Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Тэмүүлэл хөтөлбөр


“ТЭМҮҮЛЭЛ” САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

ХасБанк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаанд анхаарал хандуулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилласаар ирсэн билээ. Эдгээр үйл ажиллагааны нэг нь Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк, Бичил Санхүүгийн Боломж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй өсвөр үеийнхэнд зориулсан “Тэмүүлэл” санхүүгийн боловсролын хөтөлбөр юм.

Санхүүгийн боловсрол хөтөлбөр нь 14-18 насны хүүхдүүдийг өсвөр наснаас нь мөнгөтэй харьцаж сургах, мөнгийг зөв удирдаж өөрийн ирээдүйд хувь нэмэр оруулахад туслах зорилготой бөгөөд хичээлийн бус цагаар сургадаг.

ХӨТӨЛБӨРИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД:

  • Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк / Women’s World Banking/;
  • Бичил санхүүгийн Боломж / Microfinance Opportunities/;
  • Nike foundation;
  • Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг;
  • “Тэгш мөр” төрийн бус байгууллага.

7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт