Хайх зүйлээ бичнэ үү

Хөрөнгө оруулагчид


“ХасБанк” ХК 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 15.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараалаа

ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт хэлбэрээр явуулах тухай ТУЗ-ийн тогтоолын дагуу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд санал хураалт үргэлжилж, саналын эрхтэй хувьцааны 99.9%-ийн саналаар ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг зарлан хуваарилахыг дэмжсэн шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийн дагуу ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нийт 15.5 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 14.75 төгрөгийн ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршууллаа. 

Мөн эчнээ санал хураалтаар ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлох бүртгэлийн өдрийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тогтоосон бөгөөд хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээлэл авна уу.

Хөрөнгө оруулагч та бүхэнд баярлалаа.

Холбоо барих:

  • Утас: +(976)-8508-1888
  • Цахим шуудангийн хаяг: investor-relations@xacbank.mn
  • Ажиллах цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд