Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Тендерийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

№: RFP-XB/2023-02

ХасБанкны доор дурдсан салбар, тооцооны төвийн дотоод заслын(цахилгаан, хэрэглэгчийн дотоод сүлжээ болон холбоо дохиоллын бүрэн угсралтын хамт)ажлыг гүйцэтгүүлнэ.

  • Түшиг салбар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Түшиг худалдааны төвийн 1 давхар, Сөүлийн гудамж-23
  • Сансар салбар: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р  хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, "СиАрИ" ХХК-ийн байр
  • Баянгол салбар: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, "Соло молл" худалдааны төв
  • Ховд салбар: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг
  • Говь-Алтай салбар: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Хантайширын гудамж, Оргил баг
  • Налайх салбар: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо, Дамдины гудамж
  • Бор-Өндөр тооцооны төв: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум,2-р баг

Тендерт оролцогч байгууллага нь тендерт оролцох хүсэлтийг гаргасан албан бичгийн хамт тендерийн материалын үнэ төлсөн баримтыг tender@xacbank.mnхаягаар ирүүлж сонгон шалгаруулалтын багц бичиг баримтыг авна.

Үнийн саналыг дараах материалуудын хамт битүүмжлэн ирүүлнэ.

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар, багц бичиг баримтаар хүргүүлсэн бэлтгэн нийлүүлэгчийн бүртгэлийн маягтыг бөглөн ирүүлэх;
  2. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, ажлын танилцуулга, гэрээлэгч байгууллагын нэрс, тодорхойлолт;
  3. Санхүүгийн чадавхыг харуулсан 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан;
  4. Инженер, техникийн ажилтан, мэргэжлийн багийн мэдээлэл. Тэдгээрийг 2 жилээс доошгүй ажилласан байдлыг батлах сүүлийн 2 жилийн НДШ-ийн тайлан;
  5. Ажил гүйцэтгэх тоног төхөөрөмжийн мэдээлэл;

Сонгон шалгаруулалтын 1 багц бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 100260000011 дансанд салбарт очиж тушаах/ авна.

Үнийн саналыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү 

Хаяг: Өмчийн харилцааны алба, ХасБанкны Төв байр, Ерөнхий Сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А,Ш/Х-72, Улаанбаатар - 14200