Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Сонгон шалгаруулалтад урьж байна

ХасБанкны Улаанбаатар хот болон орон нутгийн салбар тооцооны төвүүдийн тусгай тээвэр, шуурхай бүлэг, дохиолол хамгаалал болон биет харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх Гэрээт компанийг сонгох сонгон шалгаруулалтад үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын 1 багц бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 5000000139 дансанд тушаах/ ХасБанкны Төв Албаны ресепшнээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд авна уу.

Үнийн саналыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Өмчийн харилцааны хэлтэс, ХасБанкны төв байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А, Ш/Х-72, Улаанбаатар -14200