Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Moody’s агентлаг ХасБанкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа

Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахтай зэрэгцээд ХасБанкны зээлжих зэрэглэлийг мөн B2/тогтвортой болгон нэг шат ахиулан сайжрууллаа.

Moody’s агентлаг тайландаа “…Монгол Улсын гадаад өр төлбөрийн ачаалал буурч, өрийн болон төсвийн удирдлага сайжирснаас үүдэн улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан бөгөөд үүнтэй уялдан Монголын банкнуудын суурь зээлжих зэрэглэлд тогтоогоод байсан тааз дээшилснээр ХасБанкны зэрэглэлийг сайжрууллаа.” хэмээн дурдсан байна.

Ийнхүү зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсруу чиглэх гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, санхүүжилтийн зардал аажимдаа буурахад эерэг нөлөө үзүүлэх юм.