Б.Зулцэцэг: Ирээдүй болсон хүүхдүүд минь санхүүдээ сахилга баттай, мөнгөний үнэ цэнийг мэдэрч өсөж байгааг харах сайхан байдаг
ХасБанкны Эрдэнэт салбарын банкир
2005 онд 16 настай байхад эмээ минь “Ирээдүйн саятан” хадгаламж 10,000 төгрөгөөр нээж өгсөн юм. Тухайн үед 10,000 төгрөг их мөнгө байсан болохоор саятан болсон юм шиг л баярлаж байлаа. 18 нас хүрээд өнөө нандигнан цуглуулсан хадгаламжаа ээжтэйгээ хамт ирж хугацаагүй данс нээлгэн шилжүүлж авч байсан юм. Яг тэр үед ээж бид хоёрыг гүйлгээ хийлгээд сууж байхад нэг ажилтан эгч ХасБанкны ажилтнуудынхаа төрсөн өдрийг асуугаад явж байлаа. Тэгтэл яг бидэнд үйлчилгээ үзүүлж байсан банкны теллер ах надтай нэг өдөр төрсөн байж таардаг юм. Нэг өдөр төрснөө дуулаад би яагаад ч юм их догдолж баярлаад “Ээж ээ энэ ах надтай адилхан өдөр төрсөн юм байна” гэж хэлж билээ.
Тэр үеэс хойш би яг тэр ах шиг, бусад гоё ах эгч нар шиг банканд өөрийгөө ажиллаж байгаагаар төсөөлөх болсон. Банкны ажилтан ах эгч нар цаанаа л нэг гоё харагдана гээч. Тэгээд л би их сургуулиа сонгон суралцаж, анх сэтгэлд минь тод үлдсэн банк дээрээ дадлага хийж, 2011 онд мөрөөдлөө биелүүлэн ХасБанкныхаа хамт олныхоо нэг эд эс нь болж чадсан юм. Хүүхэд байхдаа эмээтэйгээ цуг очиж хадгаламж нээлгэж байсан бол одоо хоёр хүү минь “Ирээдүйн саятан” хадгаламжийн эзэд болсон. Ирээдүйд хүүхдүүд минь мөнгөө ухаалаг зарцуулдаг, аливаад баталгаатай, санаа зовох зүйлгүй амьдраасай хэмээн хүсэж байгаа. Тийм ч учраас багаас нь мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж, хадгаламжтай болгон, өөрсдөө түүндээ байнга мөнгө нэмдэг, хадгалдаг болгохоор зорьж байна.
Хүүхдүүдээ дагуулаад хадгаламж нээлгэхээр ирж байгаа эцэг эхчүүд ч мөн их жаргалтай, хүүхдүүд нь догдолсон ирдэг. Өөрийн хадгаламжтай болж байгаа хүүхдүүд “Би хадгаламжтай болсон. Би дандаа мөнгө нэмж хийж байх болно” гээд урам зориг дүүрэн гарч явааг нь харахаар хайр хүрдэг. Эмээ минь анх намайг дагуулж очиж хадгаламж нээж өгсөн тэр үеэс эхлэн миний ирээдүй энэ банктай тэр чигтээ холбогдсон гэж бодогддог. Бас багад минь хадгаламж нээж өгснөөр би мөнгөний үнэ цэнийг мэдэрч, ирээдүйгээ илүү баталгаатай болгох боломжтой болсондоо баярладаг. Эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хадгаламж нээлгэж, хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг багаас нь мэдрүүлээсэй. Бид үр хүүхдүүдээ хайрлаж байна гээд эд зүйл, амттангаар тэтгэх биш амьдралын ухааныг зааж өгч, өөрсдөд нь мэдлэг боловсрол өгөх л илүү чухал юм байна. Гэхдээ ХасБанкнаасаа л жишээ болгоод харахад, бидний ирээдүй болсон хүүхдүүд үнэхээр санхүүдээ хариуцлагатай, тууштай байгаа нь харагддаг. Энд ажиллаж байгаа өдөр болгондоо эрч хүч, итгэл найдварыг олж авч байна.
****
Ирээдүйн саятан хадгаламжийн 20 жилийн ойг тохиолдуулан 12-р сарын 15-ныг дуустал шинээр хадгаламж нээлгэсэн болон хуучин хадгаламждаа орлого хийсэн хүүхдүүдээс 20 хүүхдийг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулна.
Дэлгэрэнгүйг: