ХАСБАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАРЛАЛ
ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн R-2024-20 дугаар тогтоолын дагуу Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсгийг үндэслэн, хувьцаа эзэмшигчдийн 2024 оны ээлжит хурлыг үүгээр зарлаж байна.
ДэлгэрэнгүйХасБанк ХК-ийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан
Аудитлагдсан тайлангаар ХасБанк ХК 2023 онд 142.1 тэрбум төгрөг (өмнөх оноос +34.2%)-ийн татварын дараах цэвэр ашигтай ажилласнаар нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 138.1 төгрөг, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөж (ROE) 26.3%-д хүрч, Үнэт цаасны танилцуулгад тусгасан төсөөллийг давуулан биелүүлж байна.
Дэлгэрэнгүй“ХасБанк” ХК 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна
ХасБанк 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 25.25 төгрөг буюу нийт 26.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа. Уг шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараа ногдол ашгийг тараана.
Дэлгэрэнгүй“ХасБанк” ХК 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 15.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараалаа
ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нийт 15.5 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 14.75 төгрөгийн ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршууллаа.
Дэлгэрэнгүй