Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Тендерийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Сонгон шалгаруулалтын дугаар: RFP-XB/2024-03

ХасБанк нь 10/0.4кв-ын 2*400кВА-ын чадалтай хаалттай дэд өртөө барих, 0.4кв-ын хуваарилах байгууламж угсрах, 10кВ-ын цахилгаан дамжуулах кабелийн шугам шилжүүлэх ажлынБэлтгэн нийлүүлэгчийг сонгох шалгаруулалтад үнийн санал ирүүлэхийг урьж байна.

  • Гүйцэтгэх ажил-Хувилбар 1:
  1. 10/0.4кв-ын 400кВА-ын чадалтайхаалттай дэд өртөөг 10/0.4кв-ын 2х400кВы-н трансформатор бүхий хаалттай дэд өртөө болгон шинэ барилга барьж, шилжүүлэн угсрах;
  2. 0.4кВ-ын хуваарилах байгууламж угсрах;
  3. 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам татах
  • Гүйцэтгэх ажил-Хувилбар 2:
  1. 10/0.4кв-ын 400кВА-ын чадалтайхаалттай дэд өртөөг 10/0.4кв-ын 2х400кВ-ын трансформатор бүхий зөөврийн хаалттай дэд өртөө болгон шилжүүлэн угсрах;
  2. 0.4кВ-ын хуваарилах байгууламж угсрах;
  3. 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам татах

Тендерт оролцогч байгууллага нь тендерт оролцох хүсэлтийг гаргасан албан бичгийн хамт тендерийн материалын үнэ төлсөн баримтыг tender@xacbank.mn хаягаар ирүүлж сонгон шалгаруулалтын багц бичиг баримтыг авна.

Сонгон шалгаруулалтын 1 багц бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 100260000011 дансанд салбарт очиж тушаах/ авна.

Үнийн саналыг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар биетээр ирүүлнэ үү.

Хаяг: Өмчийн харилцааны алба, ХасБанкны Төв байр, Ерөнхий Сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А,Ш/Х-72, Улаанбаатар - 14200