаатай байдаг.

Дэд төслүүдийн түвшинд

Гомдол барагдуулах механизм нь төслийн үнэлгээ дээр үндэслэн тохирсон арга хэмжээ авна.  Гомдол барагдуулах механизмыг талаар төслийн хариуцагч болон оролцогч талуудад зөвлөгөө өгөх үед хэлэлцэж арга хэмжээ авах юм.

Жижиг дунд үйлдвэрлэлийн програмын дагуу ирсэн гомдлуудыг он сар, нэр, холбоо барих мэдээлэл гэх зэргийг бүртгэж авна. Жижиг хэмжээний гомдлыг төслийн хариуцагч болон банк шийдвэрлэх боломжтой. Харин ноцтой гомдлуудыг шийдвэрлэхэд ажлын 20 хоног дотор барагдуулах үүрэгтэй.

Гомдол барагдуулахтай холбоотой зардал банкны зүгээс гаргахгүй. Гомдол гаргагч хүсвэл өөрийн зардлаар цаашид хандах байгууллагад хандаж арга хэмжээ авч болно. Мөн гомдол гаргагч хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах эрхтэй. Гомдлуудыг оролцогч талуудын хамтаар үнэн зөв, ил тод байдлаар шийдвэрлэх болно. Гомдол барагдуулсны дараа асуудал давтагдахгүйн тулд хяналт хийх болно.

Ирсэн гомдол бүрийг бүртгэж авах ба гомдол барагдуулах арга хэмжээг банк хариуцан ажиллах болно.

Төсөлтэй холбоотой санал, гомдлыг төслийн нөлөөлөлд өртсөн иргэн, байгууллага ЭНД дарж ирүүлж болно. Ирүүлсэн санал, гомдлыг банкны гомдол, талархлыг хүлээн авах, шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ. Журамтай ЭНД дарж танилцах боломжтой. Төслийн талаарх гомдлыг мөн Уур Амьсгалын Ногоон Сан руу дараах холбоосоор шууд гаргах боломжтой: https://irm.greenclimate.fund/.

ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТ

Бүх дэд зээлдэгчид өгөгдсөн маягтын дагуу жил бүр байгаль орчин ба нийгмийн тайлан боловсруулж ХасБанк руу явуулах үүрэг хүлээнэ. Тус тайлангийн маягтад байгаль орчин, нийгэм, нийцэл, орон нутаг болон тэдгээрийн иргэдийн асуудалтай холбоотой асуудлуудыг цогцоор нь үнэлсэн Байгаль орчин ба нийгмийн хариуцлагын эрсдэлийг үнэлэх үнэлгээ орсон байна. Банк өөрийн санхүүжүүлсэн дэд-төслүүд нь Банкны шаардлагыг хэрэгжүүлж байгаа эсэхийг хянахын тулд  шаардлагатай тохиолдолд тухайн төслийн байрлах газар дээр очиж хяналт  хийх эрхтэй.

Хавсралт 3: Зээлээр санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалт (ХасБанк ХХК-ийн Нийгэм, Байгаль Орчны Удирдлагын Бодлогын Хавсралт А)

  • Хүчээр хөдөлмөрлүүлэх, хүүхдэд хөнөөлтэй хөдөлмөрийн оролцоо бүхий үйлдвэрлэл, үйл ажиллагаа;
  • Монгол улсын хууль, тогтоомж, олон улсын гэрээ конвенцээр  зөвшөөрөгдөөгүй, хууль бус үйл ажиллагаа;
  • Галт зэвсгийн үйлдвэрлэл, худалдаа. Энд хагас цэрэгжилтэд хэрэглэгдэх галт зэвсгийг хамруулна.
  • Архины төрлийн үйлдвэрлэл болон худалдаа (шар айраг, дарснаас бусад);
  • Тамхины үйлдвэрлэл, худалдаа;
  • Мөрийтэй тоглоом,  казино болон түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа;
  • CITES-ээр зохицуулагдсан амьд байгаль эсвэл амьд байгалийн бүтээгдэхүүний худалдаа
  • Цацраг идэвхт материалын үйлдвэрлэл, худалдаа. Энд цөмийн реактор болон түүний бүрэлдэхүүн хэсгийг хамруулна.
  • Нийлмэл буюу шөрмөсөн чулуу (асбестос)-ны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ
  • Хяналтгүй, хориотой ойгоос бэлтгэсэн мод болон модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа;
  • PCB-ийн агууламж бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
  • Халуун орны чийглэг ой эсвэл онгон зэрлэг ойгоос арилжааны зориулалтаар мод бэлтгэх үйл ажиллагаа болон эдгээр газраас мод бэлтгэх тоног төхөөрөмж худалдаа.
  • Химийн хортой материалыг их хэмжээгээр үйлдвэрлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, химийн хортой материалуудыг арилжааны цар хүрээгээр хэрэглэх
  • Олон улсын хэмжээнд хэрэглээнээс гарч байгаа, хориглосон эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
  • Олон улсын хэмжээнд хориотой пестицид/гербицидийн үйлдвэрлэл, худалдаа;
  • Олон улсын хэмжээнд хэрэглээнээс гарч байгаа, хориглосон озоны давхаргыг устгах аюултай бодисын үйлдвэрлэл, худалдаа
  • Хог хаягдал болон хаягдал бүтээгдэхүүний хил дамнасан худалдаа;
  • Урсгал усанд 2.5 км буюу түүнээс дээш урттай загасны тор тавиж агнуур хийх үйл ажиллагаа;
  • Далай тэнгисийн биологийн олон янз байдал, амьдрах орчныг гэмтээх болон тусгай хамгаалалттай амьтаны төрөл зүйлийг олноор нь устгах  аюултай том хэмжээтэй болон нарийн тороор загас барих далай тэнгисийн болон эрэг хавийн загас агнуурын үйл ажиллагаа;
  • Нутгийн уугуул иргэдээс бичгээр санал авалгүйгээр эдгээр иргэдийн эзэмжиж буй болон шүүхээр нэхэмжилж буй газарт хортой муу нөлөө үзүүлэх үйлдвэрлэл, үйл ажиллагаа;
  • Албадан нүүлгэлт, газар худалдан авах аль эсвэл газар ашиглахад саад болох биет болон эдийн засгийн өөрчлөлт авчрах нийгэм болон эдийн засагт сөрөг нөлөө дагуулах үйл ажиллагаа.                                                            

ТАЙЛБАР: Төслийн үйл ажиллагаа нь чухал ач холбогдол бүхий үр нөлөөтэй боловч ХасБанкны зээлээр санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалтад орсон үйл ажиллагааны хувьд тухай төслийн үр ашигт үнэлгээ хийнэ.

7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт