
Харилцагч та 0-16 насны хүүхэддээ зориулан урт хугацаанд хуримтлал үүсгэн ирээдүйг нь баталгаажуулахыг хүсч байгаа бол бидний Монголд анхдагч болгон нэвтрүүлсэн хүүхдэд зориулсан хадгаламжийн брэнд бүтээгдэхүүн болох “Ирээдүйн саятан”-г сонгоорой.
Давуу тал
- Хүүг нийлмэл аргаар буюу хүүнээс хүү боддог;
- Хүүхдийн мөнгийг сар бүр хадгаламжийн дансандаа хүлээн авах;
- Хадгаламжаа барьцаалан зээл авч богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх боломжтой;
- Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэн, банкинд ирэхгүйгээр интернет, гар утас ашиглан хүүхдийнхээ дансны үлдэгдлийг шалгах, гүйлгээ хийж, өөрийн дансаа удирдах боломжтой.
Бүтээгдэхүүнийн нөхцөл
Валютын төрөл | Доод үлдэгдэл | Хугацаа | Жилийн хүү | ||
---|---|---|---|---|---|
Зарласан хүү | Бодит хүү | Гэрээ цуцлах хүү | |||
Төгрөг | 20,000 төгрөг | 18 жил хүртэл | 9.20% | 9.6% | 3.60% |
Данс нээхэд | Хураамжгүй | ||||
Хадгаламжий дэвтэр | Үнэгүй | ||||
Гэрээний хугацаанаас өмнө гэрээ цуцлах хураамж | 3,000₮ |
бусад шимтгэл, хураамж
үйлчилгээний төрөл | шимтгэлийн хувь хэмжээ (мөнгөн тэмдэгтийн төрөл) | |
---|---|---|
mnt | ||
Орлогын гүйлгээ | Бэлэн бус орлого | Шимтгэлгүй |
Бэлэн орлого | Шимтгэлгүй | |
Зарлагын гүйлгээ | 6, 10, 16 насанд нэг удаа, хадгаламжийн 15% хүртэл хэмжээгээр зарлага гаргах тохиолдолд | 1.80% |
Тодорхойлолт * | 5,000₮ | |
Хуулга | Цахим шуудангаар илгээхэд | Шимтгэлгүй |
Хэвлэж өгөхөд 1 хуудасны үнэ | 100₮ | |
Лавлагаа | 1 жилийн доторх баримтаас | 10,000₮ |
1 жилээс дээшхи хугацааны баримтаас | 20,000₮ |
*Хэрэв 14 хоног дотор данс нээсэн, хамтран эзэмшигч нэмсэн, мөнгөн хөрөнгийн дүнгийн 70-аас дээш хувь дансанд орсон бол тодорхойлолтын хураамж 30,000₮.
Бүрдүүлэх материал
- Хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг эхийн аль нэгнийх нь иргэний үнэмлэх;
Санал болгох
Гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ шийдэх хамгийн ухаалаг сонголт.