Мобайл банк 2.0
Мобайл Банк 2.0 нь интернэт банкны үйлчилгээнээс юугаараа ялгаатай вэ?
Мобайл Банк 2.0 үйлчилгээний гол ялгаа нь интернэтгүй орчинд буюу утасны сүлжээ бүхий аль ч газраас банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Өөрөө хэлбэл заавал ухалааг утастай байх албагүй бөгөөд 2G төрийн утас болох товчлууртай утас байсан ч ашиглах боломжтой.
Мобайл Банкны үйлчилгээгээр банк хоорондын гүйлгээ хийж болох уу?
ХасБанкны Мобайл Банкаар БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭ хийх бүрэн боломжтой.
Банк дотроо шилжүүлэг хийхэд 100 төг,
Банк хооронд шилжүүлэг хийхэд 300 төг.
ПИН кодоо мартсан тохиолдолд яах вэ?
- Өөрт ойр салбар, ТТ-д цахим үнэмлэхээ авч ирж, ПИН кодоо сэргээлгэнэ.
- 1800-1888 лавлах утсанд Мобайл Банк үйлчилгээнд бүртгэлтэй утасны дугаараас залгаж, хүсэлт гаргана.
ПИН код буруу оруулан түгжигдсэн харилцагч яах вэ?
ПИН кодоо 5 удаа буруу хийхэд хэрэглэгчийн эрх түгжигдэх бөгөөд салбар, ТТ -д хандах эсхүл 1800-1888 дугаарт залгаж шинэ ПИН код авна.
- Та *1888# дугаарт залгаж шинэ ПИН кодоо оруулснаар түгжигдсэн эрх тайлагдана.
Гадаадад Мобайл Банк 2.0 үйлчилгээг ашиглах боломжтой юу?
Боломжтой. Roaming үйлчилгээ идэвхжүүлэн *1888# дугаарт залгаж, Мобайл Банкны үйлчилгээ авах боломжтой.