
ХасБанк АНУ-ын BNY банканд ам.долларын данс нээлээ
ХасБанк АНУ-ын Нью-Йорк Меллон Банк (BNY Mellon)-тай корреспондент харилцаа тогтоож, ам.долларын данс нээлээ. Ингэснээр олон улсад чиглэсэн ам.долларын гүйлгээг урьд өмнөхөөсөө илүү хурдан, найдвартай, бага зардлаар хийх боломж бүрдэж байгаагаас гадна SWIFT-ээр дамжуулан гадаадаас ам.долларын шилжүүлэг хүлээн авах хугацааг ч 2-3 дахин богиносгох давуу талтай.
Энэхүү корреспондент харилцаа нь улс хоорондын гүйлгээний процессыг хөнгөвчлөөд зогсохгүй гадаад худалдаа эрхэлдэг бизнесүүдэд аккредитив, баталгаа зэрэг олон улсын худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглан үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломжийг олгохоороо илүү ач холбогдолтой бөгөөд ХасБанкны үйл ажиллагаа олон улсын стандарт, комплаенсын журамд бүрэн нийцсэнийг бататгаж буй хэрэг юм.
ХасБанктай корреспондент харилцаатай банкнуудын жагсаалт, SWIFT кодыг ЭНД дарж харна уу.