Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулахад авч буй арга хэмжээ


ХасБанк Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, хүлэмжийн хийг сааруулахад хувь нэмрээ оруулах үүднээс 2009 онд Эко бүтээгдэхүүн нэвтрүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй зуух болон гэрийн дулаалгыг тарааж эхэлсэн. Тус хөтөлбөр нь Улаанбаатар хотын нийт айл өрхүүдийн 80%-ийг хамарч, 2009 оноос хойш нийдээ 143,015 эрчим хүч хэмнэлттэй зуух, 19,850 гэрийн дулаалгыг хөнгөлттэй үнээр гэр хорооллын айл өрхүүдэд борлуулснаар айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг 2 дахин бууруулахад нөлөөлсөн.

ХасБанк АНУ-ын МикроЭнержи Кредит /МЭК/ хэмээх байгууллагатай хамтран НҮБ-ийн Цэвэр Хөгжлийн Механизм /ЦХМ/-ийн дагуу тус төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ба МЭК-ийг хөтөлбөрийн зохицуулагч нэгж байгууллагаар гэрээлэн ажилуулж байна. Хөтөлбөрийн үр дүнг хэмжихийн тулд жил бүр хүлэмжийн хийн бууралтыг тооцоолж, олон улсын хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулах шаардлагатай байдаг.

Иймд хүлэмжийн хийн бууралтын тооцооллыг нарийвчлан гаргахын тулд ХасБанк МЭК-тэй хамтран 2011 онд Тракер платформыг Уур амьсгалын санхүүжилтийн инновацийн сангийн тусламжтайгаар хөгжүүлсэн. Энэхүү пларформ нь андройд утастай ажилладаг онлайн програм бөгөөд бүтээгдэхүүн болгоны борлуулалт, түгээлт, суурилуулалт болон хяналтыг тогтмол хийх боломжийг бүрдүүлсэн. Хяналтын ажлыг автоматжуулснаар хүлэмжийн хийн бууралтын тооцоллыг илүү боловсронгуй болгож чадсан. Энэхүү төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс үзэж танилцана уу.

Хэрэгтэй мэдээллүүд
Тайлбар
Эко Бүтээгдэхүүний Хөтөлбөр
НҮБ-ийн ЦХМ-“МайкроЭнержи Кредитс – Цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүн – Монгол”нэрээр бүртгүүлсэн. Энэ сайтаас хөтөлбөрийн талаарх бүх мэдээллийг авах боломжтой.
Мониторингийн Тайлан №1 (2016.09.08)
ХасБанкны Эко бүтээгдэхүүний хөтөлбөрийн үр дүн, бүтээгдэхүүний тархалт, хэрэглээ зэргийг хянаж дүгнэсэн тайлан. Эдгээр мэдээлэл дээр үндэслэн хүлэмжийн хийн бууралтыг тооцоолдог
Мониторингийн Тайлан №2 (2016.09.08)

Баталгаажуулалтын Тайлан
ХасБанк болон МЭК-ийн боловсруулсан Мониторингийн тайланг олон улсын хөндлөнгийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагаас шалгаж нягтлаад хүлэмжийн хийн бууралтыг баталгаажуулсан баримт бичиг
Тракер Платформын Төслийн Хаалтын Тайлангийн Хураангуй
Эко бүтээгдэхүүний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан онлайн Тракер пларформын гэрээний дүгнэлт бөгөөд хийгдсэн ажлын товч хураангуй

Дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны Эко Банкны Хэлтсээс авна уу. Утас: 75771888

7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт