Питер Морроугийн нэрэмжит “ХАСБАНКНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2 дахь жилдээ
ХасБанкны ТУЗ-ийн гишүүн асан Питер Морроугийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр шилдэг оюутнуудаа шалгаруулан тэтгэлэг гардууллаа.
ДэлгэрэнгүйХасБанк Монгол улсын Шилдэг Банкаар дахин тодорлоо
Банк Санхүүгийн салбарын Оскар гэгддэг The Banker сэтгүүлийн оны шилдэг банкуудыг шалгаруулан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11-р сарын 29-ний өдөр Лондон хотноо арван найм дахь удаагаа зохион байгуулагдаж, 2017 оны шилдэгүүдээ нэрлэснээс “Монгол Улсын шилдэг банк”-аар ХасБанкийг дахин тодрууллаа. Шагналыг Лондон хот дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас төлөөлөл очин гардаж авсан болно.
ДэлгэрэнгүйХасБанк Гэмтлийн эмнэлгийн дахин нэг тасгийг засаж тохижуулж өглөө
ХасБанк АНУ-д төвтэй Каргилл компанитай хамтран Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн “Нэгдсэн мэс заслын тасаг”-ийг орчин үеийн эмнэлэгийн стандартын дагуу бүрэн засаж тохижуулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө.
ДэлгэрэнгүйХасБанк “Шударга ёсыг бадраах сан”-ийн үйл ажиллагааг 10 дахь жилдээ дэмжин ажиллалаа
Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга асан Дашдоржийн Бадраа агсны нэрэмжит оюутны тэтгэлэг гардуулах ёслол 11 дүгээр сарын 29-ний өдөр МУИС, Бизнесийн Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хичээлийн жилийн хувьд МУИС-ийн Бизнесийн сургууль болон СЭЗИС-ийн 2-4 курсийн 35 шилдэг оюутнууд шалгарч тэтгэлэгээ гардан авлаа.
Дэлгэрэнгүй